Чи олон үндэстний эцэг болно
Эхлэл 16:1-17:27
Гол эшлэл 17:4-5
I. Ишмаелыг төрүүлсэн Абрам (16-р бүлэг)
1. Сараи өв залгамжлагчийн асуудлыг хэрхэн шийдэх гэсэн бэ (1-3)? Үүнээс болж Абрамын гэр бүлд ямар асуудал үүссэн бэ (4-6)? Үүгээр дамжуулан бид асуудлуудыг хэрхэн шийдэхийг сурах вэ?
2. Бурхан Сараи, Хагар хоёрын асуудлыг хэрхэн шийдэж өгсөн бэ (7-9)? Бурхан Хагарт ямар амлалт өгсөн бэ (10-12)? Үүгээр дамжуулан Хагар Бурханы тухай юуг ухаарсан бэ (13-14)? Ишмаел төрөхөд Абрам хэдэн настай байсан бэ (15-16)?
II. Чи олон үндэстний өвөг болно (17-р бүлэг)
1. Бурхан Абрамд хэзээ дахин үзэгдсэн ба юу гэж зэмлэсэн бэ (1)? Энэ үед Абрамын итгэл хэр сулран амьдарч байсан бэ (17-18)? “Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун” гэсэн нь ямар утгатай үг вэ (12:2, 13:14-17, 15:5)? Бурхан Өөрийгөө Төгс Хүчит Бурхан гэдгийг ухааруулж буй нь ямар учиртай вэ?
2. Бурхан Абрамтай ямар гэрээ байгуулсан бэ (2-4)? “Олон үндэстний эцэг өвөг болно” гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан Абрамын нэрийг яагаад Абрахам болгон сольсон бэ (5, 6)?
3. Бурхан Абрамтай мөнхийн гэрээ байгуулсан зорилго юу вэ (7-8)? Бурхан Абрахам хоёрын хооронд хийсэн гэрээний тэмдэг нь юу вэ (9-14)?
4. Бурхан яагаад Сараигийн нэрийг Сара болгож өөрчилсөн ба ямар амлалт өгсөн бэ (15-19)? Бурхан Ишмаел болон Исаакийн талаар юуг хэлсэн бэ (20-22)? Абрахам Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагасан бэ? (23-27)?