Ромд ч мөн гэрчлэх ёстой
Үйлс 23:1-35
Гол эшлэл 23:11
1. Паул зөвлөлийн өмнө яагаад зоригтой байсан бэ(1)? Тэгтэл тэргүүн тахилч яагаад амыг нь алгад гэж тушаасан бэ?Паул тэргүүн тахилчид юу гэж хэлсэн бэ(3-5)?
2. Зөвлөлийн гишүүдийн хооронд яагаад маргаан үүссэн бэ(6-8)? Фарисайчууд Паулыг хэрхэн өмөөрсөн бэ(9)?Маргаан ширүүсэхэд хэн Паулыг хамгаалсан бэ(10)?
3. Тэр шөнө Эзэн Паулыг хэрхэн зоригжуулсан бэ(11)? Эзэн Паулыг шүүх дээр зогсохыг ямар утгатай зүйл гэж харж байна вэ(Мт 10:18, Мк 13:9)?Энд Есүсийн гэрч хүний амьдралын талаар юу сурах вэ?
4. Иудейчүүд Паулыг яах гэсэн бэ (12-15)? Харин тэдний хуйвалдаан хэрхэн илэрсэн бэ(16-22)?Үүгээр дамжуулан юуг мэдэж болох вэ?
5. Паул хэр их хамгаалалтын дор Кайсарын захирагчид хүргэгдсэн бэ(23,24)? Паулын гэм буруугүйг мянгатын дарга хэрхэн бичсэн бэ(25-30)? Гэвч Паул яагаад захирагчийн өмнө зогсох болсон бэ(31-35)?