2024 оны Матай 42-р хичээл (01.28)

Чи Эзэн Бурханаа хайрла

Матай 22:15-46
Гол эшлэл 22:37
1. Фарисайчууд Есүсийг хэлсэн үгэнд нь унагахын төлөө хэнтэй зөвлөлдсөн бэ (15-16)? Тэдний татварын тухай асуулт яагаад Есүст урхи болж байна вэ (17)? Есүс тэдний заль мэхийг хэрхэн зайлуулсан бэ (18-22)? “Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг” гэсэн нь ямар утгатай вэ (Ром 13:1, 7; Филиппой 3:20)?
2. Садукайчууд амиллын талаар ямар үзэлтэй байсан бэ (23а, Үйлс 23:8)? Тэд нэгэн эмэгтэй ба долоон ах дүүсийн тухай үлгэрээр амиллыг хэрхэн үгүйсгэх гэсэн бэ (23б-28, Дэд хууль 25:5-6)?
3. Тэд яагаад төөрөлдөхөөс өөр аргагүй вэ (29)? Хүн амилахад юу болох вэ (30, 1Коринт 15:42-44)? Есүс ямар зарлигаас эш татан амиллын үнэнийг гэрчилсэн бэ (31-32, Гэтлэл 3:6)? “Үхэгсэд”, “Амьд” гэж ямар хүмүүсийг хэлж байна вэ?
4. Нэгэн хуульч Есүсийг хэрхэн сорьсон бэ (34-36)? Есүс хамгийн агуу тушаал нь юу гэсэн бэ (37-38, Дэд хууль 6:5)? Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлах нь яахыг хэлж байна вэ? Бид яагаад Бурханыг ингэж хайрлах ёстой вэ?
5. Удаах тушаал нь юу вэ (39, Леви 19:18)? “Хөршөө өөрийн адил хайрлах нь” бодитоор яахыг хэлж байна вэ? Энэ хоёр тушаал хуучин гэрээнд ямар байр суурьтай вэ (40)?
6. Есүс фарисайчуудын Христийн тухай ташаа үзэл бодлыг хэрхэн залруулсан бэ (41-46)? Үүгээр Есүс Өөрийнхөө тухай юуг гэрчилсэн бэ?

өмнөх нийтлэл2024 оны Матай 41-р номлол. Д.Эрдэнэбат хоньчин (01.21)
Дараагийн нийтлэл2024 оны Матай 42-р номлол (01.28) Иошуа Насаа хн