Бурханд итгэгтүн
Марк 11:20-25
Гол эшлэл 11:22
1. 12-19-г үзээрэй. Петр юуг санасан ба тэрээр яагаад ихэд гайхсан бэ (20,21)? Хараагдсан инжрийн мод аль талаар Йерусалим сүмтэй холбоотой вэ? Инжрийн мод үндэснээсээ хатсан үйл явдал нь юуг бэлгэдэж байна вэ?
2. Есүс юу гэж хариулсан бэ (22)? “Бурханд итгэгтүн” гэсэн үг шавь нарт ямар утга учиртай ба шавь нарт хэрхэн тус болох вэ? Мөн бидэнд ямар утга учиртай вэ?
3. Бурхан Өөрт нь итгэх хүний төлөө юуг үйлдэх вэ (23)? Бидний даван туулах саад бэрхшээл нь юу ба үүнийг хэрхэн даван туулж чадах вэ? Бид өөрсдийн итгэлийг хэрхэн харуулах вэ (24)? Энэ үнэн биднийг залбирах үед ямар бат итгэл өгөх вэ (1Иохан 5:14,15)?
4. Залбирахад бидэнд юу саад болдог ба үүнийг хэрхэн шийдэж чадах вэ (25)? Хэн нэгний эсрэг ямар нэгэн юм өөртөө байлгах нь хэр ноцтой асуудал вэ (Матай 5:23,24, 18:21-35)? Бид яавал бусдыг уучилж чадах вэ (Лук 23-34а)? Бусдыг уучлах нь Бурханыг баярлуулж, эрүүл итгэлтэй чуулган болоход яагаад тийм их чухал вэ?
5. Шинэ онд Бурхан манай чуулганы хүн нэг бүрийг ямар итгэлтэй болохыг хүсэж байна вэ?