2023 оны НБК-н Иохан 3-р номлол (10.22) Эбэ Матай хн

Миний дотор байгтун

Иохан 15:1-10
Гол эшлэл 15:4

“Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор оршихгүй бол тийм байх болно

Өнөөдрийн номлол бол Есүс загалмайд нас бараахаасаа өмнө шавь нартаа хандаж хэлсэн маш чухал сургаал юм. Есүс Өөрийгөө усан үзмийн жинхэнэ мод, харин та нар мөчир гэж хэлснээрээ Есүс ба шавь нарын харилцаа, Есүс ба итгэгчдийн харилцааны талаар заан өгч байна. Үргэлжлүүлээд Есүсийн дотор байдаг хүн л арвин үр жимсийг ургуулах бөгөөд, дотор байна гэдгийн утга учрыг заан өгч байна. Мөн бие биенээ Христийн хайраар хайрлан, өнөөдрийн зарлигаар дамжуулан Есүсийн дотор байдаг амьдралыг сайн сурснаараа, сүнслэг үр жимсийг дүүрэн төрүүлэх хүчийг олж чадахыг хүсэн гуйж байна. Есүстэй холбогдож, Есүсийн дотор байснаараа сайн үр жимс болох баяр хөөр, амар тайван, энэрэл, хайр, нигүүсэл ба бусдыг босгон байгуулж гэмшүүлдэг хүч чадалтай хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Үзмийн мод Есүс (1-3)
1, 5а-г үзээрэй “Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзмийн тарилагч билээ” Энэ үг нь Бурхан эцэг, Есүс ба шавь нарын харилцаа холбоог сайн илэрхийлсэн үг юм. Энэ гурвын харилцаа нь хоорондоо салашгүй амийн мөн хайраар нэгдсэн харилцаа юм. Ийнхүү Бурханыг тарилагч, Израиль ард түмнийг усан үзмийн модтой зүйрлэсэн дүр дүрслэл хуучин гэрээнд ч хэдэн удаа гардаг(Исаиа 5:1-7, Иерема 2:21). Израиль төдийгүй бүх ертөнц Бурханы усан үзмийн талбай бөгөөд Бурхан бол тарилагч юм. Есүс нь Бурханы суулгасан жинхэнэ усан үзмийн мод бөгөөд шавь нар нь Түүний мөчир юм. энд яагаад Есүсийг усан үзмийн жинхэнэ мод гэсэн бол. Тэр нь Есүс л Бурханы хүсдэг амь ба сүнслэг үр жимсийг төрүүлж чадах цор ганц усан үзмийн мод учраас юм.
2-г үзээрэй “Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг” эндээс бид жимс ургуулдагүй мөчир ба жимс ургуулдаг гэсэн хоёр янзын мөчир байгааг мэдэж болно. жимс ургуулдаггүй мөчир нь өвчилсөн, эсвэл үхсэн мөчир тул тарилагч нь хайр найргүй авч хаядаг. Энэ нь Бурханы шийтгэлийг харуулна. Тариачин олон навчтай сагалгар үзэсгэлэнтэй мөчирийг бус, жимсийг л хүсдэг. Тиймээс тариачин Бурхан их жимстэй болгохын тулд, мөчрүүдийг байнга арчлан тайрж, тэвчээртэй хүлээдэг. Харин Израильчууд шиг Абрахамын үр удам гэсэн бардамналаас болж Есүсийг аврагчаар хүлээн авалгүй, Бурханы хүссэн жимсийг ургуулахгүй мөчрүүдийг Бурхан авч хаяна. Үүнчлэн Искариотын Иудас шиг цуглаанд явж, итгэгч дүртэй боловч, Есүстэй амийн холбоогүй, буюу жимс ургуулахгүй хүнийг ч авч хаяна. Бурхан үр жимс ургуулдаггүй хувь хүн, цуглаан болон, ард түмнийг заавал шийтгэнэ.
Тэгвэл жимс ургуулдаг мөчир бүр нь дээд зэргийн их жимстэй, болохын төлөө яах хэрэгтэй вэ?
1-рт цэвэрлэгдэх хэрэгтэй 2б-г үзвэл Бурхан жимс ургуулдаг мөчир бүрийг анхааралтай арчилдаг гэж байна. Тариачин дээд зэргийн чанартай усан үзмийг хүсдэг учраас заавал хэрэггүй салаласан жижиг мөчрүүдийг тайр ч арчилдаг. Энэ ажилыг соёолохоос эхэлж, жимс ургуулах хүртэл байнга тасралтгүй хийдэг. Ялангуяа усан үзмийн мод салаалсан жижиг мөчрүүдийг их ургуулдаг учраас тайрахгүй бол шим тэжээл хуваагдан сайн чанарын жимс гаргаж чадахгүй болдог. мөн тариачин сайн чанарын жимсийг их гаргахын төлөө, чанаргүй жимс гаргах мөчрийг хүртэл харамлалгүй тайрдаг.
“тайрч аричлна” гэсэн үг нь грекээр “кадайрей” бөгөөд энэ нь Есүсийн дотор байгаа хүнийг зовлонгоор дамжуулан сахилагжуулан, төлөвшүүлнэ гэсэн утагтай. Тайрч арчлахад тухайлбал цэвэршүүлэгдэхэд зовлон дагадаг. Харин зовлонгүйгээр дээд чанарын үр жимсийг сургуулж чадахгүй. Ялангуяа Бурханы хүссэн ариун үр жимс буюу Христ хүртэл төлөвшин өсөхөд, дэлхийн хүсэл шунал, мах бодийн хүсэл тачаал, атаа жөтөө бардам бодол үзэн ядалт, дуулгаваргүй байдал, үл итгэл гэх мэт нь маш саад болдог. Бурхан бидэнд, сайхан үр жимс ургуулахын төлөө хүний саваа ба амьдралын ташуураар янз бүрийн зовлонг зөвшөөрснөөр ийнхүү гэмт чанаруудыг тайрч арчилсанаар цэвэрлэдэг. Бурхан мөнгөний асуудал, өвчин, аваар осол, ойр дотно хүний үхэл ба хагацал, харилцааны асуудал гэх мэтийн олон янзын зовлонгоор дамжин бидний доторх ертөнцийн хайр ба буруу үзэл бодлуудыг тайран цэвэр даруу итгэлтэй болгодог. Мөн Бурханы сэтгэлд нийцсэн хүнээр өөрчилдөг. Тэгээд Бурханы хаанчлалын амьд горьдлогоор дүүрэн сүнслэг хүн болгодог. Бурханы ажилд хэрэглэгддэг хүмүүс нь бүгд янз бүрийн зовлонгоор дамжин цэвэрлэгдсэн байдаг. Тиймээс бид ч Бурханы хүссэн үр жимс төрүүлэх гэвэл тариачин Бурханы сахилагжуулалтыг хэцүү санагдсан ч итгэл ба баяртай сэтгэлээр л хүлээн авах хэрэгтэй(Евр 12:11).
3-г үзээрэй “Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ” энэ үг нь Есүс шавь нарыг хэрхэн цэвэр болгосныг харуулж байна. Өмнө нь шавь нарын доторх ертөнцийн хүсэл шунал, санаа зовиур бардам зан, амин ч гэх мэтийн хэрэггүй мөчрөөр дүүрэн байсайн. Харин Есүс гурван жилийн турш Бурханы үгээр сургаснаар цэвэрлэсэн. Үүнчлэн бид ч Бурханы үгээр үргэлж сургагдан гэмшихэд улам цэвэр болно.
2-рт Есүсийн дотор байх хэрэгтэй.
4,5-г үзээрэй “Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс сургуулж чадахгүйн адил, Та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд хэн миний дотор байж, Б.и мөн Түүний дотор байна. Тэр их жимс гаргана.учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй” 4-8-р эшлэлд “дотор бай” гэсэн үг 8-н удаа давтагдаг. Энэ нь Есүсийн дотор байх нь хэр чухал вэ? гэдгийг харуулж байна. Есүсийн дотор байх нь Христтэй сүнсээр нэгдмэл амийн харилцаатай болохыг хэлж байна. бүх зүйлд Есүсийг түшиглэн, Есүсийн төвд тавин бодож, Есүсийн заасанчлан үйлдэн амьдрахыг хэлж байна. идсэн ч уусанч, юуч хийсэн Христ дотор бодож, төлөвлөж Түүний явсанчлан өөрөө ба тийн явахыг хэлж байна(1Иохан 2:6).
Итгэгчид их үр жимс гаргахын төлөө би юух вэ? хэмээн ихэвчлэн боддог. Тэгээд үр жимс гаргахын төлөө ямар нэг юмыг өөрийн хичээл зүтгэлээр хичээнгүй хийж эхэлдэг. Гэвч дараа эргэн харвал үр жимс нь харагдахгүй байдаг. Мосе ч өөрийн хүч чадал ба халуун зүрхээр зовж буй өөрийн ард түмнийг аврахыг зүтгэсэн. Гэвч хүнийг алах үр ялагдалыг л амссан. Паулч Есүсийн гадуур өөрийн зөвөөр зүтгэхэд чуулганы хавчигч болсон. Үүнчлэн Есүсийн дотор, тухайлбал Есүстэй нэгдмэл харицлаан дотор хийхгүй бүх л хичээл зүтгэл нь эцэст Бурханы хүссэн үр жимсийг гаргаж чадахгүй юм. Тиймээс Ариун сүнсний сайхан үр жимс ба үйлчлэлийн үр жимстэй болох гэвэл хамгийн түрүүнд Есүсийн дотор нэгдмэл байж, Түүний харилцаан дотор бүх зүйлээ хийхийг сурах хэрэгтэй. Өөрийн хичээл зүтгэл хүч чадал сайрхал, төлөвлөгөөг орхин Есүстэй нэгдэн Түүний хүслийг асууж, дуулгаватай дагах хэрэгтэй.
Ялангуяа Есүсийн дотор байх нь бодитоор Түүний үгэн дотор амьдрахыг хэлж байна. 7а-г үзээрэй “Та нар миний дотор, Миний үгс та нарын дотор байваас” гэв. Есүсийн дотор байгч нь Түүний үгэн дотор байнга байдаг.Мөчир нь үргэлжлэн модтой нэгдэн байсанаар шим тэжээл аван жимс ургуулж чадна. сэтгэлийн хөөрлөөр заримдаа нэгдэн, заримдаа салангад байвал жимс гаргаж чадахгүй болно. Тиймээс мөчир болсон бидний дотор Есүсийн үгс амийн тэжээл болж байнга байх хэрэгтэй. Хаана, юу ч хийсэн Түүний үгэн дотор үгийг даган амьдрах хэрэгтэй. Оюутан байхад төдийгүй, төгссөний дараа ч , мөн насан турш Есүсийн үгэн дотор амьдрах хэрэгтэй. Тэгэхэд үгс нь биднийг шинэчлэн өөрчилж, Христийг дууриасан дотоод чанарын үр жимс болон амийн үр жимсийг ургуулж чадна.
6-г үзээрэй “Хэн нэгэн миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, гад хаяж шатаана.” Есүс Өөрийн дотор эс байгч хүнийг хатуу шийтгэнэ гэдгийг сануулж байна. Заримдаа мөчир нь модтой нэгдэн байх нь хүлээстэй уйтгартай хоосон мэт санагдан модноос ангид болбол чөлөөтэй болно гэж боддог. Харин усан үзмийн мод Есүс ба Түүний үгнээс салан явсан хүн нь удалгүй амийн хүчийг алдан, хувхайран хатна. Доторх амартайван эрх чөлөө ба баяр хөөрийг алдаж, сэтгэл сүнс нь гунигтай хоосон болдог. Эцэст ямар ч хэрэгцээгүй мөрчир болж, мөнхийн тамын галд хаягдана. Тиймд мөчир болсон бид усан үзмийн мод болсон Есүсээс ангид юу ч хийж чадахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэгээд Есүсийн дотор нэгдмэл байж, үгийн шим тэжээлийг үргэлж авч, амьдрахын төлөө хичээх хэрэгтэй.
3-рт Түүний үгэнд үндэслэн гуйх хэрэгтэй.
“Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно” (7). Үгэнд үнэслэн гуйхгүй бол, Бурханы хүсэл таалалыг мэдэхгүй учир өөрийн хүсэл шуналд үндэслэн гуйх болдог. Энэ үед Бурханаас өөрийн хүссэн зүйлийг авахын тулд өөрийнхөөрөө зүтгэхэд амархан. Энэхүү гуйлт нь Бурханы хариултыг авж чадахгүй болно(Иаков 4:3). Тиймээс гуйлтын хариуг авахын төлөө үгэн дотор байх хэрэгтэй. Тэгэхэд Бурханы тааллыг ухааран Түүний хүсэлд нийцэн гуйж чадна. үгэн дотор байж, үгэнд үндэслэн залбирахад юу хүссэнээ Бурханы бидэнд биелүүлж өгнө. Энэхүү гуйлтаа дамжин гадна болон дотор бүх талаар Бурханыг баярлуулах их жимсийг төрүүлж чадна.
Тэгвэл их жимс гаргахад юу болох вэ? 8-г үзээрэй “Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход эцэг минь алдаршина.” Эхлээд Бурхан Эцэг минь алдарших болно. энэ нь бүх хүний дунд, Бурханы нэр хүндлэгдэнэ гэсэн утгатай. Мөн Есүсийн шавь гэдэг нь хүмүүст харагдана. Есүсийн шавь хүний онцлог нь үр жимс гаргахад байдаг. үр жимс нь хайр, амар тайван, итгэмж, баяр баясгалан, тэвчээр, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй мэтийн дотоод төлөвшил ба үгийг дамжуулсанаар төрүүлэх амийн үр жимс юм.
Есүс үргэлжлэн үр жимсийн дотороос хамгийн чухал болох хайрыг сургаж байна.
2. Миний дотор байгтун (4-10)
9-г үзээрэй “Эцэг Намайг хайрласан адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун” Есүс Бурхан эцэгийн агафен хайраар шавь нарыг хайрласан. Тиймээс тэд үргэлжлэн Есүсийн хайрын дотор байх хэрэгтэй. Есүсийн хайр нь бидний гэмийн төлөө загалмайд золиосолсон хайр юм. Есүсийн хайрын дотор байна гэдэг нь энэ хайрыг хүлээн авч, ямар ч үед энэ хайранд итгэн, эргэлзэхгүй байхыг хэлж байна. бид эрүүл саруул, асуудлууд шийдэгдэх үед Эзэний хайранд итгэдэг. Харин асуудал, зовлонтой тулгарах үед Бурханы хайранд эргэлзэн, гонгиноход амархан. Харин бидний амьдралд тулгардаг бүх зовлон ба бэрхшээл нь Бурхан намайг хайрлаад зөвшөөрсөн зүйл юм. зовлонгоор дамжин Эзэний хайрыг улам, амсаж чадна. Тиймээс сайн мэдээний төлөө, амьдрахад олон хэцүү зовлон амссан элч Паул энэ дэлхийн юугаарч Бурханы хайраас биднийг салгаж үл чанда гэж баттай гэрчилсэн(Ром 8:35-37).
Бид Есүстэй хайрын харилцаан дунд байхад, хайрын үр жимсийг төрүүлж чадна. Тэгэхэд дотроо байгаа бүх хорсол бухимдал гомдол нь цас мэт хайлж, Бурханы агафен хайраар дүүрэх болно.
Тэгвэл Есүсийн хайран дотор байх бодит арга зам нь юу вэ? 10-г үзээрэй “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно” Есүс Эцэгийнхээ тушаалы сахиснаар Түүний хайранд нь байдаг шиг бид ч Есүсийн тушаалыг сахивал Түүний хайранд байх болно гэв.
Дүгнэлт: Бид урьд нь Бурханы эсрэг байж гэмийн үр жимсийг л ургуулсанаар галд хаягдан шатаагдахаас өөр араггүй байсан. Харин Есүсийн амиа золиосолсон агуу хайраар жинхэнэ усан үзмийн мод Есүсийн дотор нэгдэн амьдрах болсон. Бидэнд арвин үр жимс гаргах бүхийл боломж өгөгдсөн. Тиймээс үргэлжлэн Есүсийн дотор Түүнтэй нэгдэн хайрын харилцаатай байсанаар их жимс ургуулах хэрэгтэй. Ялангуяа Есүсийн тушаалыг даган бие биенээ хайрлах үр жимсийг гаргаснаар, Есүсийн шавь болж, Бурханыг алдаршуулдаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.

өмнөх нийтлэл2023 оны НБК-н Иохан 2-р номлол (10.21) Цэрэн хн
Дараагийн нийтлэл2023 оны Ази дахь Филиппой 3-р номлол (10.21) Пастор Рон Вард