Эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун
Матай 6:19-34
Гол эшлэл 6:33
1. Эд баялгийг бид хэрхэн хэрэглэх хэрэгтэй вэ (19-20)? Газар дээр хураах, тэнгэрт хураах нь тус бүр яахыг хэлж байна вэ (Лук 12:16-21, 12:33, 1Тимот 6:18-19)? Эд баялаг, зүрх сэтгэл хоёр хоорондоо хэр нягт холбоотой вэ? (21)?
2. Нүд нь юуг бэлгэддэг ба нүдийг саруул ба ёр муу гэсэн нь тус бүр ямар байгааг зааж байна вэ (22-23, 1Тимот 6:9-10)? Бид яагаад Бурхан ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй вэ (24)?
3. Идэж, өмсөх асуудалд санаа зовдог хүмүүсийн мэдэж ёстой зүйл нь юу вэ (25)? Есүс тэнгэрийн шувууд ба талын сараанаар дамжуулан юуг сургаж байна вэ (26-30а)? Хүний санаа зовдог үндсэн асуудал юу вэ (30б;1Пт 5:7; Флп 4:6,7)?
4. Харийнхан буюу үл итгэгчид юуны төлөө чармайн амьдардаг вэ? (31, 32)? Бидэнд юу хэрэгтэйг мэддэг тэнгэрлэг Эцэгийн тухай ярина уу?
5. Тиймд бид эхлээд юуг хайх хэрэгтэй вэ (33)? Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайх нь яахыг хэлж байна вэ? Ийнхүү амьдрагчдад Бурхан юу амалсан бэ? Шавь нар маргаашийн талаар ямар хандлагатай амьдрах хэрэгтэй вэ(34)?