БАЯРЫГ САХЬ
Гэтлэл 23:1-19
“Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.”(14)
1. Шудрага болон энэрэнгүй байх тухай(1-9)
Итгэгч хүн худал мэдүүлэг өгч болохгүй бөгөөд олныг дагалдаж мууг үйлдэж болохгүй. Мөн ядуу хүн байна гээд шүүх дээр шудрага ёсыг гажуудуулан түүний талд зогсож болохгүй.(3) Дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал заавал эзэнд нь өгөх ёстой. Хүний нүдийг сохолдог хахууль авах ёсгүй.
Хувийн ашгийн төлөө үнэн шударгыг орхин хөршүүдээ үл хайхран амьдрах нь Бурханыг гуниглуулдаг том гэм юм. Бид зөвхөн өөрийгөө боддог хувиа хичээсэн чанарыг орхин бусдад туслан амьдрах хэрэгтэй.
2. Баяруудын тухай хууль (10-19)
Бурханы ард түмэн зургаан өдөр ажиллаж, долоо дахь өдөр нь амрах ёстой.(12) Учир нь мал амьтад, зарц нар болон харийн хүмүүст амрах, нөхөн сэргэх боломж өгөхийн тулд юм. Мөн жилд 3 удаа баяр тэмдэглээрэй гэж байна. Эдгээр нь Исгээгүй талхны баяр, Ургацын баяр, Майхан баяр юм.(14-16) Энэ баяруудаар дамжуулан Египетийн боолчлолоос аврагдсан ивээл, ургац хураасан ивээл, цөлд майхан барьж амьдарч байсан тэр үеийг санан Бурханд талархах хэрэгтэй. Үүнийг сахиснаар Бурханы ард түмэн, Бурханы өгсөн ивээлийг марталгүй талархаж амьдрахыг сурах болно. Бид хичнээн завгүй амьдарч байгаа ч урьдын гэм ба Сатаны боолчлолд өрөвдөлтэй амьдарч байснаа санах хэрэгтэй. Ингэхэд бардам сэтгэлийг орхиж, намайг аварсан Эзэн одоо ч удирдаж байгаа гэдэгт итгэж чадна.
Гуйлт: Эзэн минь ээ! Ядарч, цангасан амьдралаар амьдарч байсныхаа шалтгааныг оллоо. Таны өгсөн ивээлүүдийг санан талархаж амьдарна.
Нэг үг: Цаг ямагт талархал өргө.