2022 оны Ром 11-р асуулт (12.04)

Ариун Сүнсээр удирдуулдаг амьдрал

Ром 8:1-17
Гол эшлэл 8:14

1. Христ Есүс дотор байгаа хүмүүст яагаад ямар ч ял үгүй вэ(1,2)? Амийн Сүнсний хууль, нүглийн болон үхлийн хууль гэж тус бүр юуг хэлж байна вэ? Тэгвэл Бурхан нүгэл ба үхлийн хууиас хэрхэн чөлөөлсөн бэ(3,4)?
2. Мах бодын дагуу ба Сүнсий дагуу явагчид нь тус бүр юуг боддог вэ(5,6; 1Иох 2:16;Фл 4:8; Кол 3:2 )? Мах бодын бодол санаа нь яагаад Бурханы эсрэг дайсагнал вэ(7,8; Гал 5:16,17)? Эндээс бидний бодол санаа нь хэр чухал вэ?
3. Христчин хүний дотор хэн оршдог вэ(9)? Ариун Сүнс бидний дотор оршиход юу болох вэ(10,11; 1Кор 15:42-44)? Ариун Сүнс оршдог хүний ивээлийн тухай ярина уу?
4. Бид яагаад мах бодын дагуу амьдарч болохгүй вэ(12,13а)? Харин Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл юу болох вэ(13б)? Бурханы хөвгүүд хэрхэн амьдрах вэ(14)?
5. Бид Бурханыг “Ааваа Эцэг минь” гэж дуудах болсон нь хэр том ерөөл ба үүнийг хэн мэдүүлэх вэ(15,16; Гал 4:6,7)? Бурханы хөвгүүд болсоноор ямар онцгой эрх авсан бэ(17а; 2 Тим 2:12; Илч 20:6)? Мөн итгэгчид алдаршуулагдахын тулд бас юуг амсах хэрэгтэй вэ(17б; Иох 15:19,16:33; 1 Петр 2:21; Кол 1:24)?

өмнөх нийтлэл2022 оны Ром 10-р номлол (11.27) Калеб Ганболд хн
Дараагийн нийтлэл2022 оны Христмасын 1-р хичээлийн асуулт (12.11)