2022 оны Ром 8-р хичээл (11.13)

Бурхантай эвлэрснээр

Ром 5:1-21
Гол эшлэл 5:1
I. Итгэлээр зөвтгөгдсөн хүний амьдрал (1-11)
1. Итгэлээр зөвтгөгдсөн хүн Бурхантай ямар шинэ харилцаатай болсон ба энэ нь хэр том ивээл вэ? (1)? Үүгээр зогсохгүй итгэлээр ямар ертөнц рүү орсон бэ (2а)? Өмнө нь бид ямар ертөнцөд амьдарч байсан бэ(2:1, 7:5,6)? Мөн итгэгч хүний жинхэнэ найдвар нь юу вэ (2б, Ром 8:24,25, 1Петр 1:4)?
2. Зовлонгийн талаар итгэгч хүний хандлага хэр өөрчлөгдсөн бэ (3а)? Зовлонгоор дамжин олдох үр жимснүүд юу вэ (3б,4)? Итгэлийн амьдралд тэвчээр хэр чухал байдаг вэ (Еврей 10:36, Иаков 1:3,4 Лук 21:18)? “Хатуужил” гэдэг үгийн утга юу вэ (4)? Хатуужил хэрхэн найдварыг төрүүлэх ба энэ найдвар бидний урмыг хугалахгүй гэдэгт хэр бат итгэж чадах вэ (5)?
3. Зөвтгөгдөхөөс өмнө бидний байдал ямар байсан ба ийм бидний төлөө Есүс юу хийсэн бэ (6-10)? Үүгээр дамжуулан бид юу, юунд бат итгэж чадах болсон бэ? Мөн Христээр дамжин хэрхэн амьдрах болсон бэ(11)?

II. Адам ба Христ (12-21)
1. Нүгэл энэ дэлхийд хэрхэн орж ирсэн ба түүний үр дагавар юу вэ (12)? Нүгэл хэзээнээс байсан бэ (13а)? Хуульгүй үед хүмүүс гэм нүглийн талаар ямар бодолтой байсан бэ (13б)? Гэсэн ч хүн гэмтэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ (14)?
2. Адам ба Есүс Христийн үзүүлсэн үр нөлөө нь тус бүр ямар байна вэ (15-19)? Эндээс харахад түүхийг бүтээх ажилд ганц хүн хэр чухал вэ?
3. Хууль хүн төрөлхтний түүхэнд орж ирсэн зорилго юу вэ (20)? Нүгэл ихэссэн тэнд нигүүлсэл бялхсан гэсэн нь юу гэсэн үг вэ? Нигүүлсэл бидэнд юуг авчирдаг вэ (21)?

өмнөх нийтлэл2022 оны Ром 6-р номлол (10.30) Н. Ариунболд хн
Дараагийн нийтлэл2022 оны Ром 7-р номлол (11.06) Х. Бүүвэйбаатар хн