2022 оны Ром 4-р хичээл (10.09)

Үнэний дагуу шүүдэг Бурхан

Ром 2:1-16
Гол эшлэл 2:4

1. Ямар хүн бусдыг шүүдэг вэ? Харин ийм хүнд яагаад шалтаг байхгүй вэ (1)? Бурхан ийм хүмүүст хэрхэн хандах вэ (2)? Хүн яагаад бусдыг шүүх зохисгүй вэ(Мт 7:1-5)?
2. Бусдыг шүүдэг хүмүүс Бурханыг хэрхэн басамжилдаг вэ (3, 4)? Бурхан яагаад гэмтнүүдийг даруй шийтгэлгүй тэвчдэг вэ? (2Петр 3:9; Ег 34:6,7) Бусдыг шүүдэг хүмүүсийн гол асуудал юу бөгөөд яагаад ингэдэг вэ (5a)? Хүн гэмшихгүй бол эцэст нь юу болох вэ (5б)?
3. Бурхан юунд үндэслэн хүн бүрийг шүүх вэ (6, Ром 14:12; 2Кор 5:10)? Энэ шүүлт яагаад шударга зөв бэ?
4. Бурхан ямар хүнд мөнх амийг амлаж, ямар хүнд уур хилэн буулгах вэ (7,8)? Энэ нь Бурханы шүүлтийн том зарчим юу гэдгийг харуулж байна вэ? Сайныг үйлдэгч ба мууг үйлдэгчийнх нь тус бүрийн дотоод сэтгэл ямар байдаг вэ (9,10)? Эдгээр шүүлтийн хэмжүүрүүд Бурхан хэн гэж харуулж байна вэ (11)?
5. Бурхан хуультай болон хуульгүй хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ (12)? Бурханы өмнө хэн зөвтгөгдөх вэ (13)? Хуульгүй харийнханд ямар хууль байдаг ба үүнийг хэрхэн мэдэж болох вэ (14,15)?
6. Эцсийн өдөр Бурхан хүмүүсийн юуг хүртэл шүүх вэ (16, 2Пт 3:10)? Тэр өдрийн шүүгч нь вэ?

өмнөх нийтлэл2022 оны Ром 3-р номлол (10.02) Галаа Петр хн
Дараагийн нийтлэл2022 оны Ром 4-р номлол (10.09) Калеб Ганболд хн