Хүмүүсийн зүрхийг шалгагч Бурхан
Сургаалт үгс 17:1-28
“Хайлуураар мөнгийг, зуухаар алтыг шалгадаг. Хүний зүрхийг харин ЭЗЭН шалгадаг. (3)”
1. Эвтэй найртай байгтун
Идээ будаагаар дүүрэн ч хэрүүл уруул бугласан гэр орноос хатсан талхаа идээд амар жимэр амьдардаг гэр орон юутай жаргалтай.(1) Зарим гэр бүл эд зүйл элбэг хангалуун эдлэх өмсөх нь баян ч хоорондоо үргэлж хэрэлдэж бие биенээ өчүүхэн ч хайрладаггүй. Зарим айл юу ч үгүй ядуу хэрнээ бие биенээ хүндлэн хайрлаж, тэр гэрт аз жаргалын цэцэг дэлбээлж байдаг. Аз жаргал нь эд хөрөнгөнд бус, эв найрамдалд оршдог юм. Хэрүүл нь маш өчүүхэн зүйлээс эхэлдэг(14) Тийм учраас тэрхүү хэрүүлийн үндсийг таслан зогсоох хэрэгтэй. Бие биенийхээ алдааг шүүмжлэн буруушаахын оронд туслан дэмжих хэрэгтэй.
2. Сэтгэлийн шалгалт
Галын дөлөөр алт мөнгийг шалган цэвэршүүлдэг бол хүмүүсийн сэтгэлийг Бурхан шалгадаг билээ.(3) Хүний зүрх сэтгэл хэрэгтэй хэрэггүй түмэн зүйл чихсэн савтай ижил бөгөөд тэрхүү сав нь завааран бохирдож ялзарч муудсан байдаг. Хогийг нь зайлуулан цэвэрлэж мөнхийн цэвэр цэмцгэр байлгахын тулд Бурхан хүний сэтгэлийг шалгадаг юм. Хүний сэтгэлийг шалгахын тулд Бурхан сүнсний гал ба дөлийг илгээдэг. Хүн ажил нь бүтэхгүй байх, алдаа гаргах, өвдөх, бусдад хавчигдах зэрэг олон бэрхшээлтэй учирдаг. Ийм олон зүйлийг даван туулж байж хүний сэтгэл цэвэршдэг бөгөөд мөнхийн цэвэр савыг хэрэглэх эрхтэй болно. Эзний сорилт нь хайр юм.
Гуйлт: Бурхан минь! Аминч бас хөнгөн сэтгэлтэй байсныг минь өршөөж, Бурханы алдрыг мандуулах хүн болоход туслаач.
Нэг үг: “Бурханы сорилт”