Өдөр бүрийн хоол /2025.08.23/

Ажил үйлсээ Эзэнд даатга

Сургаалт үгс 16:1-33

“Үйлсээ Эзэнд даатга, бодол санаа чинь биелнэ”(3)

1. Чи өөрийн ажил үйлсээ Эзэнд даатга (1-9)
Хүн өөрийн бодлоор ирээдүйгээ төлөвлөдөг ч тэр алхмыг чиглүүлэгч нь Бурхан юм. (9) Сэтгэлээ удирдах нь хүний эрх ч хариу нь Бурханд байдаг. Хүн өөрийн үйлсээ харахад цэвэрхэн мэт байдаг ч Бурхан зүрх сэтгэлийг нь хардаг. Тиймээс бид бүх ажил үйлсээ Бурханд даатгах хэрэгтэй. Тэгвэл Бурхан бидний хүсч байгааг биелүүлж өгнө. Бид өөрсдийн амьдралыг хүссэн дур зоргоороо зохиох хүсэлтэй байдаг. Гэхдээ бид бүх зүйлийг Бурханд даатгах нь хамгийн ухаалаг явдал болно. Бидний үйлс Бурханыг баярлуулж байвал дайсантайгаа ч эвлэрэх боломж өгдөг.(7) Бидний Бурхан бүх ертөнцийн захирагч, зохицуулагч учраас тэр юм.

2.Бардам зан сүйрлийг дагуулагч
Бардам зан сүйрлийн эхлэл юм. Даруу хүмүүстэй номхон дөлгөөн амьдрах нь бардам дээрэнгүй хүмүүстэй эд баялаг хуваалцсанаас хавьгүй дээр(19). Тэгвэл даруу зан гэж юу вэ? Хэл үгээ хянан, Эзэнд түшиглэх явдал юм.(20) Даруу хүн уур хилэнгээ тэвчиж, өөрийн сэтгэл зүрхээ захирч чаддаг.(32) Энэ мэтчилэн даруу хүнд Бурхан цэцэн ухаан, холч харааг өгч амийн замаар удирддаг.

Гуйлт:Эзэн минь! Би өөрийн бардам сэтгэлээр амьдралын замаа төлөвлөлгүй даруухнаар Эзэний зарлигийг дуулгавартай даган бүх ажил үйлсээ Танд даатгая. Надад туслаач!

Нэг үг:”Сэтгэлээ удирдах нь”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.25/