Ахиц дэвшил гарга
1 Тимот 4:1-16
Гол эшлэл 4:15
1. Ариун Сүнс хожимын цагт ямар хүмүүс гарж ирэх ба тэдний сургаалиуд хаанаас вэ(1, 1 Их 4:1)? Тэдний онцлог нь юу вэ(2)?
2. Тухайн үеийн хуурамч багш нар юуг заадаг байсан бэ(3)? Харин Бурханы бүтээсэн гэрлэлт ба хоол хүнсийг хэрхэн эдлэх хэрэгтэй вэ(4,5)?
3. Тимот яавал Христ Есүсийн сайн үйлчлэгч болж чадах вэ(6)? Үүний төлөө ямар дасгалаар өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй вэ(7)? Итгэл сүсэгт хүргэдэг дасгалууд нь юу вэ?
4. Итгэл сүнсэгт дасгалжуулах нь бидэнд ямар ач тустай вэ(8, Дх 18:1-14, Мт 6:33, 34, Мк 10:30)? Итгэл сүсэгийн төлөө зүдэж зүтгэн тэмцэж чадах шалтгаан юу вэ(9,10)?
5. Тимот энэ тухай хонин сүрэгт яах хэрэгтэй вэ(11)? Тимот өөрийгөө залуу гэж дорд үзэгдэхгүйн төлөө яах хэрэгтэй вэ(12)?
6. Сайн мэдээний ажилчин юунд өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй вэ(13,14)? Яагаад дээрх зааварчилгаанд бүхнээ зориулах хэрэгтэй вэ(15)? Тэгэхэд ямар үр жимс гарах вэ(16)?