Бурханы бидэнд өгсөн бэлэг
2Тимот 1:1-18
Гол эшлэл 1:7
1. Паул хэрхэн Христийн элч болсон гэж байна вэ(1; Галат 1:1)? Тимотын төлөөх элч Паулын гуйлт нь ямар байдаг вэ(2-3)? Тимот ямар итгэлтэй байсан бэ(4-5)?
2. Паул Тимотод юуг сануулж байгаа бөгөөд үүний зорилго нь юу вэ(6)? Тимотод өгөгдсөн Бурханы бэлэг нь юу вэ?(1Тимот 4:13-16) Бид яагаад Бурханы бидний хүн тус бүрт өгсөн бэлгийн дөлийг бадраах ёстой вэ? Гэвч бидний дотор байгаа Бурханы бэлгийн дөлийг бадраахад саад болдог зүйл нь юу вэ(7а)?
3. Тимот яагаад айж байсан бол оо? Айдас нь хаанаас гардаг вэ?(Ром 8:15а) Бурхан бидэнд юуг өгсөн бэ(7б)? Хүч, хайр, биеэ захирах сүнсний талаар хэлээрэй. Бид яавал Бурханы өгсөн бэлгийн дөлийг бадрааж чадах вэ?
4. Паул Тимотод сайн мэдээ болон өөрийнхөө талаар ямар сэтгэлтэй бай гэж сэнхрүүлж байна вэ(8)? Бид хэрхэн аврагдсан бэ(9)? Дуудлагын хайр ивээл нь хэнээр илчлэгдсэн ба үүний тулд Есүс юу хийсэн бэ(10)?
5. Элч Паул сайн мэдээний төлөө ямар хүнээр томилогдсон бэ(11)? Паул сайн мэдээний төлөө зовсон боловч яагаад ичээгүй вэ(12)? Паул Тимотод юуг захиж байна вэ(13-14)? “Эрүүл үгс ба хариуцуулсан сайн” гэдэг нь юуг хэлж байна вэ?
6. Ази дахь бүх хүмүүс яагаад Паулаас нүүр буруулсан бэ(15)? Харин Онесифор Паулд хэрхэн тусалсан бэ(16-18)? Бурханы танд өгсөн дуудлагын хайр ивээл нь юу ба та үүнийг хэрхэн эдэлж байна вэ?