БАЯН БОЛСОН ИАКОВ
Эхлэл 30:25-43
“Ингэж тэр хүн арвинаас арвин хөрөнгө, олон мал сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ бас илжигтэй болжээ.”(43)
1. Хэцүү байдалд орсон Иаков(25-36)
Иаков цаашдаа ямар ч ашиггүй Лабаны хоньдыг л хариулж амьдрахаа болъё гэж бодон нутаг руугаа буцах гэв. Үүнийг сонссон Лабан одооноос ажлын хөлс заавал өгнө гэж түүнийг ятгав. Хариуд нь Иаков алаг, цоохор хонь ямааг надад өмч болгон өгвөл нагац ахынхаа малыг цаашдаа маллая гэв. Харин Лабан Иаковын хэлсэн хонь ба ямаануудыг ялгаж өөрийн хөвгүүдэд өгч, тэдний хоньдтой холилдуулахгүйн тулд Иаковыг өөрөөсөө 3 хоногийн зайтай газар суулгав. Лабан нь Иаковоос хөдөлмөрийг нь булааж аваад ямар ч хөлс өгөхгүйг боджээ.
2. Бүх хүчээрээ чармайсан Иаков(37-43)
Иаков өөрийн хариулах малынхаа дотор алаг цоохор, хар хонь ямаа нэг ч байхгүйг мэдээд уур нь их буцалсан байх. Гэвч тэр гомдон шантарч суусангүй, чадахаараа хичээл зүтгэл гарган, мэргэн ухаанаар ажиллажээ. Бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрөөр малын үүлдэр зүсийг өөрчлөх гэж буй түүний үйлс үнэхээр ойлгомжгүй, утгагүй юм шиг харагдаж байна.(37,38) Харин Иаков Бурхан ивээнэ гэдэгт итгэж чадах бүхнээ хийжээ. Үүний үр дүнд гайхамшигтай явдал болж баяжжээ.(43) Бурхан Өөрт нь итгэж хийж чадах бүхнээ хийдэг хүнд тусалдаг.
Залбирал: Эзэн минь! Хүний хувьд хийж чадах бүх зам тасарсан ч шантралгүй ажиллаж чадахад туслаач.
Нэг үг: Бургасны мөчрийг ч сэгсэр.