Өдөр бүрийн хоол /2025.12.03/

ИАКОВЫН 12 ХӨВГҮҮНИЙГ БОСГОСОН БУРХАН

Эхлэл 29:1-30:34

“Иаковт — Хүү өг. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ. .”(30:1)

1. Рахелийн төлөө 14 жил ажилласан Иаков(29:1-30)
Иаков Харан гэдэг газарт хүрч нагац ах Лабаныхаа гэрт амьдрах болов. Иаковын ажиллаж буйг харсан ах Лабан нь түүнийг хөлсний ажилчин болгох гэжээ. Гэтэл Иаков 7 жил хөлсгүйгээр ажиллаж, оронд нь Рахелийг эхнэрээ болгохыг гуйв. Иаков Рахелд хайртай байсан учир 7 жилийг хэдхэн хоног мэт санажээ. Гэтэл 7 жил болсны дараа Лабан Иаковыг мэхэлж Рахелийн оронд түүний эгч Леаг өгчээ. Иаков Леаг аваад дахин Рахелийн төлөө ажиллах болов. Тэрээр үнэхээр ажилсаг, шаргуу хүн байв.

2. Иаковд 12 хүүг зөшөөрсөн Бурхан(29:31-30:24)
Нөхөртөө хайрлагдаагүй Леад Бурхан хайрын оронд 4 хүү Реубен, Симоон, Леви, Иудаг зөвшөөрөв. Рахел үүнд атаархан өөрийн шивэгчин Билхаг Иаковт өгөн 2 хүү(Дан, Нафтали) төрүүлэв. Гэтэл Леа дахин 2 хүү (Иссахар, Зебулун) болон охин Динаг төрүүлжээ. Рахел ч эцэст нь хүү Иосефыг төрүүлжээ. Ингэж 2 эхнэр нь Иаковын хайрыг авах гэж өрсөлдсөнөөр Иаковын 12 хөвгүүн төрсөн бөгөөд тэд хожим Израилийн 12 ястны өвөг дээдэс болсон юм. Мөн энэ явдлаар дамжуулан итгэлийн өвөг дээдэс болох Иаков дасгалжуулагдсан хүн болжээ. Бурхан хүмүүсийн бодит амьдралаар дамжуулан Өөрийн түүхийг биелүүлдэг билээ.

Залбирал: Эзэн минь! Та миний амьдралаар дамжуулан намайг дасгалжуулж байгааг ухаарлаа. Намайг эмээн хүндэтгэх сэтгэлээр амьдрахад туслаач.

Нэг үг: Бидний амьдралын дотор биелэгддэг Бурханы түүх

өмнөх нийтлэл2025 оны Лук 44-р номлол (11.30) Б. Баясгалан хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.12.04/