2022 оны 1 Тимот 1-р хичээл (05.22)

Чи сайн тэмцлээр тэмцэгтүн

1 Тимот 1:1-20
Гол эшлэл 1:18
1. Паул хэрхэн Христ Есүсийн элч болсон бэ(1)? Паул Тимот хоёр ямар харилцаатай байна вэ(2, Үйл 16:3, 1 Кор 4:17)?
2. Паул Тимотод Ефес чуулганыг хариуцуулсан зорилго нь юу вэ(3,4)? Өөр сургаал, домогууд, угийн бичгүүд нь юу ба яагаад үүнд анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй вэ? Өнөө үеийн өөр сургаал нь юу вэ?
3. Библийн зааварчилгааны зорилго юу вэ(5)? Жинхэнэ хайр нь юу юунаас гардаг вэ?
4. Хуурамч багш нар ямар мунхаглалд унасан бэ(6,7)? Бурханы хууль нь итгэгч нарт ямар ач тустай вэ(8-10)? Паул юунд үндэслэн энэ бүх зааварчилгааг өгч байна вэ(11)?
5. Паул Есүс Христэд юунд талархдаг гэж байна вэ(12)? Тэрээр урьд нь ямар хүн байсан ба Түүнд Есүс ямар нигүүслийг үзүүлсэн бэ(13,14)? Бүх хүний хүлээн авахад зохистой итгэмжит үнэн үг нь юу вэ(15)? Есүс Паулыг аварсан зорилго юу ба энэ ивээлийг бодоход түүний зүрх нь юугаар дүүрсэн бэ(16,17)?
6. Паул сүнсний хүү Тимотод юуг дахин сануулж байна вэ(18-20)? Сүнсний дайнд сайн тэмцлээр тэмцэхэд ялалт байгуулах нууц арга нь юу вэ?

өмнөх нийтлэл2022 оны Иохан 28-р номлол (05.08) Галаа Петр хн
Дараагийн нийтлэл2022 оны Иохан 29-р номлол (05.15) Калеб Ганболд хн