Абрамд ялалт соёрхсон Бурхан
Эхлэл 14:1-24
“Та нарын дайсныг гарт чинь тушаасан Эрхэм Дээд Бурханыг магтан дуулагтун.”(20)
1. Лотыг аварсан Абрам(1-16)
Лотын амьдарч байсан Содом хот эргэн тойрныхоо хүчирхэг улсуудтай байлдаад ялагджээ. Содом хотод сайхан амьдарч байсан Лот бүх олсон эд хөрөнгөө алдаж өөрөө ч олзлогджээ. Үүнийг сонссон Абрам тэр даруй 318-н цэрэг дагуулан шөнөөр дайрч дайснуудыг устган Лотыг суллан авав. Уг нь урьд Абрамыг найр тавих үед Лот зөвхөн өөрийн ашгийг бодон илүү сайн газрыг сонгож байсан хүн байв. Гэтэл Абрам түүнийг эцэс хүртэл хайрлажээ. Хэдийгээр дайснууд хүчтэй байсан ч Лотыг аврах гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн дайсантай тэмцэлдсэн. Бурхан ийм Абрамын гарт дайснуудыг нь тушааж ялалтыг зөвшөөрөв. Хоньчны сэтгэл агуу ялалтыг байгуулжээ.
2. Содомын хааны эд юмсаас татгалзсан Абрам(17-24)
Абрамыг ялалт байгуулан буцан ирэхэд нь Мелхизедек болон Содом хаан угтжээ. Мелхизедек Абрамыг ерөөж ялалт өгсөн Бурханыг магтав. Абрам түүнд бүх юмны аравны нэгийг өгчээ. Абрам өөрт нь ялалт өгсөн нь Бурхан мөн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Түүнд Содом хаан эд хөрөнгө өгсөн боловч тэр татгалзав. Тэрээр дайнд ялалт байгуулсаны хариу болгож байгаа зүйлийг авахыг хүссэнгүй. Абрам бүхнийг Бурхан өгнө гэж итгэж байсан бөгөөд гагцхүү Бурханы өгсөнийг авах гэжээ.
Залбирал: Эзэн минь! Ялалт ба хайр ивээл бол Бурханы өгдөг зүйл юм. Хүний өгдөг ивээлийг горьдож түшиглэх биш харин Бурханд итгэх агуу их итгэлийг өгөөч.
Нэг үг: Ялалт ба хайр ивээлийг өгдөг Бурхан