Зарлигаар бүтээсэн Бурхан
Эхлэл 1:6-25
“Бурхан……. хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ.”(9)
1. Бүтээлийн хүч чадал
Уг зарлиг дээр “Бурхан айлдсанд” гэсэн үг олон давтагдаж байна.(1,3,6,9,11,14,20,24). Үүний зэрэгцээ “тэр нь ёсоор болжээ” гэсэн үг дагалдаж байна. Бурхан огторгуйг бий бол гэхэд огторгуй бий болж, тэнгис ба газрыг салга гэхэд нь тэр ёсоор болсон. Бүх ажил Бурхан хэлсэн тэр даруй биелэгдсэн. Бурхан бүхнийг өөрийн зарлигаар бүтээв. Бурхан зарлигаараа нар ба сарыг бүтээж, шувуу ба загас,мал амьтныг төрөл төрлөөр нь бүтээв. Бурхан амнаасаа гарсан үгээр юу ч байхгүйгээс байгаа бодитой юмнуудыг бүтээсэн. Бурханы зарлигт бүтээлийн хүч чадал ба өөрчлөлтийн хүч чадал байдаг. Бурхан өнөө үед ч өөрийн зарлигаар бүтээлийн ажил, өөрчлөлтийн ажлаа биелүүлж байна. Танхай Августинийг Ариун Августинээр өөрчилсөн хүч, хар арьстнуудыг зарц болгон наймаа хийдэг байсан харгис Жон Неитоныг хайраар дүүрэн баярын мэдээг дэлгэрүүлэгчээр шинээр бүтээсэн хүч Бурханы зарлигт байсан. Бурханы зарлигийг дуулгавартай дагадаг хүн нь Бурханы тусламжтайгаар шинээр бүтээгдэж хүч чадлын ажлыг биелүүлж чадна.
2. Бүтээлийн зорилго
Бурхан бүтээлийн ажлаа биелүүлсэн өдөр болгон “Бурханыг харахад сайн байжээ” гэсэн байдаг. Энэ нь бүтээлийн зорилго нь Бурханыг баярлуулахад байгаа гэдгийг гэрчилж байна. Бүтээлүүдийн оршин байх зорилго нь Бурханыг баярлуулж, Түүний алдрыг илэрхийлэхэд байдаг.
Залбирал: Эзэн минь! Таны зарлиг тэр ёсоор заавал биелэгддэг гэдэгт итгэж байна. Би үл итгэлийг гэмшиж чин сэтгэлээр зарлигийг хүлээн зөвшөөрч байна.
Нэг үг: Бурханы зарлигт хүч чадал байдаг.