Ертөнцийг дийлдэг итгэл
1Иохан 5:1-21
“Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?”(5)
1. Ертөнцийг ялдаг итгэл (1-12)
Тухайн үед чуулганд “Есүсийг Бурханы Хүү” мөн гэдгийг үгүйсгэдэг буруу урсгал хүчтэй байдаг байв. Тиймээс элч Иохан “Есүс бол Бурханы Хүү мөн” гэдгийг баталж байна. Есүсийг Христ гэж итгэдэг бүхэн Бурханаас төрөгсөд юм. Бурханаас төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Бидний амьдарч буй энэ ертөнцөд Бурханы үнэнийг зөрчдөг гэм ба ертөнцийн зүйлсийг эрхэмлэдэг үзэл дүүрэн байна.(4) Эд баялаг, наргиан цэнгэлийг дээдэлдэг үзэл, хүнийг төвд тавьдаг үзэл, янз бүрийн шашинтай байж болно гэсэн үзлүүд нь бидэн уруу байнга довтолж байдаг. Бид эдгээр зүйлсийг яаж ялж чадах вэ? “Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?”(5) Бидний Эзэн Есүс энэ ертөнцийг Өөрийн загалмайн үхэл ба дахин амилалтаараа ялсан юм. Тиймээс энэ Есүсийн дотор амьдрагч нь загалмайн үнэнээр энэ ертөнцийг ялж чадна.
2. Бидэнд байгаа итгэл зориг (13-21)
Бурхан Өөрийнхөө Хүүгийн нэрэнд итгэдэг хүмүүст мөнхийн амийг өгсөн. Иймээс бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан Тэр биднийг сонсоно гэдгийг мэддэг учир Түүнээс гуйсан бүх зүйлээ авсан гэдгээ бид мэддэг. Бид ямар нэгэн асуудалтай тулгарах үедээ зоригтойгоор гуйвал ялалтын амьдралаар амьдарч чадна. Мөн бид гэмд унасан ах дүүсийнхээ төлөө зуучлан залбирах хэрэгтэй. Тэгвэл Бурхан нүгэл үйлдэгсдийг аварч өгнө.
Гуйлт: Эзэн минь! Есүс бол Бурханы Хүү гэдэгт бат итгэж, энэ ертөнцийг ялан дийлж амьдрахыг гуйж байна. Ялангуяа залбирал гуйлтаар ялахад минь туслаач.
Нэг үг: “Итгэл ялна.”