Дудран унан Иерусалимд орсон Есүс
Иохан 12:1-19
Гол эшлэл 12:13
1. Есүс хэзээ хаашаа явсан бэ(1)? Яагаад Есүст зоог бэлдсэн бэ(2)? Мариа гэнэт юу үйлдсэн бэ яагаад ингэсэн бол(3)
2. Исакриотын Иудас Мариагийн үйлдлийг яагаад шүүмжилсэн бэ(4-6)? Есүс Мариагийн үйлсийг хэрхэн хүлээн авсан бэ(7,8)? Ахлах тахилч нар яагаад Лазарыг хүртэл алах гэж байна вэ(9-11)?
3. Ард олон Иерусалимд ирж буй Есүсийг хэрхэн угтсан бэ(12,13)? Тэд ямар хүсэл найдвар дотор халуун угтсан бол, Есүс яагаад илжигний төл унаж орж ирж байна вэ(14,15; Зех 9:9)? Есүс ямар хаан бэ?
4. Шавь нар үүний утга учрыг хэзээ ухаарах вэ(16)? Ард олон ямар үйл явдлаас болж Есүсийг угтаж байна вэ(17,18)? Үүнийг харсан фарисайчууд юу гэцгээсэн бэ(19)?