2022 оны Иохан 17-р хичээл (02.27)

Ертөнцийн гэрэл Есүс

Иохан 9:1-41
Гол эшлэл 9:5
1. Төрөлхийн сохор хүнийг харсан шавь нар Есүсээс юу асуусан бэ(1, 2)? Тэд хүний амьдрал дахь зовлонгийн шалтгааныг юу гэж бодсон бэ? Тэгэхэд тэдний сэтгэл зүрхний байдал юу болсон бол?
2. Есүс түүнийг сохор төрсөнд нь ямар сайн таалал байна гэсэн бэ (3)? Бурханы ажил гэж юу вэ?
3. Есүс шавь нарт яагаад өдөр байхад Бурханы ажлыг хийх ёстой гэсэн бэ (4)? Есүс өөрийгөө хэн гэж тунхагласан бэ (5)?
4. Есүс сохор хүнийг эдгээхийн тулд бодитоор юу үйлдсэн бэ (6,7а)? Ийм аргаар ажиллаж буй Есүсээс юу сурах вэ? Есүс түүнээс ямар байдлыг шаардсан бэ (7б)?
5. Сохор хүн хараатай болсны дараа ямар хэцүү байдалд орсон бэ (8-12)? Гэсэн ч тэр Есүсийг хэн гэж илчилсэн бэ (13-17)? Фарисайчууд түүнийг хараатай болсонд нь яагаад итгэлгүй нуух гэсэн ба түүний эцэг эх нь яагаад үнэний талд зогсож чадаагүй вэ (18-23)?
6. Есүсийг нүгэлтнээр зөвшөөрөхийг шаардаж буй Иудейчүүдэд сохор байсан хүн юуг гэрчилсэн бэ (24,25)? Мөн цаашлаад Есүсийг хэр идэвхтэй гэрчилсэн бэ (26-33)? Эндээс Есүсийн өгсөн нэг л ивээлээс чанга атгах нь хэр чухал вэ?
7. Үүнээс болж тэр ямар хэцүү байдалд орсон бэ (34)? Есүс хөөгдсөн түүнд хэрхэн тусалсан бэ (35-38)? Есүс ертөнцөд ямар зорилгоор ирсэн гэж байна вэ(39)? Фарисайчуудын сүнснийг хараагүй болгодог асуудлууд нь юу вэ(40,41)?

өмнөх нийтлэл2022 оны Иохан 15-р номлол (02.13) Э. Ганболд хн
Дараагийн нийтлэл2022 оны Иохан 16-р номлол (02.20) Эбэ Матай хн