Буруушаадаггүй Есүс
Иохан 8:1-20
Гол эшлэл 8:11
1. Хүмүүс гэр гэр рүүгээ явсны дараа Есүс хаашаа явсан бэ (1)? Яагаад тийшээ явсан бол? Өглөө эрт сүмд ирээд Тэр юу хийсэн бэ (2, Дх 8:3 )?
2. Тэгэхэд хуулийн багш нар болон фарисайчууд хэнийг авчран голдоо зогсоосон бэ (3)? Мосегийн хуулиар бол энэ эмэгтэйн авах ёстой шийтгэл юу вэ (Д.х 22:22)? Энэ эмэгтэй чулуудуулан үхнэ гэдгийг мэдсэн байж яагаад энэхүү гэмийг үйлдсэн бол? Тэд Есүсээс ямар хэцүү асуултыг асуусан бэ (4, 5)? Тэдний ингэж буй зорилго юу вэ (6а)? Ард түмний хоньчны хувьд тэдний асуудал юу вэ?
3. Тэгэхэд Есүс юу хийсэн бэ (6б)? Тэд зогсоо зайгүй асуухад Есүс хэн нь эхлээд эмэгтэй руу чулуу шид гэсэн бэ (7)? Яагаад тэднээс хэн нь ч чулуу шидэж чадаагүй вэ (8, 9а) (Ром 3:10, 23)?
4. Зөвхөн хэн л энэ эмэгтэйг буруутган шийтгэж чадах вэ (9б, Еврей 4:15б, Иохан 5:22)? Гэтэл Есүс энэ эмэгтэйд ямар хайр ивээлийг өгсөн бэ(10,11а)? Есүс хэрхэн энэ эмэгтэйг өршөөж чадах вэ(1 Петр 2:24, Иса 53:12, Гал 3:13)? Есүс түүнд ямар шинэ амьдралын чигийг өгсөн бэ(11б)?
5. Есүс Өөрийгөө хэн гэж тунхаглан гэрчилж байна вэ (12а)? Энэ Есүсийг дагадаг хүн ямар амьдралаар амьдарч чадах вэ (12б)? Фарисайчууд яагаад Есүсийн гэрчлэлийг үнэн биш гэж байна вэ (13)? Гэвч Есүсийн гэрчлэл яагаад үнэн байдаг вэ (14-20)?