2021 WMR Үйлс 28-р бүлэг (06.20) Миссионер Юүн Мосе хн

“Паул өөрийн хөлсөлсөн байрандаа”

Үйлс 28:1-31
Гол эшлэл 28:30,31

“Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа”

Биднийг энэрч, цорын ганц Хүүгээ илгээн өгсөн бидний Ариун Бурханыг магтъя! Есүст итгэх итгэлээр маань биднийг зөвтгөж, мөнх амийг бидэнд өгсөн Бурханыг магтъя. Онцгойлон, манай чуулганыг 60 жилийн тэртээ үүсгэн байгуулж, оюутнуудыг Есүсийн шавь болгох үйлчлэлээр дамжуулан бүх дэлхийд сайнмэдээ дэлгэрүүлэх үйлсийг хүчирхэгээр үйлдсэн Эзэнээ магтъя. Өнөөдөр Үйлс 28-р бүлгээр дамжуулан Бурханы бидэнд тавьсан хүсэл болон алсын харааг дахин шинэчилж өгөхийг бид чин сэтгэлээр гуйн залбирч байна.

Сайнмэдээний 3-р аяллынхаа дараа элч Паул Иерусалим руу буцсан ба тэнд очоод цэвэрших ёслолыг сүмд ороод үйлдэх үедээ баривчлагдах болсон юм. Иудейчүүдийн аллагын хуйвалдааны улмаас Паул Кайсари гэдэг газар руу илгээгдэв. Тэнд болсон шүүх хурлын үеэр Паул Ромын эзэн хаан Цезарьт давж заалдах хүсэлт гаргасан байдаг. Тийнхүү баривчлагдан Кайсарид хүргэгдсэнээс хойш 2 жилийн дараа эзэн хааны өмнө зогсон шүүгдэхээр Ромыг зорин усан онгоцоор хөдөлжээ. Энэ нь МЭ 60 оны намар болсон үйл явдал юм. Тэдний хөлөг Адриатын тэнгист далайн шуургатай учирч их аюулд оров. Хөлөг онгоц бүр мөсөн сүйрсэн. Гэхдээ Паул болон хамт явагсад нь Мальт арлын эрэгт эсэн мэнд хүрч чадав. Арал дээр байх үедээ Паул могойд хатгуулсан боловч түүний биед хор тархаагүй болно. Арлынхан түүнийг бурхан гэж бодсон. Энэ үйл явдлаас болж арлын тэргүүн Пупли Паулыг найрсгаар хүлээн авав. Мөн Пуплийн эцэг өвчтэй орондоо хэвтэж байсанд, Паул түүн дээр гар тавин эдгээв.

Энэ явдлын дараа тэр арлынхны дундаас өвчтэй хүмүүс бүгдээрээ Паул руу ирж, илааршсан юм. Тэгснээр арлын хүмүүс Паул болон түүний хамтрагчдыг хүндэтгэн хэрэгцээтэй бүхнээр ханган үйлчилсэн. Паул тийнхүү өвлийн 3 сарыг арал дээр өнгөрөөсөн.

Одоо 11-р зүйлийг үзээрэй. Гурван сарын дараа тэд тэнгист гаран Сиракуст хүрээд тэндээ гурван өдөр болов. Сиракусаас өмнө зүгийн салхины дагуу хойд зүгийг чиглэн явж, Региумаар дамжин Путиолд ирэв. Путиол бол Ромын зүүн өмнөд хэсгийн эргийн хот байсан ба Паул тэндээс цаашаа алхаж явахаар төлөвлөж байлаа. Тэнд тэр хэсэг ах дүүстэй уулзсан ба тэд түүнийг хүлээн авч долоо хоног хамт байв.

Түүнийг Путиолд байх үед түүнийг Италид ирсэн гэх мэдээ Ром хүртэл тархжээ. Мэдээг сонссон ах дүүс Ромд түүнтэй уулзахаар ирэв. Тэд Ромоос 64км зайтай Аппиу Форум, 53 км зайтай Гурван дэн буудал хүртэл явж ирсэн. Паул тэднийг хараад энд аюулгүй ирсэндээ Бурханд онцгойлон талархав. Мөн тэднийг хараад ихэд зориг орж, хүчирхэгжив. Паул ах дүүсийн хамт Аппиас Ром руу алхан явсан. Паулын явж буй зам бол Бриндис хэмээх Пуглиа мужийн эргийн хотыг Ромтой холбодог Виа Аппиа хэмээх алдартай зам юм. Энэ нь Эртний Ромын Бүгд Найрамдах улсын үед баригдаж байсан бөгөөд “Замуудын хатан хаан” хэмээн нэрлэгддэг байв. Ромчууд энэ замаар гарч дэлхийг байлдан дагуулсан. Мөн ялалт байгуулсан баатрууд энэ замыг даган ялалтын жагсаалаар орж ирдэг байжээ. Элч Паул үүнтэй адил Ром гүрнийг сайнмэдээгээр байлдан дагуулахаар энэ замаар орж ирж байгаа нь энэ юм. Ромын Эзэнт гүрэнд сүнсний хувьсгал болох гэж байна. Паул Ромд ирээд онцгой соёрхол хүртэв. Түүнийг бусад хоригдлуудтай шоронд хорилгүй, харин харгалзагчийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрсөн. Үүний шалтгаан нь, тэр Ромын иргэн бөгөөд гэм бурууг нь шүүж дуусаагүй байсантай холбоотой байх. Бас тэр Ром цэргүүд болон зуутын даргын амийг аварсан. Энэ бол Бурханы ивээл, хангамж байсан юм. Түүний хоригдсон газар бол өөрийнх нь хөлсөлсөн байр байв. Энэ бол Паулын Ромд үйл хэргээ хийхэд нь зөвшөөрөгдсөн Бурханаас тогтоож өгсөн газар байсан. Паулын өөрийн үйл хэргээ Кайсаригаас эхлүүлсэн бөгөөд Бурхан аль хэдийн Бурханаас тогтоож өгсөн онцгой газрыг, Ром дахь хөлсний байрыг түүнд соёрхсон. Тэгвэл Паул хөлсөлсөн байрандаа хамгийн эхлээд юу хийсэн бэ? Тэр Ромд байсан Иудейн удирдагчдыг дуудан цуглуулав. Тэднийг цуглах үед Паул тэдний сонссон цуурхлыг даруугаар тайлбарлав. Тэр ард түмнийхээ эсрэг болон өвөг дээдсийнхээ уламжлалын эсрэг юу ч хийгээгүй гэдгээ тодорхой хэлэв. Түүгээр ч барахгүй, Ромчууд түүнийг шалгаад суллахаар шийдсэн боловч Иудейчүүдийн эсэргүүцлийн улмаас Цезарьт давж заалдах болсон гэдгийг хэлсэн. Тэр “Бурханы өмнө л мөс чанараар гэмгүй байвал барав” гээд юу ч хийлгүй чимээгүй суугаагүй. Иудейчүүдийн дунд байгаа бүх буруу ойлголтыг арилгахын тулд өөрийн талаар даруугаар тайлбарласан юм. Цааш нь тэр шүүгдэх болсон шалтгаанаа бас хэлэв. 20-р зүйл. “Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн. Учир нь Израйлын найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ”(20) Тэр Израйлийн найдварын төлөө гинжлэгдсэн юм. Иудейчүүд улстөрийн Мессиаг хүлээж байсан. Тэд Израйлийг Ромын дарлалаас чөлөөлж, үндэстэн нь Давид хааны үеийнх шиг хүчирхэг, баян болохыг хүсэн хүлээж байсан. Иудейчүүдийн найдвар нь ийм байв. Харин Бурханы тэдэнд өгсөн найдвар нь дээрхитэй адил улс төрийн Мессиа биш байв. Израйлийн найдвар болсон Бурхан тэдэнд энэ дэлхийн, түр зуурын Мессиаг биш, харин тэднийг гэм ба үхлээс аврах Мессиаг өгсөн юм. Энэ нь гэмээр үхэгсдийг босгож, тэднийг Бурханы үүрд мөнхийн хаанчлалд аваачих найдвар юм.(Үйлс 24:15) Паул үүнийг сайн мэдэж байсан. Тиймээс Паул Есүсийн үхэл ба дахин амиллаар дамжин ирэх авралын үнэнийг гэрчилж байсан. Энэ сайн мэдээ нь зөвхөн Иудейчүүдэд биш, бүх харь үндэстнүүдэд өгөгдсөн ба аврал нь хуулийг сахиснаар бус Христэд итгэснээр ирэх болно. аврал нь хуулийг сахиснаар бус Христэд итгэснээр ирэх болно. Амен. Паул Израйлийн жинхэнэ найдварыг гэрчилснийхээ төлөө Иудейчүүдэд хавчигдаж, үр дүнд нь ийнхүү гинжлэгдэх болжээ. Иудейчүүд Паулын тухай Иудейгээс захиа аваагүй гэдгийг болон ах дүүсийн хэн нь ч түүний тухай муу мэдээ дуулгаагүй гэж хариулав. Харин Паулын дагаж буй бүлэглэлийн тухайд хүмүүс хаа сайгүй эсэргүүцдэг гэдгийг бүгд мэдэж байсан.(21-22) Тэгээд тэд Паултай уулзахаар өдөр товлож, түүний сууж байсан газарт бүр ч олноороо хүрэлцэн ирцгээв. Паул тэдний төлөө юу хийсэн бэ? Паул өглөөнөөс орой хүртэл өөртэй нь уулзахаар ирсэн бүхэнд тайлбарлан, тунхаглаж байлаа. Тэр юуг тайлбарлан тунхагласан бэ? Тэр Бурханы хаанчлалын тухай тайлбарлан тунхаглав. Бас Есүсийн тухай Мосегийн хууль болон эш үзүүлэгчийн номоор нотлон тунхаглахыг хичээж байв. Паулын сургаал нь сүнслэг бөгөөд тодорхой байсан. Гэхдээ Иудейчүүдийн зарим нь түүний сургаалийг хүлээн аваагүй. Тэд өөр зуураа үл ойлголцож, Паулыг орхин явцгааж байв. Тиймээс Паул тэдэнд эцсийн шийдвэрээ танилцуулав. “Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм. Энд ард түмэнд очиж хэлтүгэй. Сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, харан харавч огт ухаарахгүй.” Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ” Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч эргэнэ. Би тэднийг эдгээх байсан.”(25b-27) Энэ зарлиг нь Вавилончуудын гарт өртөн сүйрэх гэж байсан Израйлчуудад өгөгдсөн зарлиг байв. Бурхан тэдэнд гэмшихгүй бол мөхөх нь гарцаагүй гэж анхааруулсан. Бурхан ард түмнээ гэмшээд Өөр рүү нь эргэхийг хүсэж байсан. Бурхан тэднийг “Ирцгээ, ирцгээ, эргэгтүн, эргэгтүн” хэмээн ятгаж байсан. “Эргэ! Эргэ!” Хэрэв тэд ойлгоод, эргэх юм бол Бурхан тэднийг эдгээнэ хэмээн амласан. Гэхдээ тэд эргээгүй бөгөөд Вавилончуудын гарт орох болсон юм. Исаиагийн энэхүү эш үзүүллэгийг Паул энд хэлсэн нь, сайнмэдээнээс татгалзаж буй Иудейчүүдэд адил сануулгыг өгсөн хэрэг юм. Тэд үл хэрэгссэн ч Паул цөхрөөгүй. Тэдний эсэргүүцсэн хандлагыг Паул Бурханы эрх мэдлээр хүлээн авч, тэдэнд “Иймээс Бурханы энэхүү арвал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн” гэж хэлэв. 28-р зүйл. Тэдэнд “Иймээс Бурханы энэхүү аврал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн” гэж хэлэв. Паул, Сайнмэдээг Иудейчүүд голсон учраас харийнхан руу илгээгдэх болсон нь Бурханы хүсэл хэмээн хүлээж авав. Бас харь үндэстнүүд сонсоно гэдэгт тэр итгэсэн юм.Дараа нь Паул юу хийсэн бэ? 30-31-р зүйл хэлж байна. Хамтдаа уншицгаая. “Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа” “Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа” Паулыг шүүхийн тулд 2 жил зарцуулахгүй. Гэхдээ түүнийг буруутгагчдад нотолгоо байхгүй байсан тул шүүхэд оролцож чадахгүй байсаар 2 жил өнгөрчээ. Гэхдээ үүнээс чухал нь энд Бурханы хүсэл биелж байв. Бурханы хүсэл юу байсан бэ? Паул өөрийн хөлсөлсөн байранд саадгүйгээр үгийг заах нь Бурханы хүсэл байсан. Паул өөр рүү нь ирсэн бүгдийг найрсгаар угтан авч, тэдэнд үгийг зааж байв. Тэр уурлаж бухимдалгүй, чимээгүйгээр бас тэвчээртэйгээр хүмүүсийн сэтгэлд үгийг тарьсаар байв. Бүтэн хоёр жилийн турш үгийг саадгүйгээр, зоригтойгоор заасан. Эндээс бид хэд хэдэн чухал зүйлийг сурч болно.

Нэгдүгээрт, Тэр хөлсний байрны нөхцөл байдалд баригдаагүй. Хөлсний байранд Паулд зарим талаараа эрх чөлөөтэй байсан ч, тэрээр хүссэн зүгтээ гарч явж чадахгүй хоригдож байсан. Бие нь гэрийн хорионд байсан. Бас түүнд эрүүл мэндийн асуудал ч байсан. Түүний эрүүл мэнд сайнгүй байсан. Нүдний хараа нь муу тул түүнд заавал бичээч хэрэгтэй байв. Тэр махан биедээ өргөстэй гэж хэлсэнчлэн өвчний улмаас зовлонтой байсан. Ард түмэн нь болох Иудейчүүд түүнийг эсэргүүцдэг байв. Ийм нөхцөл байдалд тэр “Би юу ч хийж чадахгүй, зүгээр л боломжтой цагийг хүлээе” гэж хэлэх нь амархан. Гэхдээ тэр Бурханы хамгийн сайн хүсэлд итгэж байсан бөгөөд бүх зүйл дээр өөдрөг үзлийг баримталж байв. Мөн тэрээр өөдрөгөөр харахыг чухалчилж байв. Түүний ийм хандлагын улмаас хөлсний байр нь хамгийн шилдэг тохиромжтой газар болсон. Хөлсний байранд байсан түүнд майхан хийх гэх мэт ажил хийх шаардлага байхгүй байв. Өөрөөр хэлбэл Бурханд бүтэн цагаар үйлчлэх боломжтой байсан. Ромын засаг захиргаанаас өдөр бүр хэрэгцээтэй зүйлийг хангаж өгч байлаа. Цэргүүд ээлжээр солигдон түүний аюулгүй байдлыг хамгаалан өгч байв. Цэргүүд байгаа тул хавчигч Иудейчүүд ирж түүнд хор хүргэж чадахгүй байсан. Бас тэр үгийг заахаар хүмүүсийн хойноос явах ч шаардлага байхгүй байсан бөгөөд үгийг сонсохоор өөрсдөө хүрч ирдэг байлаа. Түүгээр ч үл барам ээлжээр солигдож байсан цэргүүд нь түүний сонсдог хоньдууд болж байсан. Цэргүүд үргэлж уйтгартай байсан. Тэд “Паул, Би уйдаж байна. Надтай яриач. Юу ч хамаагүй хэлээч. Би сонсоё.” гэж хэлдэг байв. Паул хөлсний байранд сууж байхдаа энэ мэт давуу талуудыг олж чадсан бөгөөд талархах сэтгэлээр чадах бүхнээ хийж байв. Тэр өөр рүү нь ирсэн бүгдийг хүлээн авч байсан. Иудейчүүд, харь үндэстнүүд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, боол, чөлөөт хүн ялгаагүй бүгдийг нь хүлээн авч байв. Тэр хязгаарлагмал нөхцөл байдлын бэрхшээлийг ялан дийлж, бүтэн хоёр жилийн турш Бурханы үгнээс заан сургав.

Хоёрдугаарт, Тэр өөрөө гараад явж чадаагүй ч, түүний заасан зарлиг хөлсний байшингаас аль хэдийнээ халин гарсан байсан. Та бүхний мэдэж байгаачлан, өмнө нь Паул Ефест сайн мэдээг хүргэх үедээ Туранны сургууль дээр хоёр жилийн турш сууж, Бурханы үгнээс заан сургаж байв. Тэр үед Паул Бурханы үг хүчтэйгээр тарьдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн бөгөөд үр дүнд нь Азид амьдардаг Иудейчүүд болон Грек хүмүүс бүгдээрээ Эзэний үгийг сонссон. Энэ удаад тэрээр сайн мэдээ Ромыг байлдан дагуулна гэдэгт бат итгэх болов. (Үйлс 19:21) Тэрээр 2Тимот 2:9-д “Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй” гэж хэлсэн. Тэр өөрөө гинжлэгдсэн ч Бурханы үг гинжлэгдээгүй байсан бөгөөд хөлсөлсөн байрандаа итгэмжтэйгээр тунхаглаж байсан юм. Тэрээр энэ хугацаанд “Шоронгийн захидлууд” хэмээн алдаршсан Ефес, Филиппой, Колоссай, Филемон зэрэг номнуудаа бичжээ. Бурханы үгийн хүч чадалд итгэх түүний итгэл нь бодит байдал дээр биеллээ олсон юм. Сайнмэдээ нь ордны хамгаалалтынханд бүхэлд нь, мөн Цезарийн гэрт хамаарддаг хүмүүсээс ч олонхид нь хүрсэн юм. (Филиппой 1:13, 4:22)МЭ 313 онд Агуу Константин хаан хавчлагын дор байсан Христитгэлийг Ром гүрэн даяар чөлөөтэй дэлгэрүүлэх эрхийг өөрчлөгдөшгүй байдлаар зарлан тунхагласан юм. МЭ 391 онд Теодос хаан Христитгэлийг улсынхаа албан ёсны шашнаар тунхаглан зарласан. “Христитгэл Ромын улсын шашин юм.” Паулын хөлсний байранд дэлгэрүүлсэн сайн мэдээ нь Ромын эзэнт гүрнийг байлдан дагуулж, Ромын Эзэнт гүрнээр дамжуулан дэлхийн түүхэнд өөрчлөлт авчирсан юм. Гуравдугаарт, Паул Бурханы хаанчлалыг тунхаглаж, Эзэн Есүс Христийн тухай заасан. Тэр Бурханы хаанчлалыг тунхагласан. Энэхүү Бурханы хаанчлал бол Бурханы туйлын нандин бэлэг бөгөөд бидэнд өгөгдсөн хамгийн эрхэм ивээл юм. Тийм боловч энэ дэлхийн олон хүмүүс сүнсээр сохорч, үүнийг харж чадахгүй байдаг. Тэд ердөө нүдэнд харагдах дэлхийн амжилт болон зугаа цэнгэлийн хойноос хөөцөлддөг. Гэхдээ энэ дэлхий дээр байгаа бүх зүйл түр зуурынх бөгөөд аажимдаа өчүүхэн ч юм үлдэхгүй бүгд устан алга болох болно. Эдгээр нь бидний жинхэнэ найдвар биш юм. Зөвхөн Бурханы бидэнд өгсөн хаанчлал нь зовлон ба гэм нүгэл, үхэл хагацал байхгүйгээр үүрд амьдрах мөнхийн хаанчлал юм. Бидэнд жинхэнэ найдвар болсон хаанчлалыг өгсөн Бурханыг Элч Петр ийнхүү магтсан. “Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийг агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн”(1Петр 1:3,4) Бидний Эзэн Есүс үхэл, амиллаараа биднийг мөнхийн сүйрлээс аварч, Бурханы хаанчлалыг өгсөн юм. Бурханы хаанчлалыг хүлээн авах гэвэл Есүс бол бидний Эзэн Христ гэдэгт итгэх учиртай. Гэмээ гэмшиж, Есүсийг Эзэн, Христ хэмээн хүлээн авсан хэн боловч Бурханы хаанчлалд орох болно. Үйлс 4:12-т “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв” гэжээ. Бид найдвараа Түүний мөнхийн хаанчлалд тавьж, энэхүү жинхэнэ найдварыг бүх хүмүүст тунхаглахад Бурхан бидэнд тусалж өгөхийг гуйж байна.
Дөрөвдүгээрт, Паулын хөлсний байранд хийсэн үйлчлэлээс бид гэр чуулганы үлгэр жишээ загварыг харах боломжтой. Паулын хөлсний байр бол сүм, эсвэл мөргөлийн танхим биш байсан. Энэ нь түүний түр суух газар төдий байв. Энэ нь түүний гэр байсан. Тэр гэртээ идэж, унтдаг байсан. Үгийг судалж, хүмүүстэй уулздаг байв. Хүмүүс түүний байшинд ирж, түүнтэй хамт амьдарч, юу хийдгийг нь харж байсан. Богино хугацаанд тэрээр гэр чуулганаар үйлчилсэн. Манай чуулган дэлхий даяар 400 гаруй салбартай. Том салбарууд байгаа боловч, ихэнх нь гэр чуулганы хэмжээтэй үйлчилж байна. Зарим хүмүүс эргэн тойрны нутаг дэвсгэрт нь ганц л гэр чуулган байгаа учраас сайн мэдээний ажлыг үр дүнтэй хийж чадахгүй байна гэж бодож байж магадгүй. Мэдээж олон хамтран зүтгэгчидтэй хамжин үйлчлэх нь шавийг өсгөхөд тустай байх. Гэхдээ гэр чуулганы хувьд энэ нь боломжгүй. Гэхдээ та Паулыг жишээ болгож хараарай. Паул гэр чуулганы ахлагчийн байр сууринаас хүмүүсийг гэртээ урьж, тэдэнд нэг нэгээр нь тэдэнд заан сургаж байсан. Тэдний сэтгэлд суулгагдсан зарлиг аяндаа өсч томрох нь гарцаагүй гэдэгт тэр итгэж байсан. Түүний хөлсний байшин нь Бурханы үгийг тарих үйлчлэлд хамгийн тохиромжтой газар байсан юм. 1993 он, 28 жилийн өмнө, тиймээ цаг хугацаа хурдан байна шүү. Би Английн Лондон руу ЮБФ чуулганыхаа анхны миссионер болон явав. Би далайн тээврийн компанид ажилд орон Лондон руу илгээгдэв. Эхний хэдэн жил манай гэрийнхэн гэр чуулганаар үйлчилсэн бөгөөд бүтэн сайн өдрийн мөргөл болон библийн хичээлийг гэртээ хийж байв. Оюутнуудыг гэртээ урьж библийн хичээл болон хүндэтгэл мөргөл хийх нь үнэхээр амар байгаагүй. Хоёр жилийн хугацаанд бол би нэг ч оюутныг гэртээ авчирч чадаагүй. 1995 оны хаврын нэгэн өдөр Лондонгийн Их Сургуулийн уран зургын ангийн нэгэн оюутан миний урилгыг хүлээж авав. Түүнийг манайд ирэхэд хоёр охин маань баяртайгаар угтан авч, Тавтай морил! Тавтай морил! Тэд ичингүйрэн хаалганы нуугдангаа Тавтай морил! Тавтай морил! хэмээн хэлж байлаа. Эхнэр маань амттай сайхан Английн уламжлалт хоол бэлтгэн түүнийг дайлав. Тэр үед түүний сэтгэлийн үүд хаалга цэлийтэл нээгдсэн байгааг би харсан. Бид нар огт танихгүй тэр оюутныг өөрсдийн гэр бүлийн гишүүн шигээ найрсгаар хүлээн авсан. Хайр. Эндээс би гэр чуулган бол бид өөрсдийн амьдрал болон үнэн хайраа илэрхийлэхэд маш таатай орчин болохыг би биеэр мэдэрсэн. Тэр оюутан Бурханы үгэнд хайртай байв. Паулын хөлсний байр мэт цөөхөн өрөөтэй жижигхэн байшиндаа түүнтэй долоо хоног бүр хийдэг байсан библийн хичээл маань хайр ивээл дүүрэн болдог байсан. Гэхдээ тэр манай гэрт болдог Бүтэн сайн өдрийн хүндэтгэл мөргөлд дургүй байсан бөгөөд 3 жилийн турш оролцоогүй. Ямартай ч надад өөр оюутан хонь байгаагүй бөгөөд түүнийг шавиар өсгөхийн тулд би түүнд заан сургахад анхаарлаа төвлөрүүлж байсан. 3 жилийн турш итгэмжтэйгээр библийн хичээл хийсний дараа сэтгэлд нь суулгагдсан Үг түүнийг өөрчилсөн. Тэр манай гэр чуулганы хүндэтгэл мөргөлд маань ч ирэх болж, библийн багш хоньчноор өссөн. Одоо тэр профессор хоньчин болж, салбар үүсгэн байгуулсан. Бурхан бас түүгээр дамжуулан Паулыг өсгөж, Лондон ЮБФ-ын удирдагч болон нутгийн удирдагчдыг өсгөсөн бөгөөд, Лондон ЮБФ-д үйлчилэх үндэстний удирдагч хоньчныг босгож өгсөн. Би 1995 оноос хойш 26 жилийн турш долоо хоног бүр түүнтэй библийн хичээл хийж байгаа бөгөөд хамтдаа өсч байна. Английн чуулганы удирдагчид болон мишёнорууд улс орноо дахин Библийн хоньчдын агуу үндэстэн болгон сэргээх алсын хараатайгаар Бурханы үгийг итгэмжтэй заан сургаж байна. Хүмүүсийн сэтгэлд Паулын суулгасан Бурханы үг 250 жилийн дараа Ромын эзэнт гүрнийг байлдан дагуулсан. Энэ агуу ажил Паулын гэрийн чуулганы үйлчлэлээр эхэлсэн юм. Бурхан бидэнд, гэрийн чуулганы үйлчлэлд итгэлтэй байж, Бурханы үгийн хүчинд итгэн 1:1-ний библийн хичээлийг итгэмжтэйгээр хийхэд тусалж өгөхийг гуйж байна. Амен.

Үйлс номын сүүлчийн бүлэг нь Паул сайнмэдээг түгээн дэлгэрүүлсээр байсан тухай үгээр төгсдөг. Паул өөрийн хөлсөлсөн байрандаа сайнмэдээг саадгүйгээр, зоригтойгоор тунхагласаар байсан нь бидний сэтгэлийг хөдөлгөж байна. Тийм биш гэж үү? Бидний Эзэн Паулын залгамжлагчдаар дамжуулан Үйлс 29-р бүлгийг үргэлжлүүлэн бичсээр байна. Бурхан одоогоос 60 жилийн өмнө Солонгосын болон дэлхийн оюутнуудад авралын сайнмэдээг тунхаглуулахаар ЮБФ чуулганыг үүсгэн байгуулсан юм. 1961 он бол 4.19-ний хувьсгал болон 5.16-ны цэргийн эргэлтийн дараах он жилүүдийн нэг бөгөөд тэр үед Солонгосын залуус гүн цөхрөлийн дунд байв. Улс төрөөс гадна эдийн засгийн нөхцөл ч тааруу, Солонгос нь дэлхийн хөгжиж буй орнуудын нэгд тооцогдож байсан. Ийм улс оронд Бурхан Самуел Ли доктор болон Модер Сара Берри нарыг энэ чуулганы үүсгэн байгуулагч сүнслэг эцэг, эхээр босгосон юм. Бурхан тэднээр дамжуулан ийм ядуу, гутрангуй улс орны олон оюутан залууст Бурханы үгийг хүргэж, Бурханы найдвар болон алсын харааг өгсөн юм. Тэд Библийн багш хоньчид, миссионерүүд болж, улс орнуудыг тахилчдын хаанчлал, ариун үндэстэн болгох алсын харааг Бурхан тэдэнд өгсөн юм. Олон залуус ядуурал болон фатализмын хүлээнээс босч тэдний зүрх сэтгэл Бурханы алсын хараа болон хүсэл найдварыг хүлээн авсан. Тэд шавийг өсгөснөөр дэлхийд сайн мэдээ тунхаглах тэрхүү дуудлагыг хүлээн авч, амьдралаа Бурханд өргөх шийдвэрийг гаргацгаасан. Тэд бүх зүйлээ орхиж, ямар ч найдах зүйлгүйгээр алс холын гадаад орнуудыг зорин явсан. Ингэснээр манай чуулганаар дамжуулан Бурхан 1800 гаруй бие даасан миссионерийг дэлхийн 100 гаруй улсад илгээсэн. Ийм олон миссионерүүд бүх дэлхийд үйлчлэхээр явцгаасан нь Солонгос орны түүхэн дэх хамгийн сүр жавхлантай үйл явдал мөн гэдэгт би итгэж байна. Энэ хүчирхэг үйлс нь гагцхүү Бурханы хайр ивээлээр ятгагдаж, Ариун Сүнсний дийлдэшгүй хүчээр үйлдэгдсэн юм. Бидний оролцсоор ирсэн амийг аврах энэхүү үйлчлэл бол цэвэр Бурханы хайр ивээлээр хийгдэж байгаа билээ. Энэ цагт сул дорой, зохисгүй гэмтэй биднийг нандинаар хэрэглэж байгаа Бурхандаа талархал, магтаал, алдрыг өргөцгөөе. Өнгөрсөн 60 жилийг эргэн харснаараа бидний ирээдүйн явах зүг чиг маш тодорхой болж байна. Энэ нь, бид өөрсдийгөө элч Паул мэт 1:1-ний библийн хичээлээр дамжуулан их дээд сургуулиудад Есүсийн дагалдагчдыг өсгөхөд зориулах явдал юм. Бүгдээрээ дахиад хэлцгээе. Энэ нь, бид өөрсдийгөө элч Паул мэт 1:1-ний библийн хичээлээр дамжуулан их дээд сургуулиудад Есүсийн дагалдагчдыг өсгөхөд зориулах явдал юм. Энэ өдрүүдэд бид КОВИД-19 цар тахлын улмаас чанд хатуу хориотой нөхцөлд байна. Гэхдээ Бурханд бол чанд хатуу хориотой нөхцөл гэж байхгүй. Бид хоригдсон ч, Бурханы үг хоригдохгүй. Бурханы үг өдөр ч, шөнө ч, биднийг унтаж байхад ч, сэрүүн байхад ч өссөөр Бурханы хүслийг биелүүлэх болно.(Исаиа 55:11) Бурханы үг хүмүүсийг дахин төрүүлэх болно. (1Петр 1:23) Энэ үгэнд авралыг өгөх Бурханы төгс хүч чадал бий. Тиймээс бид сөрөг, тэмүүлэлгүй, бүлбэгэр зүрх сэтгэлээ гэмшиж, 1:1-ний библийн хичээлээр бүх дэлхийн их дээд сургуулиудад шавийг өсгөх үйлсэд өөрсдийг бүрэн зориулцгаая. Мэдээж бидний зүтгэл зориулалтаас Ариун Сүнсний ажил автоматаар ундрахгүй. Гэхдээ бид Бурханы үгийг заах үйлсэд өөрийг зориулах нь сэтгэл зүрхээ Бурханд өгч, Бурханд итгэх итгэлээ илчилж байгаа хэрэг юм. Бурхан бидний залбирал болон 1:1-ний хичээлд зориулж буй чин сэтгэлээр илэрхийлэгдсэн итгэлийг минь хүлээн авна гэдэгт бид итгэдэг. Энэ цагт онцгойлон бүх гэр чуулганууд болон салбарууд долоо хоногт 2 удаа, бүтэн сайн өдрийн цуглаанд оролцох хүмүүстэйгээ 1:1-ний библийн хичээлийг хийж чадахын төлөө залбирч байна. Бурхан бидний шийдвэрийг хүлээн авч, сүнсний сэргэлтийг авчрах Ариун Сүнсний хүчирхэг үйлсийг дахин соёрхож өгөх болтугай. Бурхан 2041 он хүртэл 100000 миссионеруудыг босгож, салбар байгуулагдаагүй 140 гаруй улс, дэлхийн 233 улсын их дээд сургуулиудад илгээж өгөхийг хүсэн гуйж байна. Энэ бүхнээр дамжуулан Бурханы хайр ивээлийн алдар, нигүүсэл, төгс хүч илчлэгдэх болтугай. Амен.

өмнөх нийтлэл2021 оны Филиппой 1-р хичээл (06.27)
Дараагийн нийтлэл2021 WMR намтар гэрчлэл /Ник Ливингстоны/