2021 оны Филиппой 1-р хичээл (06.27)

Миний хүслэн болсон горьдлого ба найдвар

Филиппой 1:1-30
Гол эшлэл 1:20

I. Паулын талархал ба гуйлт (1-11)
1. Энэ захидлыг хэн хэзээ хэнд зориулан бичсэн бэ(1)? Паул болон Филиппой чуулганы хоорондын харилцаа ямар байсан бэ(Үйлс 16-р бүлэг, Фл 4:4-16)? Паул одоо ямар байдалтай байна вэ(7,14)?
2. Паул Филиппой дахь итгэгчдийг дурсах бүрдээ ямар сэтгэлтэй байсан ба учир нь юу вэ(3-5)? Тэдний дунд эхэлсэн сайн мэдээний ажлын талаар Паул ямар бат итгэлтэй байсан бэ(6)? Тэд яагаад Паулын зүрхэнд байдаг ба Паул тэднийг хэр зэрэг үгүйлж байна бэ(7-8)?
3. Тэдний төлөө Паулын залбирлын сэдвүүд юу байсан бэ(9-11)? Паулын хэлж буй мэдлэг ба хэрсүү ухаан гэж юу вэ? Бидэнд эдгээр зүйлс яагаад хэрэгтэй вэ?

II. Горьдлого ба найдвар (12-30)
1. Паул тэднийг юуг мэдээсэй гэж хүссэн бэ(12)? Паулын хүлээсээс болж ямар хоёр янзын дэвшил бий болсон бэ(13-17)? Паул яагаад баярлаж чадсан бэ(18)? Паул юуг мэдсэн бэ(19)?
2. Паулын туйлын горьдлого ба найдвар нь юу вэ(20-21)? “Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм” гэж юу гэсэн үг вэ(21, Ром 14:8; Гал 2:20)?
3. Паул ямар хоёр талаас шахагдаж байсан бэ(22-23)? Гэвч тэрээр яагаад махбодоор үлдэх гэсэн бэ(24-26)? Өөрийн амар амгалангаас илүүгээр хоньдын ашиг тусыг бодож буй Паулаас юу сурах вэ?
4. Паул тэднээс юуг шаардаж байна вэ(27)? Христийн сайн мэдээнд зохистой амьдрал гэж ямар амьдралыг хэлж байна вэ(27-30)? Тэд яагаад Христийн зовлонд ч оролцох ёстой вэ(29)?

өмнөх нийтлэл2021 оны Иошуа 13-р номлол (06.13) Н. Ариунболд
Дараагийн нийтлэл2021 WMR Үйлс 28-р бүлэг (06.20) Миссионер Юүн Мосе хн