Юунд намайг орхив?
Марк 15:1-47
Гол эшлэл 15:34
1. Шашны удирдагчид яагаад Есүсийг Пилатад өгсөн бэ(1)? Пилатын анхны асуулт нь юу байсан ба Есүс юу гэж хариулсан бэ(2)? Харин Есүс ахлах тахилч нарын буруутгалд яагаад юу ч хариулаагүй вэ(3-5, Иса53:7)?
2. Пилат яагаад Есүсийг суллах гэсэн бэ(6-10)? Гэв яагаад тэрээр Есүсийг цовдлуулахаар өгсэн бэ(11-15)? Үүнд илэрхийлэгдсэн Пилат, шашны удирдагчид, ард түмний гэм нь тус бүр юу вэ?
3. Цэргүүд Есүсийг хэрхэн тохуурхсан бэ(16-20)? Есүс хэрхэн Голгота хэмээх газарт хүрсэн ба цэргүүд Есүсийг яасан бэ(21-25)? Дэргэдүүр нь өнгөрөгсөд болон ахлах тахилчид, хуулийн багш нар Есүсийг хэрхэн доромжилсон бэ(26-32)? Есүс яагаад ийм доромжлол ба зовлон амссан бэ(Иса 53:3-5, Мк8:31)?
4. Загалмайд цовдлогдсон Есүсийн зовлон хэр байсан бэ(33-34)? Бурханы Хүү Есүс яагаад ингэж Бурханд орхигдох ёстой байсан бэ(Иса 53:6, 1Петр 2:24-25)?
5. Есүс хэрхэн нар барсан бэ(35-37)? Есүс амьсгаа хураахад сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурсан нь ямар утгатай вэ(38, Евр10:19-20)?
6. Зуутын дарга Есүсийг хэн гэж хүлээн зөвшөөрсөн бэ(39)? Хэн хэн Есүсийн үхлийг харсан ба хэн Есүсийг хаана оршуулсан бэ(40-47)?