Дээгүүрхийг хай
Колоссай 3:1-17
Гол эшлэл 3:1
I. Дээгүүрхийг хай (1-4)
1. Христтэй хамт амилуулагдсан итгэгчид юуг эрэн хайж амьдрах ёстой вэ(1)? Дээгүүрхийг хайна гэдэг нь бодитоор яахыг хэлж байна вэ(2)?
2. Итгэгч бид дээгүүрхийг хайж эрмэлзэх шалтгаан нь юу вэ(3-4)?
II. Газар дээрх эрхтнүүдийг үхүүл (5-11)
1. Дээгүүрхийг эрэн хайдаг итгэгчид газар дээрх эрхтнүүдийг яах хэрэгтэй вэ(5а)? Газар дээрх эрхтнүүд нь юу бөгөөд эдгээрийг үхүүлнэ гэдэг нь яахыг хэлж байна вэ(5б, Галат 5:24)? Газар дээрх эрхтнүүдийг үхүүлэх шалтгаан нь юу вэ(6)?
2. Бидний идэвхтэйгээр тайлж хаях ёстой зүйлс юу вэ(7-9)?Шинэ хүний онгой чанар нь ямар вэ(10-11)?
III. Шинэ хүний өмсөх ёстой зүйлүүд (12-17)
1. Шинэ хүнд зайлшгүй байх ёстой мөн чанарууд нь юу вэ(12-14)?
2. Шинэ хүний амьдрал ямар вэ(15-17)? Ийм амьдралын нууц арга нь юу вэ(16)? Бид яавал Бурханы үгийг өөрсдийн дотор бялхам дүүрэн оршин байлгаж чадах вэ?