Ариун хүмүүсийн залбирал
Илчлэл 8:1-13
“Утлагын утаа нь ариун хүмүүсийн залбирлын хамт тэнгэрэлчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав.” (4)
1. Долоо дахь лацыг эвдэв (1-5)
Хурга долоо дахь лацыг эвдэх үед тэнгэрт чив чимээгүй болов. Дараа нь тэнгэрэлч ирж тахилын ширээний дэргэд ахлах тахилч адил зогсож байв. Тэрээр утлагын утааг ариун хүмүүсийн залбирлын хамт өргөж, тэр нь Бурханы өмнө суунаглав. Бурханы хүмүүсийн залбирал төгс хүчит, ариун Бурханы сэнтийд заавал хүрдэг юм. Бидний залбирал маш хүчтэй, үр нөлөөтэй гэдэгт бид итгэх ёстой. Тэгээд тэнгэрэлч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд дэлхий уруу шидэв. Тэнгэрийн дуу, аянгын гялбаа, хүчит шуурга дэлхийгээр дэгдэв. Хэрэв хүн гэмшил болон залбирлаар Бурхан уруу эргэхгүй бол шүүлт ба уур хилэн түүн дээр асгагдах болно.
2. Бүрээ ба золгүй байдал (6-13)
Аймшигт шүүлтийн цаг эхлэв. Эхний дөрвөн тэнгэрэлч тус тусын бүрээгээ үлээв. Дэлхийн гуравны нэг нь шатаж, далай тэнгисийн усны гуравны нэг нь цус болж, Шарилж нэртэй од унаж, гол мөрний усны гуравны нэг нь гашуун боллоо. Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нар, сар, оддын гуравны нэг нь харанхуйлав. Энэ бол хаа сайгүй орших хүмүүсийн гэмшлийн цаг юм.
Залбирал: Эзэн минь! Өдөр бүр залбирлаар золиослолыг өргөхөд туслаарай. Энэ дэлхийн үндэснтүүд дэх бүх хүмүүс дэндүү хожимдохоос өмнө гэмшихэд туслаач.
Нэг үг: “Итгэгч хүмүүсийн залбирал Бурханы сэнтийд хүрдэг”