Бэлэвсэн эмэгтэйн өргөл
Марк 12:35-44
Гол эшлэл 12:44
1. Христын талаар хуулийн багш нар болон Есүсийн үзэл санаа ямар ялгаатай вэ(35-36)? Давид Христыг Эзэн гэж дуудсан нь Есүс хэн болохыг илэрхийлж байна вэ?
2. Есүсийн шавь нар хэнээс сэрэмжлэх ёстой вэ(38-40)? Хуулийн багш нарын хүлээх шийтгэл нь юу вэ?
3. Олон баячуул болон нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй тус бүр хэр зэрэг өргөл өргөсөн бэ(41-42)? Өргөл өргөх үед тэдний сэтгэл ямар байсан бол оо?
4. Есүс шавь нартаа бэлэвсэн эмэгтэй нь аль талаараа бүх хүнээс ихийг өгөв гэж хэлсэн бэ(43-44)? Есүс ямар өргөлийг нандин гэж тооцох вэ?