Бурхан Эзэнээ хайрла
Марк 12:28-34
Гол эшлэл 12:30
1. Хуулийн багш нарын нэг нь Есүсийг садукайчуудтай маргалдахыг сонсоод Есүсээс юу гэж асуусан бэ(28)? Тэрээр яагаад ийнхүү асуусан бол оо? Хамгийн эхний тушаал нь бидэнд ямар утга учиртай болохыг тунгаан бодож хэлээрэй.
2. Есүс хариулахаасаа өмнө хамгийн түрүүнд Бурханыг хэн гэж тунхагласан бэ(29)? Бурхан яагаад цорын ганц Эзэн болох вэ(Исаиа 37:16)?
3. Есүс эхний тушаалын талаар юу гэж хариулсан бэ(30)? “Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаар Бурхан Эзэнээ хайрлах нь яахыг хэлж байна вэ? Бид ингэж Бурхан Эзэнээ хайрлаж явбал ямар хайр ивээлийг хүртэх вэ?
4. Хоёр дахь тушаал нь юу вэ(31)? Бидний хөрш гэж хэнийг хэлэх ба тэднийг хэр зэрэг хайрлах ёстой вэ(31)? Хамгийн эхний тушаал, удаах тушаалыг бодвол тушаалын угийн мөн чанар нь юу вэ(Ром 13:9-10)?
5. Нөгөө хуулийн багш Есүсийн үгэнд хэр зэрэг сэтгэл хөдөлсөн ба юуг ухаарсан бэ(33-34)? Есүс түүнийг хэрхэн магтсан бэ(35)? Үүнээс хойш яагаад Есүсээс юм асууж зүрхэлсэнгүй вэ?