Өдө бүрийн хоол /2026.09.08/

ЕСҮСИЙН НЭРИЙГ ГЭРЧИЛЖ БУЙ ЭЛЧ НАР

Үйлс 4:1-22

“Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.”(12)

Тавь дахь өдрийн баярын өдөр Ариун Сүнс буун ирснээр Иерусалим цуглаан гэнэт их хөгжсөнд шашны удирдагчдын хавчлага эхэлжээ. Харин элч нар өчүүхэн ч айлгүй зоригтойгоор загалмай ба амилалтын баярын мэдээг дэлгэрүүлэв.

1. Есүсийн нэрийг гэрчилж буй элч нар (1-12)
Шашны тэргүүлэгчид элч нарыг баривчилж шоронд хорив. Маргааш нь хурлыг хуралдуулж ямар эрхээр, хэний нэрээр үүнийг үйлдсэн бэ гэж асуув. Энэ үед элч нар Ариун Сүнсээр дүүрэн болж, загалмайд нас барж амилсан Есүсийн нэрээр доголон хүн эрүүл болсныг гэрчлэв.(10)
Иудей хүмүүс Есүсийг загалмайд цовдолж алсан. Гэвч Бурхан “барилгачдын голсон чулууг булангийн тэргүүн чулуу” болгожээ. Тиймээс тэнгэрийн доор Есүсээс өөр аврал өгөх нэр үгүй юм.(12)

2. Бурханы үгийг сонсож буй элч нар (13-22)
Шашны тэргүүлэгчид элч нарын зүрх зоригтой байгааг болон бас доголон байсан хүн ч хамт байгааг хараад юу хэлэхээ ч мэдэхгүй болцгоов. Эцэст нь тэд элч нарт Есүсийн нэрээр ярьж, сургахыг хориглов.(18) Харин элч нар Бурханы өмнө хүний үгийг сонсохгүй, Бурханы үгийг үлэмж сонсоно гэсэн ба үзсэн сонссоноо хэлэхгүй байж чадахгүй гэцгээв.(19-20) Элч нар аюул заналхийллийн дунд ч хүний үгнээс Бурханы үгийг илүүд тавьснаар зоригтойгоор үйлдэж чадсан юм.

Залбирал: Эзэн минь ээ! Би ямар ч байдалд орсон зоригтойгоор загалмай ба амилалтын сайн мэдээг гэрчлэх гэж байна. Надад туслаач.

Нэг үг: “Есүсийн гэрч”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.07/
Дараагийн нийтлэл2026 оны Иохан 1-р хичээл (09.13)