2020 оны Марк 8-р хичээл (05.31)

Арван хоёр элчийг томилсон Есүс

Марк 3:1-19
Гол эшлэл 3:14
I. Амралтын өдөр хатангир гартай хүнийг эдгээсэн Есүс (1-12)
1. Синагогт хэн байсан бэ(1)? Хатангир гартай хүний зовлонгийн тухай хэлээрэй. Есүс түүнийг ямар нүдээр харсан бол оо? Харин фарисайчууд түүнийг яагаад ажиглаж байсан бэ(2)?
2. Есүс хатангир гартай хүнд юу гэж хэлсэн ба яагаад тэгсэн бэ(3)? Есүс фарисайчуудаас юу гэж асуусан ба ийнхүү асууж буй зорилго нь юу вэ(4)? Харин тэд яагаад дуугүй байсан ба энэ нь тэдний сүнсний байдлын тухай юуг харуулж байна вэ?
3. Есүс яагаад уурлаж харамссан бэ(5а)? Тэгээд хатангир гартай хүнд юу гэж тушаасан бэ(5б)? Хатангир гартай хүн Есүсийн үгийг дагахад хэцүү зүйл нь юу вэ? Харин тэрээр дуулгавартай дагахад юу болсон бэ(5в)?
4. Фарисайчууд яасан бэ(6)? Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлахад хаанаас хэр олон хүмүүс цугларсан бэ(7-8а)? Тэд яагаад Есүс дээр ирцгээж байсан ба тэдний байдал ямар байсан бэ(8б-12)?

II. Арван хоёр элчийг томилсон Есүс (13-19)
1. Есүс хаашаа явж юу хийсэн бэ(13а, Лук 6:12)? “хүссэн хүмүүсээ дуудсан” гэж ямар утгатай үг вэ? Есүс тэднийг дуудахад тэд яасан бэ(13б)?
2. Есүс 12-г томилон элч хэмээсэн нь гурван зорилготой байсан(14-15) бөгөөд 1-рт, Өөртэйгөө хамт байлгах”, 2-рт, “тунхаглуулахаар илгээх”, 3-рт, “чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгах” байв. 1-рт, “Өөртэйгөө хамт байлгах” гэсэн нь ямар утгатай вэ?
3. 2-рт, “тунхаглуулахаар илгээх” гэсэн нь ямар утгатай вэ? 3-рт, “чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгах” гэсэн нь ямар утгатай вэ? Есүс яагаад шавь нараа ийм хүмүүсээр өсгөх гэсэн бол оо?
4. Арван хоёр элчийн нэрийг хэлээрэй(16-19)? Есүс ялангуяа хэнд ямар хоч нэрийг өгсөн бэ (16-17)? Арван хоёр элчийг босгож тэднийг өсгөх гэсэн Есүсийн алсын хараа ба хүсэл найдварын тухай хэлээрэй.

өмнөх нийтлэл2020 оны Марк 6-р номлол (05.17) Галаа Петр
Дараагийн нийтлэл2020 оны Марк 7-р номлол (05.24) Абрахам Нямсүрэн