Итгэгчийн сүнсний дайн
Ефес 6:10-24
Гол эшлэл 6:11
1. Сүнсний дайн хийхэд хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ (10)? Энэ тулааны дайсан нь хэн ба түүний онцлог нь юу вэ (11,12, 2 Ко 11:14, Илч 12:3)?
2. Бид яагаад Бурханы өвч зэвсгийг авах хэрэгтэй вэ (13)? Бэлхүүс ба цээжиндээ юуг өмсөх хэрэгтэй вэ? (14)? Бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөх нь яахыг хэлж байна вэ?
3. Юуг хөлдөө өмсөх хэрэгтэй вэ (15)? Амар тайвны сэтгэлтэй байх нь аль талаараа тустай вэ? Энэ бүгд дээр юуг авах хэрэгтэй вэ (16)? Итгэгчид рүү харвадаг муу ёрын нэгний галт сумууд нь юу вэ?
4. Толгойдоо юуг өмсөж, гартаа юуг авах хэрэгтэй вэ (17)? Хэрхэн дайсныг ялж чадах вэ?
5. Эдгээр бүх зэвсгийг хүчтэй ашиглахын төлөө яах хэрэгтэй вэ (18)? Сүнсний тулаанд залбирал хэр чухал вэ? Паул өөрийнхөө төлөө хүмүүсээс юу гэж залбирахыг гуйсан бэ (19,20)?
6. Элч Паул Тухикыг яагаад тэдэн уруу илгээсэн бэ (21,22)? Паулын төгсгөлийн гуйлт нь юу вэ (23,24)?