Гэрлийн хөвгүүдийн ёсоор яв
Ефес 5:1-15
Гол эшлэл 5:8
1. Бид Бурханд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд хэнийг дуурайх хэрэгтэй вэ (1)? Христ бидэнд ямар хайрыг харуулсан бэ (2)? Тиймд бид яах хэрэгтэй вэ (Иохан 13:34, 1 Иохан 3:16)?
2. Ариун хүмүүсийн дунд дурдагдах ёсгүй зүйлс нь юу вэ (3)? Ямар үг ба ярианаас татгалзаж, оронд нь юуг ярих хэрэгтэй вэ (4)? Ямар хүмүүст Бурханы хаанчлалыг өвлүүлэхгүй вэ (5)? Бид яагаад хоосон үгсэд мэхлэгдэж болохгүй вэ (6, 7)?
3. Бидний урьдын ба одоогийн байр суурь хэр ялгаатай вэ (8а, Иохан 8:11,12)? Тиймд ямар ёсоор үйлдэх хэрэгтэй вэ (8б)? Гэрлийн үр жимснүүдийн мөн чанар нь ямар байдаг вэ (9)? Яагаад гэрлийн үр жимс гаргах хэрэгтэй вэ (10)?
4. Харанхуй, үр жимсгүй ажлуудад хэрхэн хандах хэрэгтэй вэ (11, 12)? Харанхуйн ажлуудыг илчлэхэд юу болох вэ (13,14)?