БИ ЧАМАЙГ ТЭНХРҮҮЛНЭ
Исаиа 41:1-29
“Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би … баруун мутраар чамайг хамгаална.”(10)
1.Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? (1-7)
Бурхан бүх ард түмнийг дуудан хэлэлцээр хийж байна. “Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ?”(4) “Үүнийг” гэдэг нь Кореш хааныг босгон бүх улс орныг түүний өмнө сөхрүүлж, тэднийг захируулсан явдлыг хэлж байна. Бурхан Өөрийнхөө эрх мэдлээр улс үндэстнүүдийг захирч шийтгэдэг. Иймээс бүх үндэстэн зөвхөн энэ Бурханыг түшиглэн үйлчлэх хэрэгтэй. Хоосон бурхдыг түшиглэдэг хүмүүс нь мунхаг юм.
2.Үнэхээр чамд тусална. (8-29)
Бурхан бүх үндэстнийг шийтгэх боловч харин Израильд туслах гэж байна. Мөн Израилийг “Миний боол” гэж дуудаж байна.(9) Бурхан тэдэнтэй хамт байж, тэдний Эзэн Бурхан нь болох гэж байна. Өөрийн сонгосон ард түмнээ зөнд нь орхилгүй, Өөрийн мутраар чанга атган үнэхээр туслах гэж байна. Бурхан тэднийг усгүй цангаж байхад нь нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундруулна.(18) Мөн зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг ч усны ундарга болгоно. Одоо Израиль өт хорхой мэт өрөвдөлтэй байгаа ч Бурхан тэднийг аварч, бүх үндэстэнд үйлчилдэг Өөрийн боол болгон нандинаар хэрэглэх гэж байна. Бурхан сонгосон хүнээ хэзээ ч дургүйцэн орхидоггүй билээ.
Залбирал: Эзэн минь, Та миний жинхэнэ бодит тусламж болдогт баярлалаа. Нэгэнт сонгосон хүнээ эцэс хүртэл хайрлаж тусалдаг Таныг түшиглэн, зөвхөн танд үйлчлэн амьдарна.
Нэг үг: “Чамайг голоогүй”