Өдөр бүрийн хоол /2024.12.24/

ХҮЛЭЭЖ БУЙ ЭЗЭН БУРХАН

Исаиа 30:15-33

“ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.” (18а)

1. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь (15-17)
Бурхан Ассириар дамжуулан тэднийг шийтгэхэд тэд яах вэ? Тэд хурдан мориор зугтвал болно гэж боджээ. Гэвч тэднийг мөрдөгчид нь илүү хурдан байх болно. Бурхан ийм тэдэнд хэлж байна. “Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн.” (15) Эгзэгтэй хэцүү үед чимээгүй, амар тайван байх нь хэцүү санагддаг. Гэвч ийм хэцүү үед өөрийнхөө төлөвлөгөөг орхин Бурханд бүрэн итгэдэг хүн нь эврэгдэх болно.
2. Түүнийг хүлээгчид нь ерөөлтэй (18-33)
Израиль өөрийн Бурханыг орхин Египетэд түшиглэж байгаа нь сонин зүйл биш юм. Яагаад гэвэл тэд бүгд Бурханаас салан өөр өөрийнхөө замаар явсан билээ. Гэвч Бурхан бага хөвгүүнийг хүлээж буй аав шиг хичээнгүй хүлээж байна. (Лук 15-р бүлэг) Учир нь нигүүлсэл ба ерөөлийг өгөхийн тулд юм. Мөн Эзэн бол үнэнч шударга Бурхан юм. Ийм Бурханыг хүлээгчид нь ерөөлтэй ажээ. Гэмшиж, зөвхөн Бурханыг түшиглэн хүлээгчид дахин уйлахгүй бөгөөд багш нь болсон Бурханаар удирдуулан, зөв замаар явах болно. (20, 21)
Эд баялгаар ч ивээгдэж, гэмээс болсон шарх нь ч эдгэрэх болно. (23, 26) Мөн дайснууд нь ч устгагдах болно. (31)

Залбирал: Эзэн минь! Ялзарсан намайг хүлээж байгаа Таны ивээлийг хэмжиж барахгүй. Би дэлхийн зүйлсийг түшиглэж байсандаа гэмшиж байна. Би тань руу очиход зөв замаар удирдаач.

Нэг үг: “Түүнийг үнэнч итгэлээр чимээгүй хүлээ”

 

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.23/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.25/