Өдөр бүрийн хоол /2024.12.23/

НҮГЭЛ ДЭЭР НҮГЛИЙГ НЭМЖ БАЙНА

Исаиа 30:1-14

“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж, …дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа.”(1)

1. Бурханыг түшиглэдэггүй гэм (1-7)

Иуда Ассираас довтолгоонд бэлтгэн, Бурханаас тусламж гуйхын оронд Египеттэй холбоо тогтоов. Тэд өөрсдөө хүчтэй болохын тулд Бурханаас асуулгүй Египет уруу явав. Энэ нь тэдний Эзэн болох Бурханы хайр ба хүч чадлыг үл тоомсорлосон том нүгэл байв. Тэд Бурханыг түшиглээгүйгээс болж ичгүүр ба ялагдлыг амсах болно.(5) Хувь хүн болон улс орон Бурханыг түшиглэхгүй байх нь сүнсний талаас харвал маш ноцтой гэм юм. Бид аливаа асуудлыг том жижиг гэж ялгалгүй бүгдийг нь Бурханаас асуух хэрэгтэй. Яагаад гэвэл Бурхан л бидний жинхэнэ найдвал зохих Нэгэн учраас тэр юм.

2. Бурханыг сонсох дургүй гэм (8-14)

Тэд Бурханы дуу хоолойг сонсохыг хүсдэггүй байв. Эш үзүүлэгчид зөгнөж ч болохгүй зөвийг ч яриулахгүй зөвхөн өөрсдөдөө тааламжтай, зөөлөн үгийг хэлэхийг шаардав. (10) Тэд Бурханы үнэнийг сонсохоос төвөгшөөж байв. Бурхан ийм хүмүүсийг ваарчины сав хагарахтай адил хайр найргүй бутална гэж байна. (14) Бурханы үнэн үгийг сонсохоос дургүйцэж, шударга замаас хазайсан хүн эцэст нь шийтгэлийг авах болно. Гэмшил, загалмайн үнэн, шийтгэлийн тунхаг биднийг зөв замаар удирдана.

Залбирал: Эзэн минь! Таны хэлж буй гэмшил, зэмлэлийн үгийг сонсохоос төвөгшөөж байсандаа гэмшиж байна. Таны үгийг шударгаар сонсож, зөв замаар явахыг хүсэж байна.

Нэг үг: “Бурханы үгийг сонсож гэмш!”

өмнөх нийтлэлХристмасын өдөр бүрийн хоол/2024.12.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.24/