Анхан шатны 5-р хичээл

ХҮН ДАХИН ТӨРӨХГҮЙ БОЛ
(Дахин төрөхийн нууц)

Иохан 3:1-16
Гол эшлэл 3:3

1. Дахин төрөхгүй бол (1-3)
1. Никодем нь тухайн үеийн нийгэмдээ ямар байр суурьтай хүн байсан бэ (1,10)? Тэр хүн Есүс дээр хэзээ ирсэн бэ (2а)?
2. Никодем нь Есүсийг хэн гэж хүлээн зөвшөөрсөн бэ (2б)? Тэрээр Есүст ямар горьдлогыг тавьсан бэ?
3. Есүс Никодемд юу гэж хэлсэн бэ (3)? Дахин төрнө гэдэг нь ямар утгатай вэ (Марк 7:20-23, Ром 7:15-24)? Есүсийн хэлж буй Бурханы улс гэдэг нь юу вэ?

2. Дахин төрөх зам (4-8)
1. “Дахин төр” гэсэн үгийг сонссон Никодем юу гэж хариулсан бэ(4)?
2. Хүн яаж дахин төрнө гэж Есүс хэлж байна вэ (5-7)? Ус болон Сүнснээс төрнө гэдэг нь ямар утгатай вэ (Марк 1:4, Үйлс 2:38, Ефес 5:26, Тит 3:5-7, 1Петр 1:22-23)?
3. Сүнсээр төрөх нь юутай адилхан байна вэ (8)? Салхи ба Ариун Сүнсний адил тал нь юу вэ (8)? Хүн дахин төрснийг яаж мэдэх вэ (Галат 5:22-24)?

3. Никодемыг загнасан Есүс (9-16)
1. Никодем Есүсийн үгэнд юу гэж хариулсан бэ (9)? Ийм түүнийг Есүс хэрхэн загнасан бэ (10)?
2. Есүсийн гэрчлэлт нь ямар талаасаа баталгаатай вэ (11а)? Гэвч Никодем яагаад Есүсийн гэрчлэлийг хүлээж авахгүй байна вэ (11б)? Энэ Никодемын итгэлийн амьдрал дахь дутагдалтай тал нь юу вэ (12)?
3. Есүс яагаад тэнгэрийн хэргүүдийг гэрчилж чадах вэ (13)?
4. Есүс итгэлгүй Никодемд ямар үйл явдлыг үндэслэн итгэлийг заах гэж байна вэ (14а, Тоо21:4-9?) Энэ үйл явдал нь итгэл ба авралын тухай юуг зааж байна вэ?
5. Хожим Есүс ямар зорилгоор өргөгдөх вэ (14б-15)? Бурханы агуу их хайрын тухай хэлээрэй (15-16)? Никодем яаж дахин төрж чадах вэ?

өмнөх нийтлэлАнхан шатны 5-р хичээлийн асуулт; номлол
Дараагийн нийтлэлАнхан шатны 6-рхичээлйн асуулт; номлол