Өдөр бүрийн хоол /2023.03.31/

БУРХАНЫ УУЛАНД ГАРСАН МОСЕ

Гэтлэл: 24:12-18

“Эзэн Мосед -Чи ууланд гарч над руу ирээд энд бай.”(12а)

1. Хууль ба тушаалын чулуун хавтанг өгсөн Бурхан (12-14)
Бурханы ард түмнээр шинэ амьдралыг эхэлсэн Израильчуудын дунд Бурхан үүрд оршихыг хүсэв. Үүний тулд Мосег уул руу дуудан Өөрийн мутраар бичсэн, Израилийн ард түмэнд зааж сургах хууль ба тушаалыг өгөх гэжээ.(12) Ингэж Израиль Бурхантай гэрээний харилцаатай болсон. Тэдэнд Бурханы үг хэрэгтэй байсан. Тэд урьдынх шиг өөрсдийн хүсэл тачаал, хуучин зуршлаар амьдрах бус, харин Бурханы үгийг дуулгавартай даган амьдрахаар дуудагдсан. Бурхан Өөрийнх нь үгэнд дуулгавартай байдаг ард түмний дунд оршдог.

2. Мосег дасгалжуулсан Бурхан (15-18)
Израиль ард түмэнд Мосе шиг сүнсний удирдагч хэрэгтэй байв. Бурханы дуудлагыг авсан Мосе ард түмнийг Аарон болон Хурт даатган Бурханы ууланд гарч 40 өдөр, 40 шөнө байв.(18) Тэр хийх бүх ажлаа түр орхин 40 өдрийн турш Бурханыг сонсохын төлөө анхаарлаа хандуулжээ.
Бурхан ард түмний сүнсний удирдагч болох ёстой Мосег дасгалжуулав. Бурхан Түүгээр дамжуулан Өөрийн ард түмнийг сүнсээр удирдахыг хүсчээ. Сүнсний удирдагч бол хүмүүст зааварчлах ажлыг л хийдэг хүн биш юм. Ард түмний сүнсний удирдагч болох гэвэл юуны өмнө Бурханы өмнө очин Түүний дуу хоолойг сонсох ёстой. Тэгээд Түүний өгөх дасгалыг авах хэрэгтэй.

Гуйлт: Эзэн минь! Намайг хоньдын хоньчин буюу сүнсний удирдагчаар дуудсанд баярлалаа. Юуны түрүүнд Таныг сонсож, Таны өгөх дасгалыг авахад минь туслаач.

Нэг үг: Эхлээд Эзэний үгийг сонсдог удирдагч

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.03.30/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.01/