Өдөр бүрийн хоол /2023.03.29/

ТҮҮНИЙ ДУУ ХООЛОЙГ ДУУЛГАВАРТАЙ ДАГА

Гэтлэл 23:20-33

“Чи Түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дага, Миний айлдсан бүхнийг үйлдвэл Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.” (22)

1. Ивээлийн тухай амласан нь (20-26)
Бурхан Өөрийн тэнгэр элчийг Израилийн ард түмний өмнө явуулснаар тэднийг хамгаалж, Канаан газар хүртэл удирдана гэж амлав. Мөн тэдний талх, усыг ерөөж тэдний дундаас өвчин эмгэгийг зайлуулна гэж байна. Мөн хүүсэр хүн ч байхгүй болгоно гэв. Тиймээс тэдний хийх ганцхан зүйл бол Бурханы дуу хоолойд анхаарал тавьж дуулгавартай дагах явдал юм.(22) Тэд дэлхийн бурхдад үйлчлэлгүй, зөвхөн Бурхан Эзэнд үйлчлэхэд Бурхан хэрэгтэй бүхнээр хангаж өгнө. Бид нүдэнд харагдах эд баялгийн ивээл, эрүүл мэнд болон ажил, хичээлдээ амжилтанд хүрэх ивээлүүдийг хүсдэг. Харин Эзэний дуу хоолойг анхааран сонсохдооо хойрго байдаг. Өнөөдрийн зарлигаас үзэхэд амьдралын амжилт, ялагдал, ерөөл, хараал нь зөвхөн Эзэний эрхэнд байдаг юм байна.

2. Ялалтын тухай амласан нь (27-33)
Бурхан Израилийн өмнө Өөрийн элчийг илгээн Канаан газрын бүх ард түмнийг цохиж ялалт байгуулж өгнө гэж амлав.(27) Гэхдээ Израильчууд өсөн үржиж тэр нутгийг эзэмших хүртэл дайснуудыг нь бага багаар зайлуулна гэв.(30) Энэ нь тэд цорын ганц Бурханд үйлчлэх эсэхийг, мөн Бурханы дуу хоолойг сонсон дагах үгүйг нь шалгахын тулд юм. Ялалт бол Израилийн цэргийн тоо, аль эсвэл эдийн засгийн хүч чадлаас шалтгаалахгүй. Харин дэлхийн зүйлст үйлчлэлгүй, зөвхөн Бурхан Эзэнд үйлчлэхэд л Бурхан тэдэнд ялалтыг өгнө.

Гуйлт: Эзэн минь! Би ганцхан Танд л үйлчилэн Таныг сонсож дагана.

Нэг үг: Ялалт зөвхөн Бурханд байдаг.

 

өмнөх нийтлэл2023 оны Матай 8-р номлол (03.26) Б.Баясгалан
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.03.30/