Сайн Хоньчин бол Би
Иохан 10:1-16
Гол эшлэл 10:11
1. Есүс ямар хүмүүст энэ зүйрлэлийг заасан бэ (6а, 19)? Хулгайч, дээрэмчин, хонин сүргийн хоньчин нь хонины хашаанд тус бүр хэрхэн ордог вэ (1, 2)? Сахиул нь хоньчны төлөө юуг хийдэг вэ (3а)?
2. Хоньчин нь хоньдыг хэрхэн удирддаг вэ (3б, 4)? Хоньд яагаад гадны хүнийг дагахгүй вэ (5)? Хоньчин, хонь нарын хайр ба итгэлийн харилцааны тухай ярина уу? Фарисайчууд яагаад энэ зүйрлэлийг ойлгоогүй вэ (6)?
3. Хонины үүд болсон Есүсээс урьд ирэгсэд нь хэн бөгөөд хоньд яагаад сонсохгүй вэ (7, 8)? Үүд болсон Есүсээр орсон хоньд орж гаран юуг олдог вэ (9)? Хулгайч болон Есүсийн ирсэн зорилго тус бүр юу вэ (10)?
4. Есүс Өөрийгөө хэн гэж тунхагласан бэ (11а)? Сайн хоньчин, хөлсний хүн хоёр хэр ялгаатай вэ (11б-13)? Сайн хоньчин Есүс Өөрийн хоньдыг хэр сайн мэдэх вэ (14-15, Дуу 139:2-4) Хоньчин Есүсийг дагадаг хүний аз жаргалын тухай ярина уу? Есүс хашаанд ороогүй хоньдын тухай ямар сэтгэлтэй байна вэ (16)? Есүсийн дотор хүмүүс хэрхэн нэг болох вэ?