2019 оны нигүүлслийн 1-р хичээл (07.21)

Нигүүлсэл бол бэлэг

Ром 5-р бүлэг
Гол эшлэл 5:1

1. Итгэлээр зөвтгөсөн (1-11)
1. Итгэлээр зөвтгөгдсөн хүн Бурхантай ямар шинэ харилцаа тогтоох болсон бэ (1)? Мөн ямар амьдралд орох болсон ба энэ ивээл нь хэр том зүйл бэ (2а)? Итгэгч хүний жинхэнэ найдвар нь юу вэ (2б)?
2. Зовлонгийн талаар итгэгч хүний хандлага хэр өөрчлөгдөх вэ (3а)? Зовлонгоор дамжин олдох үр жимснүүд юу вэ (3б, 4)? Итгэлийн амьдралд тэвчээр хэр чухал байдаг вэ (Евр 10:36; Иак 1:3, 4 Лк 21:18)?
3. “Туршлага” гэдэг үгийн утга юу вэ (4)? Туршлага хэрхэн найдварыг төрүүлэх ба энэ найдвар бидний урмыг хугалахгүй гэдэгт хэр бат итгэж байна вэ (5)?
4. Зөвтгөгдөхөөс өмнө бидний байдал ямар байсан бэ (6, 8-10)? Ийм бидний төлөө Есүс юу хийсэн бэ (6-8)? Үүгээр дамжуулан бид юунд бат итгэх вэ (8-11)?

2. Нэг хүн ба хүн төрөлхтний түүх (12-21)
1. Нүгэл энэ дэлхийд хэрхэн орж ирсэн ба түүний үр дагавар юу вэ (12)? Нүгэл хэзээнээс байсан бэ (13а)? Хуульгүй үед хүмүүс гэм нүглийн талаар ямар бодолтой байсан бэ (13б)? Тэгсэн ч хүн гэмтэн гэдгийг хэр мэдэж болох вэ (14)?
2. Адам аль талаар ирэх хүний дүрс гэж хэлж чадах вэ? Гэвч Есүс Христээр дамжин ирэх бэлэг аль талаар Адамын нүглээр дамжин ирсэн зүйлтэй адил биш байдаг вэ (15-17)
3. Адамын үйлдсэн нүглийн чанар ба үүний үр дагавар, Есүсийн үйлдсэн зөвт үйлсийн чанар ба түүний үр дүнг харьцуулан ярина уу (18, 19)? Эндээс харахад түүхийг бүтээх ажилд ганц хүн хэр чухал вэ?
4. Хууль хүний түүхэнд орж ирсэн зорилго юу вэ (20)? Нүгэл ихэссэн тэнд нигүүлсэл бялхсан гэсэн үгийн утга юу вэ? Нигүүлсэл бидэнд юуг авчирдаг вэ (21)?

өмнөх нийтлэл2019 оны Зуны тусгай 4-р номлол (07.07) Абрахам Нямсүрэн
Дараагийн нийтлэл2019 оны Нигүүлслийн 2-р хичээл (07.28)