2019 оны Гэр бүлийн 2-р хичээл (06.23)

Исаак ба Иаковын гэр бүл

Эхлэл 24, 29-р бүлэг

Гол эшлэл 24:3-4

1. Исаакийн гэр бүл (24-р бүлэг)

1. Абрахамын амьдралын сүүлчийн мөчүүд ямар байсан бэ (1)? Абрахам Исаакийн эхнэрээр ямар хүнийг сонгох гэсэн бэ (2-4)? Абрахамын зарцын санаашрал юу байсан ба Абрахам түүнд юу гэж тушаасан бэ (5-9)? Абрахамын гэрлэлтийн талаарх үзэл бодлын тухай хэлээрэй. (Д.х 7:3-4, 2Кор 6:14-15)?2. Абрахамын зарц Бурханы төлөвлөсэн эмэгтэйг эрэн хайхын тулд яасан ба Эзэн Бурхан түүний залбирлыг хэрхэн хариулсан бэ (10-15)? Бурханы урьдчилан бэлтгэсэн Ребека ямар эмэгтэй байсан бэ (16-20)?3. Абрахамын зарц Ребекаг Бурханы илгээсэн эмэгтэй гэдэгт зарц яаж бат итгэсэн бэ (21-27)? Тэрээр өөрийг нь халуун сэтгэлээр хандаж буй Лабаны гэрт эхлээд юу хийнэ гэсэн бэ (28-33)?4. Ребекагийн гэрлэлт нь Эзэн Бурханы төлөвлөсэн гэрлэлт мөн гэдгийг Абрахамын зарц хэрхэн гэрчилсэн ба Ребекагийн эцэг эх нь яасан бэ (34-51)? Зарц яагаад хурдан буцах гэсэн бэ (52-56)?5. Энэ үед Ребека ямар шийдвэр гаргасан бэ (57-58)? Гэр бүлийнхэн ийм түүнийг хэрхэн ерөөсөн бэ (59-60)? Исаак хээр талд юу хийж байсан ба Ребекаг эхнэрээ болгон авснаар сэтгэл нь ямар болсон бэ (61-67)? Ребекагийн итгэлийн тухай хэлээрэй.

2. Иаковын гэр бүл (29-р бүлэг)

1. Иаков Рахелыг эхнэрээ болгохын төлөө Лабантай ямар гэрээ байгуулсан бэ (1-20)? Гэвч яагаад дахин долоон жил хөлсгүй ажиллахаас өөр аргагүй болсон бэ (21-30)?2. Иакав яаж дөрвөн эхнэр, 12 хөвгүүнтэй болсон бэ (29:31-35, 30:1-24, 35:16-18)? Хоёр эхнэрийн хооронд хавчуулагдан хадмындаа амьдарч буй Иаковын зовлонгийн тухай хэлээрэй. Ийм нөхцлын дунд Бурхан Иаковыг хэрхэн дасгалжуулж, Өөрийн тааллыг хэрхэн биелүүлж байсан бэ (1Үйл 7:8; 2 См 7:14)?

өмнөх нийтлэл2019 оны Зуны тусгай 1-р номлол (06.09) Ц. Эрдэнэбулган
Дараагийн нийтлэл2019 оны ЗБК-ын тусгай номлол (06.16) Б. Баярмагнай