Гэр бүлийг байгуулсан Бурханы зорилго
1:26–2:25
Гол эшлэл 2:24
“Ийм учираас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.”
Өнөөдөр бид гэр бүлийн талаарх 4 цуврал номлолын эхний хэсгийг суралцах гэж байна. Гэр бүл бол аль ч нийгмийн анхдагч нэгж ба сүм чуулганы чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Гэр бүл нь эрүүл, амар тайван, аз жаргалтай байснаар нийгэм ч амар тайван байдаг. Харин гэр бүл тогтворгүй, хэрүүл болоод үл ойлголцлоор дүүрэн байх нь олон сөрөг үр дагаврын авчирдаг. Гэр бүлийг тодорхойлохын тулд олон асуултуудын хариултыг олох шаардлагатай болно. Асуудалтай гэр бүлүүдийн жишээнүүд олон байдаг. Харин төгс гэр бүлийн тодорхойлолтыг уран зохиолоос ч олох боломжгүй. Маш олон үлгэрүүд “Тэд амар сайхандаа жаргажээ” гэж төгсдөг. Харин “амар сайхандаа жаргажээ” гэсний дараа юу болсныг хэн ч мэдэхгүй. Өнөөдрийн үгээр дамжуулан Бурхан бидэнд гэр бүлийн тодорхойлолт болоод үнэн утга учрыг илэрхийлж байна. Энэ бол бидэнд өгсөн Бурханы үгээр илэрхийлшгүй нийгүүлсэл юм. Бурханы байгуулж өгсөн гэр бүлийн утга учрыг илүү ойлгосноор Бурхан гэр бүлийг хэрхэн байгуулсан, түүний утга учир болоод бүх гэр бүлүүдэд зориулсан түүний зорилгыг мэдэж чадах юм. Бурхан гэр бүлийг эрэгтэй эмэгтэй гэсэн бүтэцтэйгээр, хүн нэг бүрийг өөрийн дүр төрхөөр бүтээн өөрийн агуу ерөөл дунд амьдруулахаар бүтээсэн. Харин гэм нүгэл энэ дэлхийд орж ирснээр бүхий л амьтад хараал дор амьдрах болсон төдийгүй гэр бүл ч гэсэн хараагдсан юм. Гэсэн ч Есүсээр дамжуулан тэрхүү хараалаас аврагдаж, бид Бурханы анхны зорилго руу өсөж, өдөр бүр Түүний төрхөөр өөрчлөгдөж байна. Бидний Эзэн Есүс доторх зорилго болоод Бурханы анхны ерөөл дор амьдардаг гэр бүлүүд олон болж чадахын төлөө гуйж байна. Гэр бүл босохын төлөө залбирч байгаа хэн бүхэн Бурханы хүсэл таалал болоод зорилгод нийцсэн гэр бүлээр босохыг ерөөн залбирч байна.1. Бурхан гэр бүлийг байгуулсанЭхлэл 1:1 д Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэсэн байдаг. Энэ нь анхны дэлхий ертөнц Бурханы мэргэн ухаан, түүний хүч, гоо сайхан, хайр болоод бүтээлч байдал, амиар дүүрэн байсан гэдгийн харуулдаг. Түүнчлэн Бурханы алдрыг харуулж байсан юм. Дуулал 19:1 “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна” гэсэн байдаг. Тэгээд 6 дахь өдөр Бурхан өөрийн алдрын хамгийн төгс бүтээл болох хүнийг бүтээсэн. Одоо бүгдээрээ Эхлэл 1:26 эшлэлийг хамтдаа уншицгаая “Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Бурхан өөрийн бүхий л бүтээлүүдийг захируулахын тулд хүнийг бүтээхээр шийдсэн. Энэ бол Бурханы хийсэн зүйл. Одоо 27-р эшлэлийг хараарай “Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Гэр бүлийн талаарх тодорхойлолтийг гаргахаас өмнө Бурхан анхны гэр бүлийг бүтээхдээ хүйсийн харилцааг ямар бүтцээр бүтээснийг хараарай. Эхлэл 1:26,27 –д анхны гэр бүлийн гишүүд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн эрэгтэй болон эмэгтэй хүн байсан гэж харуулж байна. Бурханы ерөөсөн гэр бүлийн суурь нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бие хүмүүс юм. Бурхан дэлхийг өөрийнх нь агуу алдар, сүр жавхланг хараасай гэж хүсдэг. Мэдээж хүн төрөлхтөн Бурхан шиг болж чадахгүй. Бурхан бидэнд өгсөн зүйл бол түүнтэй адилхан байх зан чанар, үр жимс юм. Адам Эва нар Бурханы зан чанарыг төгс байдлаар харуулж байлаа. Хүн төрөлхтөн гэмд унаснаар Бурханы төгс зан чанарууд бидний дотор анхны байдлаасаа өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ Бурхан өөрийн зан чанарыг цорын ганц хүү болох Есүс Христээр дамжуулан дахин төгс байдлаар харуулсан юм. Бурханы дүр төрх Галат 5:22-23 эшлэлүүдэд хэлснээр хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, 23 дөлгөөн зан, өөрийгөө захирахуй зэргээр илэрдэг. Бурханы дүр төрх бол эр зориг, мэргэн ухаан, ариун байдал юм. Бурханы дүр төрх бол харилцан хамаарал юм. Энэ нь Есүс хэрхэн Бурхантай хүмүүстэй, бусад бүтээлүүдтэй харилцан хамааралтай байснаар илэрч харагддаг. Түүнчлэн энэ бол хариуцлагатай байдал юм.Бурханы бүтээсэн гэр бүл нь Бурханы дүр төрхөөр өөрчлөгдөж байгаа хүмүүсээр бий болдог. Энэ бол сонголт бол биш. Дахин 27 эшлэлийг хараарай “Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ” эндээс бид Бурхан өөрийн дүр төрхөөрөө эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээснийг харж болно. Гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн хооронд зөвшөөрөгдөх болон хийгдэх зүйл гэдгийг харж болно. Өнөөдөр хүмүүс хүйсийн талаар олон асуудлыг дэвшүүлж ярьж байгаа төдийгүй хэн гэрлэж болох талаар ярьж байгаа. Зарим хүмүүс саармаг хүйс болон ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Гэхдээ Бурхан анхнаасаа маш тодорхой байж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд гэр бүлийг байгуулсан. Үүнд ямар нэгэн тодорхойгүй зүйл байгаагүй. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хэн ч үнэ цэнэтэй. Яагаад гэвэл Бурханы дүр төрх хамгийн үнэ цэнэтэй учраас юм. Адам өөрийнх нь эхнэр болоод өөрөө Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг мэдэж байлаа. Яагаад гэвэл түүний эхнэрийн дотор байх Бурханы дүр төрх хамгийн үнэ цэнэтэй гэдгийг ухаарч байв. Эва ч гэсэн Адам Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэж итгэж байсан ба Адам түүнд хамгийн үнэ цэнэтэй байв. Гэмээс болж бид өөрийн дотор байгаа Бурханы дүр төрх болоод бусдын дотор байгаа энэхүү үнэ цэнийг ч харж чаддаггүй. Тэгээд ямар нэгэн асуудал үүсэхэд бид бусдыг үл тоодог. Гэсэн ч бид Есүсийг өөрийн аврагчаар хүлээн авахад, Есүс бидний дотор байгаа Бурханы дүр төрхийг харуулах нүдийг маань нээдэг. Ингэснээр бид бусдын дотор байгаа ялангуяа эхнэр болоод нөхрийнхөө дотор байгаа Бурханы дүр төрхийг олж хардаг. Тэгээд бид тэднийг хүндэтгэн, хайрладаг. Тиймээс бид бусдыг хайрлах болон хүндэтгэхийн тулд сүнсний нүдийг маань нээж өгөхийн төлөө Бурханаас гуйх хэрэгтэй юм. Эхлэл 2 бүлэгт Бурхан гэр бүлийг хэрхэн босгосон талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Эхлэл 2:7 эшлэлд Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Энэхүү цэцэрлэг нь үгээр дүрслэхийн аргагүй гайхалтай цэцэрлэг байлаа. Энэ нь харахад гайхалтайгаас гадна маш гайхалтай сайхан үнэртэй байв. Цаг агаар нь үргэлж тогтуун төдийгүй ургамал ногоо нь үргэлж мөнхийн ногооноор байсан. Тэнд унтах нь хүртэл яг л үүлэн дээр нойрсож буй мэт байв. Тэгээд Эзэн нэгэн тушаалыг өгсөн. Одоо 2:16-17 эшлэлүүдийг хараарай “Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан — Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв. Тэрхүү цэцэрлэгт онцгой хоёр мод байсан. Эхний мод сайн мууг мэдүүлэгч мод харин өөр нэг нь амийн мод байв. Бурхан эхлээд хүнийг эрх чөлөөтэй байх тушаалыг өгсөн. Магадгүй хүн тэрээр юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Гэхдээ Бурхан түүнд бүх зүйлийг хэрэглэж ашиглаж болно гэдгийг хэлсэн. Харин нэг л зүйлийг хориглосон нь сайн мууг мэдүүлэгч модний жимснээс идэх байлаа. Тэрхүү мод бол Бурханы эрх мэдлийг хүндэтгэхийг сануулсан тэмдэг байв. Бурхантай харилцах харилцааны гол түлхүүр бол Түүнийг цорын ганц бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрч бас хүндэтгэх юм. Бурханд өөрийгөө бүрэн зориулах нь жинхэнэ эрх чөлөө хийгээд ерөөл юм. Түүний дотор мөнхийн аз жаргал, амар тайван оршдог. Энэхүү харилцааг Бурхантай үргэлжлүүлэхийн тулд Бурханы цор ганц үгийг ч болтугай барих юм. Хэрвээ Адам энэхүү тушаалыг сахисан бол тэр болоод бүх хүн төрөлхтөн мөнхийн диваажинд байх байсан. Харамсалтай нь бидний харж байгаагаар болон мэдэрч байгаагаар Адам Бурханы үгийг сахиагүй ба дэлхийд хараалыг авчирсан юм. Дэс дараалал нь маш энгийн. Бид Бурханы бүтээсэн анхны гэр бүлээр амьдрахын бид Бурханы дүр төрхөөр өөрчлөгдөх ёстой. Бурханы дүр төрхөөр өөрчлөгдөхийн тулд бид Түүний үгээр өөрчлөгдөх хэрэгтэй юм. Эхлэл 6 бүлэгт хүн төрөлхтөн Бурханд таалагдах бүхий л бодлоо бүрэн орхисон талаар гардаг. Дэлхий бодит там болон хувирсан юм. Өнөөдөр олон хүмүүс Бурхан оршин байхгүй гэр бүлийг зохиохыг хүсдэг. Тэд Бурхангүй амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсдэг. Төгсгөл нь үргэлж уй гашуу, уйтгар гуниг байдаг. Харин бидний гэр бүлүүд Түүний үгийг тунгаан боддог, түүний үгээр амьдардаг гэр бүлүүд болохын төлөө залбирцгаая. Яг л энэ зүйлээр дамжуулан Бурханы ажил төгс болох байв. Адамд Бурханы үг байсан ба тэрбээр диваажинд амьдарч байлаа. Тэрбээр Бурхантай гүн гүнзгий хайрын харилцаа байсан. Гэвч Бурхан Адам төгс биш байгааг харсан. Бид энэхүү бүлэгт Бурхан тэднийг эрэгтэй эмэгтэй байхаар төлөвлөсөн гэдгийг суралцсан билээ. Эзэн хараахан хийх ажлаа бүрэн дуусаагүй байлаа. Одоо 18 эшлэлийг хараарай “ЭЗЭН Бурхан — Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ. Хамгийн сонирхолтой зүйл нь Төгс Бурхан хүнийг туслагчтай байхаар бүтээсэн нь байлаа. Бурхан үнэхээр хүссэн бол хүнийг ямар ч туслагчгүйгээр бүтээж болох байлаа. Гэхдээ Бурхан хүнийг туслагчтай байхаар бүтээсэн. Энэ нь Бурхан хүнийг бардам болгохгүйн тулд юм. Гэхдээ тэрээр харилцаагаар дамжуулан түүнд тусламж хэрэгтэй гэдгийг ухаарах юм. Бурханы хувьд харилцаа хамгийн чухал юм. Хүмүүс агуу байж чаддаг, гэхдээ бидний ихэнхэд маань тусламж хэрэгтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн ба тиймээс тэд нийлж гайхалтай нэгэн бие болох юм. Эрэгтэй хүний туслагч болгон бүтээгдсэн эмэгтэй хүн эр хүний сул тал болоод түүнд хэрэгцээтэй цагт бүхий л талаар нь туслах юм. 19 болоод 20 эшлэлд анхны болзоо болоод анхны хурим болж байгааг харж болно. Бурхан эхлээд Адамд зэрлэг амьтдад нэр өгүүлэхээр авчирсан. Адам бүх амьтадад нэр өгсөн ба түүнд тохирох туслагч олдсонгүй. Бурхан үүнийг мэдсэн ба түүнийг гүн нойронд автуулж хавирганаас нэгийг нь авч эмэгтэй хүнийг бүтээв. Адамыг сэрэхэд тэнд эмэгтэй хүн бий болсон байлаа. Тэр эмэгтэй үзэсгэлэнтэй, ухаалаг, сүнслэг эмэгтэй байв. Тэрээр адилхан хэлээр ярьж, Бурханыг магтаж байлаа. Тэр эмэгтэй ч гэсэн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн байв. Бурхан эмэгтэй хүнийг бүтээснээр бүтээл хийх үйл явцаа зогсоосон юм. Энэ нь эмэгтэй хүнгүйгээр бүх зүйлийг төгс төгөлдөр хийж дуусгаагүй гэсэн үг юм. Тэгээд Бурхан эмэгтэй хүнийг эрэгтэйд авчирсан. Бурхан өөрөө Адамд Эваг танилцуулсан. Энэ нь Бурхан өөрөө гэр бүлийг зохиодог гэдгийг харуулж байна. Адам үүнд итгэж чадаагүй. Тэрээр маш их баярлан “Энэ чинь л яснаас минь авсан яс Махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул Эм хүн гэж нэрлэгдэг гэж хэлсэн. Бурхан өөрөө эрэгтэй эмэгтэй хүнийг нэгтгэн нэг болгосноор гэр бүлийг бий болгон түүний доторх нэгэн бие болгодог. Гэрлэлт бол санаандгүйгээр эсвэл тохиолдлоор болдог зүйл биш. Бурхан гэрлэлтийг бүтээж бий болгодог билээ. 2. Бурхан гэр бүлийг өөрийн зорилгын төлөө бүтээсэнОдоо бүгдээрээ 2:15 эшлэлийг харцгаая “ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав” Бурхан гэр бүлд хамтдаа хийх үүргийг өгсөн. Энэхүү үүрэг нь хамтдаа Эдэн цэцэрлэгт ажиллах байв. Эхлэл 1:28 –д “Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. Бурханы зорилго бол гэр бүл хамтдаа үр жимстэй амьдрах юм. Бурхан үргэлж ургуулж үр жимсийг авдаг. Бурхан энэ дэлхийд түүний ерөөл болоод алдрыг харуулахын тулд гэр бүлийг шаргуу ажиллуулахаар бүтээсэн. Аль нэг гэр бүлийг өөрийн сайн сайхан байдлын төлөө амьдруулахаар бүтээгээгүй. Хэрвээ аль нэг гэр бүл өөрийн сайн сайхны төлөө амьдарвал энэ эцэстээ уй гашууг авчирна. Харин үүний оронд эхнэр болоод нөхөр Бурханд үйлчлэхээр нэгдмэл санаа бодол зүрх сэтгэлтэй болоход Бурхан тэднийг нэгэн бие болгон тэд арвин их үр жимсийг хураах юм. Бурханы ерөөсөн гэр бүлийн хийх зүйл бол энэ дэлхийг асран халамжлах юм. Бид баяр хөөртэйгээр энэхүү үүргийг биелүүлж чадна. Бид Бурханд үйлчлэхэд амьдрал хэзээ ч уйтгартай байдаггүй. Гэхдээ үргэлж баяр хөөртэй бас шинэлэг байдаг. Тиймээс бид баяр хөөртэйгээр үйлчлэн энэ дэлхийг ерөөж чадна. Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бидэнд Бурханы эрх мэдэл хэрэгтэй. Эхлэх 1:28 эшлэлд Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. Энэхүү эрх мэдэлгүйгээр гэр бүл ямар ч хүчгүй. Гэхдээ Бурхан өөрийн эрх мэдлээр захиргаанд нь байх хүн төрөлхтөнд энэхүү эрх мэдлийг өгсөн юм. Хүн төрөлхтөн бол замхран алга болох тоос төдий зүйл. Бид өөрсдийн хүчээр дэлхий ертөнцийг захирч чадахгүй. Гэхдээ Бурхан бидэнд өөрийн эрх мэдлээ өгөхөд бид агуу хүчээр түүний ажлыг хийж чадна. Есүс өөрийн үг болоод Ариун Сүнсээр дамжуулан бидэнд өөрийн эрх мэдлийг өгдөг. Есүс Матай 28:18-19 хэлэхдээ “Есүс дөхөж ирээд, тэдэнд—Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19 Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ. Бурхан Есүсээр дамжуулан гэр бүлүүдэд түүний сайн мэдээг дамжуулах эрх мэдлийг өгдөг. Энэхүү эрх мэдлээр дамжуулан бид Бурханы ерөөлийг дэлхийд тунхаглах билээ. 3. Бурхан тэднийг нэг бие болгодогОдоо бүгдээрээ чухал зүйлийг уншицгаая Эхлэл 2:24 “ ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болдог. Эндээс бид гэр бүлийн хамгийн үнэ цэнэтэй ойлголтыг харж болох юм. Энэ нь хоёр хүн нэг бие болох юм. Энэ эшлэлийн дагуу нэгдмэл гэр бүл байх нь эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нэгдэх гэж байна. Эр хүн хүчтэй байж эхнэртэйгээ нэгдэх хэрэгтэй юм. Эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нэгдсэнээр шинэ гэр бүл болоод шинэ өнгө төрхийг бий болгоно. Энэ бол шинэ амьд оршигч юм. Энэ бол шинэ амьдралын эхлэл. Бурхан нэг бие гэж хэлсэн. Есүс Марк 10:7-9 “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ” хэмээн хэлсэн. Бурханы зорилго бол хэрхэн хоёр хүнийг нэг бие болгохыг илэрхийлэх юм. Бурханы дотор гэр бүл хэзээ ч салж болохгүй. Бид атомын тэсрэх бөмбөгийг хийхийн тулд атомыг салгахыг ямар хэцүүг мэднэ. Гэхдээ Бурханы нийлүүлсэн гэр бүл салах нь атомыг салгахаас ч хэцүү. Эрэгтэй эмэгтэйн гэрлэлтээр тэд нэг бие болдог. Бидэнд ч бас ийм үзэл хандлага заавал байх ёстой. Бурхан гэр бүлээр дамжуулан өөрийн алдрыг харуулдаг. Одоо 25-р эшлэлийг хараарай “Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй” Энэхүү эшлэлээс бид Адам болоод Эва нар хайр, баяр хөөр, эрх чөлөөгөө хамтдаа хуваалцсаныг харж болно. Тэдэнд ямар нэгэн ичгүүр байгаагүй. Тэдний харилцаа нээлттэй бас чөлөөтэй байв. Энэ бол гэрлэлтийг харж байгаа Бурханы таалал юм.Дүгнэлт:Энэхүү номлолоос бид Бурхан өөрийн дотор гэр бүлийг хэрхэн босгож бас нэгэн бие болгодог талаар сурлаа. Гэр бүл Бурханы алдрыг харуулдаг. Бурханлаг гэр бүл нь Бурханаар босгогдож түүгээр ерөөгдөж Түүний алдрын төлөө амьдардаг юм. Бурханыг эрэн хайж түүний дотор өссөнөөр нэгэн бие болж түүний алдрыг харуулж чадна. Яагаад гэвэл Бурхан л хоёр биеийг нэгтгэн нэгэн бие болгож чадна. Бурхан гэр бүлүүдийг нэг бие болгож өөрийн алдрын төлөө ашиглах болтугай. Бурхан бидний залбирал болоод хичээн зүтгэлээр олон итгэлийн гэр бүлүүдийг босгохын төлөө залбирч байна. Бурхан итгэлийн гэр бүлүүдээр дамжуулан Монгол улсыг маань ариун тахилч үндэстэн болгох болтугай.