2019 оны ХБК-н 2-р номлол (04.20) Л.Өлзийбат

ЗАГАЛМАЙД ЦОВДЛОГДСОН ЕСҮС

Матай 27:32-56

Гол эшлэл 27:46

“Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар –Ели, Ели, лема сабахтани гэж хашхирлаа. Энэ нь “Бурхан минь, Бурхан минь юунт Та Намайг орхив”

Энэ номлолыг итгэгч хүн бүрийг зүрхэндээ сийлэх ёстой гэж би боддог. Энэ номлол надад үргэлж хүнд, сонсоход хатуу байсаар ирсэн. Тэгвэл яагаад энэ номлол бидний хувьд чухал юм бэ? Бурхан энэ дэлхийн гэмтэй биднийг өрөвдөн хайрласандаа Өөрийн цорын ганц Хүү Есүс Христийн цусаар бидний гэмийг угааж аварсан учраас юм. Загалмай гэж хэлвэл таны бодолд юу бууж байна вэ? Гадаадаас ирсэн харийн шашин уу? эсвэл зүгээр л загалмайн дүрс, огтлолцсон хоёр зураас бүхий тэмдэг үү? Тухайн үед загалмай, загалмайд цовдлогдсон Есүс Христ гэж ярихад итгэгчид маш их доромжлуулж бас хавчигддаг байсан байна. Яагаад гэвэл Есүсийн үхлийг харвал тэрээр хамгийн бузар гэмтнүүдийн нэг гэж тооцогдон загалмайд цовдлуулан нас барсан учраас юм. Хэрвээ Монголд хүн хилсээр гүтгэгдээд маш их эрүү шүүлт амссаны дараа цаазлуулвал та тийм хүнийг хэн гэж бодох вэ? Би бол сайнаар бодож чадахгүй байх. Ямар ч эрүүл хүн тийм гэмт хэрэгтэнг үхсэнийх нь дараа магтан дуулж үгийг нь нийтэд баяр хөөртэйгөөр тараана гэвэл итгэхэд бэрх юм. Бүр 2-р зууны үеийн Ромоос олдсон хадны бичээс байна. Христ цовдлогдсон гэдэг нь “Харийнхны хувьд тэнэглэл ба Еврэйчүүдийн хувьд саад тотгор” гэсэн утгатай. Энэ мэтээр Христэд итгэгчдийг маш ихээр доромжилдог байжээ.Орчин үед итгэгч хүмүүс загалмайн зовлонгийн тухай яриаг болж өгвөл ярихгүйг хичээж гэм нүгэл, гэмшил, загалмайн үхэл ба зовлон гэсэн сэдвүүдийг алгасаж өөртөө илүү таалагдсан ивээл хайр энэрэл гэсэн сайхан зүйлсийг сонсохыг хүсдэг. Ингэснээр Христийн бидэнд өгсөн аврал нь хямдхан болж бараг гэмшил байхгүй байсан ч аврагдаж болох мэт санагдаж эхэлдэг. Харин бид энэ бодлоо өөрчилж Бурханы гэмт биднийг хайрласан тэр гайхамшигт хайрыг ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгож гэмшиж Бурханы бидэнд өгдөг амар тайвныг амсаж амьдрахыг хүсэн гуйж байна.1. Есүсийг буруутгасан нь/1-26/1,2-р эшлэлийг үзээрэй. Ахлах тахилч болон ард олны ахлагчид өөрсдийн атаархал, өш хонзон, шуналдаа хөтлөгдөн Есүсийг алуулахаар зөвлөлдөж, Пилатад өгчээ. Харин тэр үед Есүсээс урвасан Иудас өөрийн бурууг ойлгон гучин мөнгөн зоосоо бариад ахлах тахилч болон ахлагчид дээр очин –Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэж хэлэн зоосыг сүм дотор чулуудан зайлан явж, өөрийн амийг егүүтгэсэн байна/3-5/. Хэдий өөрийн бурууг ойлгосон хэдий ч Есүс уруу тэр очиж зүрхлээгүй бололтой.Иудас 12 элчийн нэг байсан ч Бурханыг дагалгүй өөрийн дотор нуугдах эрх ашиг, хүслээ үргэлж бодож байсныг мэдэж болно. Мөн ахлах тахилчид болон ард олны ахлагчид гэвэл иудей үндэстнийг Бурхан уруу чиглүүлж удирдах ёстой Сүнсний удирдагчид байсан боловч бас л өөрсдийн нэр хүнд, мөнгө, шунал, бузар муу хүслээсээ болж Есүсийг цовдлох хүртэл үзэн ядсан байна. Тэгвэл яагаад эдгээр хүмүүс ийм болж хувирсан бэ? Бид яг фарисай эсвэл Есүсийн дагалдагч нь байсан бол яах байсан болоо?Бурхан бидний зүрх сэтгэлийг хардаг. Гэтэл бид ч мөн хааяа ялгаагүй үйлдэл хийх нь бий.  Бид хэрвээ өөрсдийн зүрх сэтгэлд тэдэн шиг атаархал, бардам зан, хоёр нүүртэй байдлыг хадгалж байгаа бол тэр нь Бурханыг цовдлоход оролцож байгаа гэсэн үг юм. Дэлхийн хүн бүхэн гэмтэй. Бидний гэм буруугаас болж Есүс загалмайн зовлонг эдэлсэн. Харин Бурхан үүнээс хамааралгүйгээр итгэмжит хэвээрээ гэдгээ хуучин гэрээнд өгсөн амлалтаараа харуулж байна. Матай ингэж бичжээ “Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн гэжээ/9-10/.11-14-р эшлэлийг үзээрэй. Есүсийг Пилат байцаажээ. Захирагч Түүнээс –Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс –Та ч хэлж байна гэв. Энэ нь Есүс Өөрийгөө иудейчүүдийн Хаан мөн гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд харин Пилатын яг сонирхон асууж буй дэлхийн хаан биш гэдгийг бас хэлж байна/Иохан 18:36-37/.Үргэлжлүүлэн ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй. Есүс яагаад юу ч хэлээгүй юм болоо. Та Есүсийн оронд байсан бол яах байсан бэ? Өөрийн хийгээгүй зүйлийн төлөө буруутгал амсаж байна гэж бодож үзээрэй. Бид өөрийн хийгээгүй зүйлийнхээ төлөө буруутгал амсах үед өөрсдийгөө хамгаалж шууд л бүгдийг үгүйсгэн өөрийгөө буруутгалаас цэвэрлэхийг хүсдэг. Есүс харин ганц ч үг хариулсангүй гэжээ. Ромын хуулиар, дуугүй байвал буруутайд тооцогддог байжээ. Тийм болохоор яллуулж байгаа бүх хүмүүс өөрийгөө зөвтгөж ялаас мултрахыг ядаж хөнгөлүүлэхийг оролддог байжээ. Харин эсрэгээрээ дуугуй байгаа Есүсийг Пилат хараад бүр гайхжээ. Пилат Есүсийг буруугүй гэж бодож байсан ч Түүнийг сулласангүй. Яагаад? ард олноос, мөн өөрийн нэр хүндээ унагахаас айж байсан юм.Тэгээд тэрээр Есүсийг суллах нэгэн аргыг боджээ. 15-г хараарай. Тухайн үед баяраар нэг хоригдлыг суллах заншилтай байсан бөгөөд ард иргэдээс тэр Барабыг суллах уу? Есүсийг суллах уу гэж асуусан. Энэ нь та нар энэ гэмт хэрэгтэнг суллах уу? эсвэл олны өмнө хүндэтгэл хүлээсэн Есүсийг суллах уу гэж асууж байгаагаас ялгаагүй асуулт юм. Гэтэл Пилатын бодсноос өөрөөр тэд –Барабыг суллуулъя гэцгээлээ. Есүсийг суллахыг хүссэн хүмүүс тэнд байсан байх гэхдээ тэр олон хүн дунд цөөхөн хэдхэн хүн хашхираад нэмэргүй байсан байх. 22-ийг үзээрэй. “Пилат тэдэнд –Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд –Түүнийг цовдол гэцгээв.”Ард иргэд аль хэдийн ахлах тахилч болон ахлагчдын ятгалгад орсон байжээ. Тэгвэл энэ ард иргэд нь хэн бэ? Магадгүй бид ч юм билүү. Монголчууд бид өөрсдийн соёлыг их хүндэтгэдэг, бусад хүмүүсийн нийтлэг санаа бодлыг дагаж бас их шийдвэр гаргадаг. Тэгснээрээ хамт олон дундаа хаягдчихгүй нийтэч байж байр сууриа хадгалж чаддаг. Тэнд байсан ард олонд үнэн, шударга ёсыг мэдэж байсан ч энэ нь хамт олон найз нөхдөөс нь эсвэл фарисайчуудаас айх айдсаас илүү байгаагүй. Та нар фэйсбүүкийн мэдээ бүүст хийдэг нөхдүүдийг мэдэх үү? Та фэйсбүүкийн мэдээнд шууд итгэдэг үү? Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирахад Пилат энэ нь яав ч нэмэргүй, харин үймээн самуун дэгдээж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан –Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ/23-26/. Пилатаас эсвэл ард олнooс болж Есүс загалмайд цовдлогдсон уу? Эсвэл ахлах тахилчдын буруу юу? Пилат гараа угаасан л болохоос бүх хүмүүс, бидний гэмийн буруу байсан юм. Бид бүхний гэмийг үүрэхийн тулд л Есүс загалмайд цовдлогдсон юм. Та өөрийн гэмийг одоо хүртэл нуусаар эсвэл бусадтай өөрийгөө харьцуулсаар би арай гайгүй гэмтэй гэж Пилат шиг цэвэрхэн гарах гэж оролдож байна уу? Пилат Есүсийг аврах эрх мэдэлтэй байсан ч тэр авраагүй тэр ард иргэдээс айсан бас тэр бослого гарахаас, өөрийн албан тушаалыг алдахаас айсан. Би, бид шударга бусын эсрэг зогсох эрх мэдэл байсан ч дуугүй өнгөрөх үе байдаг. Ийм үед дотоод зүрх сэтгэл буруутай гэдгээ мэдсээр байдаг. Бид бүгдийн өчүүхэн гэж боддог тэр гэм нүгэл бүхэн Есүсийн загалмайд цовдлогдох шалтгаан байсан юм.Есүс бүх явцын турш дуугүй байсан. Тэрээр энэ зовлонг үүрэхээр шийдсэн байжээ. Исаиа 53:7-д “Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.” гэж бичжээ. Тэрээр дуугүй байсан учраас цовдлогдсон ч энэ нь Бурханы авралын төлөвлөгөөний нэгэн хэсэг байсан юм. Ингэснээр Тэр бидний аймшигт бүх гэм нүглийг өөр дээрээ авсан бөгөөд Түүгээр дамжин бид Бурханы хаанчлал буюу диваажинд орох боломжтой болсон юм.2. Загалмайд цовдлогдсон Есүс/27-44/26-г үзвэл Есүс ташуурдуулсан байна. Тухайн үед иудейчүүд хуулиарaa гэмт хэрэгтэнг 40 удаа ташуурддаг, харин Ромчууд загалмайгаа үүрч чадах л бол хэдэн ч удаа хамаагүй ташуурддаг байсан байна. Түүхчид ойролцоогоор Есүсийг загалмайгаа үүрэх тэнхэлгүй байсан гэдэг нь 120 удаа орчим ташуурдуулсан гэж үздэг. Ташуур нь урт олон салаатай арьсаар хийсэн, хар тугалгаар хийсэн эсвэл ясаар хийсэн махир үзүүрүүд бүх салаанд нь дарааллаж бэхэлэн хийгддэг байжээ. Энэ нь маханд зоогдож, гараа буцаан далайх гэж татахад арьс нь урагдаж яс, дотор эрхтэн нь ил гарч ирэх тохиолдол байдаг байсан ба зарим хоригдлууд ташуурдуулснаасаа болж үхэх тохиолдол ч байжээ.Матай номд Есүс ташуурдуулсныхаа дараа хэрхэн доромжлогдсоныг 27-31-р эшлэлд бичжээ. “…Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, -Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон, Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав…”Тэд Түүнийг, Есүсийг өөрсдийнх нь төлөө ирсэн аврагч гэдгийг таниагүй Түүгээр доог тохуу хийж басамжилжээ. Тэдсүнснийнүд нь хаалттай байсан тулЕсүсийг хэн бэ гэдгийг мэдэхийг хүсээгүй. Бид гэмээсээ болж үхэхээс өөр замгүй байхад Есүс авралыг өгөхөөр бидэн дээр ирсэн юм. Есүс энэ бүх хугацаанд бүх эрх мэдэл хүч чадал нь Түүнд байсан боловч биднийг аврахын тулд даруу болсон. Исаиа 53:2-д “… Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Бидний татахуйц дүр төрх Түүнд алга байв.”гэж бичжээ.Тэр дүр төрхийнхөө хувьд, зан байдал бүхий л талаараа бидний өмнө даруу болж ирсэн. Хэдий гаднаас нь харахад сул энгийн байсан боловч бидний нүглийг үүрэх хүч чадалтай хамгийн дээд ЭЗЭНий хүү байсан юм. Энэ цагт Есүсийг бид сүнсний нүдээ нээн улам илүүгээр таньж мэдэж чадахыг хүсэн гуйж байна.Яагаад энэ бүх зовлонг Тэрээр амсах ёстой байсан юм бэ? Тэрээр биднийг хайрласан учраас юм. Сул дорой гэмийн боолчлолоос гарч чадахгүй байсан биднийг чөлөөлөхийн тулд байсан юм/Иса 53:4/.Түүнийг шийтгэж доромжлосны дараа Есүс загалмайгаа дийлэхгүй байсан тул, Курений хүн Симон гэгчийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Есүс ташуурдуулснаасаа болж тэнхэлгүй болсон байлаа/32/.Есүсийг тэд Гавалын газар гэсэн утгатай Голгота гэж дууддаг толгой дээр авчрав. Энэ нь олны нүдэнд ил, ойр хавиар явж байгаа гадны болон өөрсдийн бүх хүмүүст сайн харагдах газар байв. Энэ нь загалмайн зовлон, ичгүүр, үхэл, ба ялагдлыг бусдад харуулах зорилготой байжээ. Есүс бугуйн хэсгээрээ загалмайд хадагдсан, хөлийг давхарлаж хадсан байлаа. Цовдлогдсон байрлалаасаа болж бүтэн амьсгал авахад хэцүү болдог ба амьсгал авах бүрт өвдөлтийг мэдэрч удаанаар нас бардаг байна.37-р эшлэлийг үзээрэй. Есүс хаадын Хаан байсан. Тэрээр өөрийн бүтээл болох хүн төрөлхтөнөөс магтаалыг авах зохистой нэгэн байсан. Гэтэл Тэрээр асар их махан биеийн шийтгэл амсаж, хоёр гэмт хэрэгтний дунд адгийн гэмтэн хэмээн тооцогдож загалмайд цовдлогджээ. Амссан зовлонг нь Исаиа 52:14-д “Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв.” гэж дүрсэлжээ. Үүгээр ч зогсоогүй 39-44-г үзвэл “Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, -Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн –Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израйлийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурхраны Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчдийн нэг нь ч Түүнийг бас доромжилжээ.”Энэ бүхний ард буй аймшигт басамлагч, Түүний соригч нь сатан байсан. Түүнийг сатан загалмай дээрээс бууж авралын төлөвлөгөөгөө бүү дуусгаасай гэж хүсэж байсан юм/Мт 4:3/. Есүс тэр загалмай дээрээс бууж чадахгүй учраас, Өөрийгөө аварч чадахгүй учраас, загалмайн зовлон эдэлж байгаа хэрэг биш. Түүнийг хадсан хадаасуудaaс, зовлон эдэж махан биеийн хүчгүй болсон учраас биш харин биднийг хайрласан хайр, биднийг аврах авралын төлөвлөгөө байсан учраас Тэрээр энэ бүгдийг тэвчиж байсан юм.Бүтээгч Бурхан атлаа бидний төлөө дорой болж цовдлогдсон Есүсийн хайрыг бодож үзээрэй.Есүс Христ бид бүгдийгэнэ цагт дэлхийн үзэл бодол, зөвт бус байдлаас эргэж Өөр дээр нь ирэхийг загалмайгаар дамжуулан ятгаж байна.3. Бидний төлөө золигдсон Есүс45-р эшлэлд “Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.” Энэ харанхуй нь Бурханы нүгэлд хандах уур хилэн ба шүүлтийг илэрхийлж байна.46-р эшлэлийг араарай. “Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар –Ели, Ели, лема сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь <<Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?>> гэсэн үг аж.” Энэ нь одоогийнхоор Есүс өглөө 9 цаг орчимд цовдлогдоод харанхуй нөмөрсний дараа өвчин нь нэмэгдсээр эцэстээ тулж өдрийн 3 цаг орчмын үед Бурхан уруу орилж байна.Түүнийг Бурхан орхижээ. Яагад энэ их сэтгэл болоод мах бодийн зовлонг эдлэх ёстой байсан юм бэ? Энэ бүгд зөвхөн таны төлөө байсан юм.Есүсийн загалмай нь Бурхан бол туйлын ариун гэдгийг харуулж байна. Бид гэмийн боол байсан бөгөөд гэмийн төлөөс нь үхэл байсан. Тиймээс бидний хийсэн бүх гэм нүглийн төлөөсийг Есүсийн загалмайн үхлээр дамжуулан төлсөн юм. Бурхан ариун учраас гэм нүгэл нь төлөөсгүйгээр өнгөрдөггүй. Бурхан Есүс Христийг бидэнд өгснөөрөө Өөрийн шударга байдлыг, Өөрийн хувиршгүй хайрын хамт харуулсан юм.Түүний үхлээр дамжуулан биднийг зольж аварч байгаа юм. Ром 3:24-д “Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ”.2 Коринт 5:21-д “Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.” Та ямар гэмтэй вэ? Нэг судалгаагаар эрэгтэйчүүд 10 секундын дотор маш их зүйлсийг бодож чаддаг гэжээ. Та бардам, худал хэлдэг, хулгайлдаг, хувиа хичээсэн, завхайрагч нэгэн үү? Бид зүрх сэтгэлдээ энэ бүх нүглийг үйлддэг. Бидний бүх нүглийг Есүс Өөр дээрээ үүрсэн учраас Бурханд гэмшлээ та өргөөрэй.Бурхан таны хувьд хэн бэ? Бурхан шүүгч үү? Таны аав уу? Таны ЭЗЭН үү? Таны Хаан уу? Энэ зарлигаар Бурханы туйлын зорилгыг бид сурч байна. Тиймээс та энэ цагт аврагч Бурханыг зүрх сэтгэлдээ оруулаарай. Таныг аварсан Бурхантай хувьчлан уулзаж илүү дотно болоорой хэмээн би ятган гуйж байна.Есүс загалмай дээр бидний нүглийн төлөөс болон нас баржээ. Гэхдээ Есүсийн үхэл нь төгсгөл биш юм. Есүс загалмайд цовдлогдсоноороо бидэнд шинэ амьдралыг өгсөн юм. Түүнийг нас барахад сүмийн хөшиг дээрээсээ доор хүртэл хоёр хэсэг болон хуваагджээ. Энэ нь ариун болон ариунаас ариун газрыг тусгаарлах хөшиг байсан бөгөөд Бурхан болон хүн хоёрын харилцааг илэрхийлсэн хөшиг байсан юм. Хөшиг урагдсанаараа бид Бурхантай тахилчийн системгүйгээр хувьчлан уулзаж Түүнд залбирал, гэмшил ба талархлаа өргөх боломжтой болсон юм. Ta хэрвээ Есүстэй хувьчлан уулзаж байгаагүй бол Түүнтэй өнөөдөр энэ цагт залбирлаараа дамжуулан хувьчлан уулзаарай. Хэрвээ уулзаж байсан бол улам дотно болоорой хэмээн хүсэн гуйж байна.Тэнд газар хөдлөлт болж булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж, Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ. Энэ үзэгдлийг үзсэний дараа тэнд байсан Есүсийг харгалзагсад Түүнийг Бурханы Хүү байжээ хэмээн тунхаглаж байна. Тэд загалмайд маш олон гэмт хүмүүсийг цовдолж байсан боловч Есүсийг хараад Бурханы хүү гэдгийг таньсан юм.Есүсийн загалмайн үхэл нь Түүнийг Бурханы Хүү байсан бөгөөд гэм зэмгүй нэгэн байсан гэдгийг харуулж байгаа бөгөөд зөвхөн Түүгээр дамжин бид мөнх амийг авах болно.Тэрээр бидний бүх зовлонг мэдэх бөгөөд биднийг ойлгох цорын ганц нэгэн юм. Тэрээр энэ дэлхийн мах бодийн болон сэтгэл санааны хамгийн хэцүү зовлонгуудыг эдэлсэн юм. Тэрээр доромжлуулж, гүтгүүлж, үзэн ядагдсан. Мөн хамгийн ойрын хүмүүсийн нэг нь урваж барьж өгсөн, итгэдэг нэг нь үгүйсгэсэн, шавь нар нь орхиж явсан, эцэст нь Түүнийг Бурхан хүртэл орхисон юм. Таны зүрх сэтгэлд байгаа зовлонг ойлгох нэгнийг та хайж байна уу? Та найзаасаа, facebook, instagram-аас эсвэл ПС тоглоомноос, эсвэл өөр хаа нэгтээ, найз охин, найз залуутай болчихвол магадгүй их мөнгөтэй болчихвол бүх асуудал тань шийдэгдэх болно гэж бодож байна уу? Эдгээрийн аль нь ч биш юм. Харин бидний бүх зовлон зүдгүүрийг үүрсэн Нэгэн болох Есүс Христ л таныг хамгийн сайн ойлгох болно. Та Түүн дээр очиж өөрийн хүнд ачаагаа бүгдийг өгөөрэй. Тэрээр танд өөрийн аятай буулгыг өгөх болно.Бидний авралын төлөө загалмайн зовлонг эдэлсэн Есүс Христийн өмнө бүгдээрээ очиж гэмшил талархлаа өргөцгөөе. Амен.

өмнөх нийтлэл2019 оны ХБК-ны нээлтийн номлол (04.19) Э. Ганболд
Дараагийн нийтлэл2019 оны ХБК-ийн 3-р номлол (04.20) М.Түвшинбаяр