Бурхан бол бамбай
Сургаалт үгс 30:1-9
“Бурханы үг бүр тунгаагдсан байдаг Өөрийнх нь дотор хоргодогсдод Тэрээр бамбай юм..”(5)
- Бурханыг түшиглэгч (1-6)
Агур өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэн дурсахад хүн биш хамгийн мунхаг амьтан шиг амьдарчээ гэж өчиж байна. Учир нь тэр хамгийн ариун Нэгэнийг таних мэдлэгийг сураагүй юм. Тэнгэр уруу одоод бууж ирсэн нь хэн бэ, хэн салхийг гартаа атгаж байна вэ гэдгийг ч мэддэггүй. Хэн усыг дээлэндээ ороож чадах вэ? Дэлхийн хязгаарыг хэн тогтоосон бэ? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ гэдгийг ч огт мэдээгүй. Хичнээн өндөр мэдлэг боловсролтой байлаа ч Бурханыг танин мэдэхгүй л бол мунхаг юм. Бурханыг танин мэдэх гэвэл Түүний үгээс суралцах хэрэгтэй. Бурханы үг бүр нь шалгагдсан учир Түүний үгийн талаар шүүмжилж, нэмж хасаж болохгүй. Гагцхүү түүний үгийг дуулгавартай дагаж түшиглэх хэрэгтэй. Бурхан тийм хүний бамбай болно. Харин үгсийг дагалгүй, өөрийнхөө санааг нэмж хасаж амьдарвал Бурханаас буруутгалыг авна.(6)
- Бурханы нэр алдрыг хайгч (7-9)
Агур үхэхээсээ өмнө Бурханаас хоёр зүйлийг гуйн залбирч байна. Нэг нь заль мэх болон худал үгээс холдуулж өгөөч, нөгөө нь хоосон ч биш, ядуу ч биш, баян тарган ч биш байлгаж, өөрт нь оногдох хувь болох хүнсийг л өгөөч гэж гуйж байна. Яагаад гэвэл гэдэс цатгалан болж Эзэнийг умартан, Түүнээс няцаж буцахгүй байхын тулд, мөн гэдэс өлссөнөөс болж хулгай хийн Бурханы нэрийг гутаахгүй байхын тулд юм. Агур амьд сэрүүн байх хугацаандаа зөвхөн Бурханы нэрийг л амьдралынхаа зорилгоо болгож амьдарсан билээ.
Гуйлт: Эзэн минь! Насан турш Таны нэрийг л хайж, Танд түшиглэснээр Бурханыг улам илүү танин мэддэг ухаалаг хүн болоход минь туслаач.
Нэг үг: “Бурхан бол миний бамбай”