2019 оны Даниел 3-р номлолын асуулт (03.24)

Хэдийгээр тэгэхгүй байсан ч

Даниел 3:1-30

Гол эшлэл 3:17,18

1. Небухаднезар хааны бүтээсэн алтан хөргийн тухай ярина уу(1)?  Өмнө нь Бурханыг магтасан тэр яагаад ийм зүйл хийсэн бол (2:31, 38) Небухаднезар өөрийн хөргийн нээлтийн ёслолд ямар хүмүүсийг цуглуулан юуг албадсан бэ (2-6)? Хүмүүс яасан бэ(7)?

2. Энэ үед Даниелын гурван найзын зөрчилдөөн юу байсан ба тэд эцэст нь яасан бэ(8-12, Гэт20:4-5)?

3. Халдейчуудын гүтгэлгийг сонссон Небухаднезар яагаад хилэгнэсэн бэ(13)? Тэр Даниелын гурван нөхдийг хэрхэн ятгаж, мөн сүрдүүлсэн бэ(14, 15)? Хаан өөрийгөө ямар эрх мэдэлтэй гэж бардамнасан бэ?

4. Даниелын гурван найз хааны сүрдүүлгийн өмнө ч юунд бат итгэсэн бэ(16, 17)? Тэдний эрс шийдвэр нь юу вэ(18)? Тэд яаж ингэж чадсан бол (Иох 14:21, Мт 10:28, Ер 11:35)

5. Хилэнд автсан хаан тэднийг хэрхэн шийтгэсэн бэ(19-23)? Хаан яагаад гайхах болсон бэ(24, 25)? Галан дундуур яваа 4 дэх нь хэн бөгөөд зовлон дунд ч хамт байдаг Бурханы тухай ярина уу(Ис 43:2,3)?

6. Небухаднезар тэднийг хэн гэж хүлээн зөвшөөрсөн ба халуун зуухнаас гарсан тэдний байдал ямар байсан бэ(26, 27)? Небухаднезар Бурханыг хэрхэн магтсан бэ(28)? Тэгээд Бурханы тухай ямар хандлагатай болсон бэ(29)? Тэр Даниелын гурван найзыг хэрхэн өргөмжилсөн бэ(30)?

өмнөх нийтлэл2019 оны Даниел 1-р номлол (03.10) Абрахам Нямсүрэн
Дараагийн нийтлэл2019 оны Даниел 2-р номлол (03.17) Б.Баярмагнай