Зовлон дунд тэвчээртэй бай
Иаков 5:1-20
“Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх нь ойртсон тул зүрхээ чангал.”(8)
1. Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. (1-12)
Итгэгчид энэ дэлхийд зөв шударгаар амьдрахын төлөө хичээдэг. Гэвч үүнээсээ болж хохирол амсан, янз бүрийн хэцүү байдалд орж, зовдог. Зөвийг үйлддэггүй хүмүүсийн амьдрал нь улам урагшилж, сайхан болж байгаа мэт харагддаг. Энэ үед бид яах ёстой вэ? Итгэгчид бол Христийг ирэхийг хүлээж байгаа хүмүүс юм. Эзэн ирэх үед бүх зөв, үнэн, шударга байдал нь биелэгдэх болно. Тэр өдөр Бурханаас илүү мөнгийг хайрлагсад, шударга бус аргаар эд хөрөнгө цуглуулсан хүмүүс шийтгэлээс мултарч чадахгүй. Иймээс тэд няцлагдах өдрийн төлөө өөрсдийгөө таргалуулж буй амьтантай адилхан юм. Ийм цаг үед Бурханы хүүхдүүд нь тариачин хүн арвин ургац авахын тулд хавар, намар орох бороог хүлээдэг шиг Эзэний ирэхийг тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Эртний эш үзүүлэгчид бидэнд зовлон ба тэвчээрийн жишээ болсон. Иов ч ямар ч буруугүй мөртлөө хүнд зовлон амссан ч эцэс хүртэл тэвчсэнээр итгэлийн ялалт байгуулж, Бурханы өгдөг том ерөөлийг авсан. Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байж чадвал эцэст нь Бурханы ерөөл, алдрыг эдлэх болно.
2. Зовлон дунд залбир! (13-20)
Зовлон эдэлж буй хүн залбирах хэрэгтэй. Баярлаж буй хүн Бурханд магтаалыг өргөх хэрэгтэй.(13) Өвчтэй хүн нь чуулганы ахлагчдыг дуудан залбирч өгөхийг гуйх хэрэгтэй. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээх хүч чадалтай. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. Мөн эцсийн цаг үед янз бүрийн хүсэлд уруу татагдан хуурамч замаар явах хүн олширно. Тийм хүмүүсийг хуурамч замаас нь эргүүлж авах нь тэдний амийг аврах нандин ажил юм.(19-20)
Гуйлт: Эзэн минь! Бидний амьдралд олон асуудал байна. Харин Эзэнийг ирэхийг хүлээн тэвчээртэйгээр залбиран амьдарч чадахад туслаач.
Нэг үг: “Тэвчээр ба залбирал”