Өөрсдийгөө даруу болго
Иаков 4:1-10
“Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.”(10)
1. Шунал ба бардам байдлыг орхигтун. (1-6)
Бүх л атаархал, хэрүүл маргаанууд нь хаанаас үүсдэг вэ? Эдгээр нь бурханлаг ивээлүүдийг эрэн хайлгүй, энэ ертөнцийн зүйлсийг хүсдэг шуналаас үүсдэг. Энэ ертөнцийн зүйлс бол махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал юм.(1Иохан 2:16) Энэ нь итгэгчид Сатаны уруу таталтад ордог гол шалтгаан юм. Бид ертөнцийн зүйлс уруу тэмүүлдэг хүслийг байнга гэмшиж, ертөнцийг хайрлах тусам Бурханы дайсан болно гэдгийг санах хэрэгтэй. Мөн бидний дотор нутаглаж буй Ариун Сүнс нь биднээр ертөнцийн зүйлсийг хайрлуулахгүйн төлөө маш их хардаж, харамладаг. Ариун Сүнс нь биднийг шунаг сэтгэлээ орхин, сүнслэг, даруу хүн болохыг хүсэж байдаг. Бурхан шунаг сэтгэлээсээ болж бардам болсон хүнийг эсэргүүцэж, харин даруу байгсдад ивээлийг өгнө.
2. Бурханд ойртогтун. (7-10)
Яавал даруу, сүнслэг хүн болох вэ гэвэл 1-рт, Бурханд захирагдаж, Диаволыг эсэргүүцэх хэрэгтэй. Чөтгөр нь хүсэл тачаал, бардам зан, атаархалтай хамт ажилладаг бөгөөд ийм зүйлүүдээр итгэгчид уруу байнга довтолж байдаг. Тиймээс чөтгөрийн хүслийн дагуу амьдарч болохгүй. Диаволыг эсэргүүцэх ёстой. Есүсийн нэрээр эсэргүүцвэл тэр зайлна. 2-рт, юунаас ч илүү Бурханд ойртох хэрэгтэй. Тэгвэл Бурхан сүнслэг ивээлийн хамт бидэнд ойртох болно. 3-рт, Бурханы өмнө шаналан гашуудсан гэмшлээр зүрхээ ариусгах хэрэгтэй. Ингэснээр Эзэний өмнө өөрийгөө даруу болгож чадна. Өөрийгөө даруу болгогчдыг Бурхан өргөмжлөх болно. Сэтгэлдээ нуугдаж байгаа бүх л шунаг сэтгэлээ гэмшиж, өөрийгөө даруу болгох нь итгэгчдэд хамгийн хэрэгтэй чанар билээ.
Гуйлт: Эзэн минь! Би зүрхэндээ нуугдсан ертөнцийг хайрласан хүслүүдээ ухааран гэмшиж байна. Намайг Таны өмнө даруу байлгаж өгөөч.
Нэг үг: “Өөрийгөө даруу болго.”