ҮГИЙГ ТУНХАГЛА
2 Тимот 4:1-8
Гол эшлэл 4:2
“Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл, зэмлэ, урамшуул.”
Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе. Азийн удирдагч, мишионеруудын коференцийг Бурхан Мосе Юун хоньчноор дамжуулан ”Бүгд нэг байхын төлөө” хэмээх сэдвээр ерөөж өгсөн юм. Мишионер ……….. хоньчин надад энэ Ням гарагийн үгийг тунхаглах санал тавьсан. Юун тухай номлох талаар бодон, залбирч байх үед минь Бурхан надад ямар ч үед Бурханы Үгийг тунхаглах нь ямар чухал болохыг сануулж өгсөн юм. Энэ багц эшлэл нь чуулганы пастороор үйлчилж байсан өөрийн сүнсний хүү Тимотод хандан бичсан Паулын сүүлчийн захиас байсан юм. Тиймээс, энэ захиасыг би ч гэсэн ………… хоньчин, энэ чуулганы бүх гишүүд, конференцэд оролцсон бүх мишионерууддаа бэлэг болгон барьж байна.
ЮБФ чуулганы гол үнэт зүйл бол Үгийн үйлчлэл. Бурхан Өөрийнхөө Үгийг тунхаглуулахын тулд биднийг ЮБФ чуулганд дуудсан. Тийм учраас би та бүхнийг болон конферэнцэд оролцохоор ирсэн бүх удирдагч мишионеруудыг Бурханы Үгээр дамжуулан ирдэг сүнслэг сэргэлтийг хүлээн аваасай гэсэндээ энэ Үгийг дамжуулахаар сонгосон юм. Энэ багц эшлэл нь Паулын Тимотод хандан бичсэн хоёр дахь захидлын дүгнэлт хэсэг юм. Паул удахгүй алагдах гэж байсан учраас үүнийг Паулын сүүлчийн захиас гэж үздэг. Хэн нэгэн хүн нас барах гэж байвал бид хэлэх үгийг нь анхааралтай сонсдог шүү дээ. Харин Паул Тимотод Бурханы Үгийг цагаа олсон ч олоогүй ч, ямар ч үед тууштайгаар тунхаглаарай хэмээн онцгойлон захиж байна. Та 2019 онд итгэлээ шинэчилж, халуун болгохын сацуу сүнсээр сэргэмээр байна уу? Тэгвэл Библийг өдөр бүр судалж унших, өдөр бүрийн хоол идэх, цагаа олсон ч олоогүй ч Бурханы Үгийг тунхаглахад өөрсдийгөө бүрэн, тууштайгаар зориулаарай. Бурхан биднийг Паул шиг итгэлээ эцэс хүртэл сахиж, сайн тэмцлээр тэмцэн, залбирлын хүчээр сүнслэг уралдаанаа амжилттай дуусгахад тусалж, ерөөж өгөхийг хүсэн гуйж байна. Бурхан ЮБФ чуулганы “Зүүн Улаанбаатар” салбарыг 2019 онд Бурханы амь – өгөгч, төгс бүрэн хүч чадалтай Үгээр дамжуулан Монголын оюутан залуусыг өөрчлөн шинэчлэх ажилдаа нандинаар хэрэглэх болтугай!
ХЭСЭГ I. ҮГИЙГ ТУНХАГЛА (1-5)
1-р эшлэлийг уншъя. “Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья.…”
Паул Ромын хүйтэн, харанхуй шоронд үхлээ хүлээн хоригдож байсан. Гэвч тэр шоронгийн муу хоол, хүнд хэцүү нөхцөл байдлын талаар ердөө ч гомдоллоогүй. Ромын шоронд ямар ч халаалтын систем байхгүй байсан учраас Монголоос хүйтэн байсан байхаа! Миний хувьд өчигдөр Чингисийн хөшөө рүү явахдаа ямар хүйтэн юм бэ гэж үргэлж гомдоллосоор ирсэн. Харин Паул гомдоллохын оронд яасан бэ? Тэр Бурханы баруун гар талд заларч суугаа, дахин ирэхдээ үхсэн, амьд бүх хүнийг шүүх Есүсийг л харж байсан. Есүс нүгэлтнүүдийг үхлийн хүчнээс аврах гэж анх удаа ирэхдээ малын тэжээлийн тэвшинд даруугаар мэндэлсэн. Харин бүх хүн төрөлхтнийг шүүхээр агуу хүч чадал, сүр жавхлантайгаар үүлс хөлөглөн бүрээн дуунаар дахин ирэх болно. Тийм учраас Паул “Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт … өмнө чухалчлан захья” гэсэн. Эндээс Есүсийн сүр алдартай дахин ирэлтээр дамжуулан Бурханы хаанчлал үзэгдэх болно гэдэгт Паул бүрэн итгэлтэй байсныг харж болно. Энэ бол Паулын найдвар байсан. Мөн бидний ч найдвар мөн! Амэн. Тэр үед хүн бүр амьдралынхаа тайланг Түүний өмнө тавих ёстой болно. Та яг одоогийн нөхцөл байдал дотроо, хүнд хэцүү зовлон бэрхшээл дундаа ийм алсын хараатай байж чадах уу? Бурханы хаанчлалд итгэх энэ амьд итгэл найдвар нь дэлхийлэг, өөрөөр хэлбэл итгэдэггүй хүмүүсийг золиос зориулалттай итгэгчдээс ялгадаг юм. Энэ итгэл найдвар бидэнд Бурханы Үгийг сүнсээр алдагдаж төөрсөн олон оюутан залууст тунхаглаж, Эзэнийг ирэхээс өмнө, мөн Түүний таалалд нийцэхийн тулд Үгийг нь яаралтай дамжуулах нь хичнээн чухал болохыг ухааруулдаг. Бурхан болон Есүс Христийн өмнө Паул залуу Тимотод болон бидэнд ийнхүү тушааж байна. Үүнийг Паул хүчит Бурхан болон Есүсийн өмнө хэлж байгаа нь энэ үг хичнээн чухал болохыг харуулдаг. Бид Есүсийн өмнө бүх зүйлээ тайлагнах учраас үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй!
2-р эшлэлийг уншъя. “Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.” Энд Паулын Тимотод өгсөн тушаалын гол цөм нь оршиж байна. Энэ юу вэ? Үгийг тунхаглах. Энэ нь Библийг зааж, үнэний Үгийг тунхаглах гэсэн утгатай. Та ЮБФ чуулганд яах гэж ирсэн бэ? Хоол идэх гэж, эсвэл хүндэтгэлийн цуглааны дараа хөлбөмбөг тоголх гэж, эсвэл найз нөхөдтэй болох гэж үү? Үгүй ээ, бид Бурханы Үгийг сурахын тулд ирсэн. Есүс яасан бэ? Есүсийг олон өвчтөнүүдийг эдгээсний дараа залуу Петр сэтгэл догдолж, Түүнийг хайж ирсэн. Тэр Есүсийг хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилдэг эмч байлгахыг хүссэн байх. Гэвч Есүс Марк 1:38-д “Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ” гэж айлдсанаараа Бурханы Үгийг дамжуулах нь Түүний нэн тэргүүний ажил гэдгийг илэрхийлсэн. Есүс хэдийгээр өвчтөнүүдийг эдгээж, өлссөн хүмүүсийг хооллож байсан ч Түүний гол ажил нь Үгийг тунхаглах явдал байсан юм. Есүс 12 дагалдагчаа дуудаад тэдэнд Бурханы Үгийг заасан. Тийнхүү тэд Бурханы Үгийн үйлчлэгчид болоод, дэлхийн хязгаар хүртэл тунхагласан. Тэр Бурханы Үгээр дамжуулан дэлхий ертөнцийг өөрчилсөн. Бурханы Үг бол сэлэмтэй адил бидний сүнслэг зэвсэг мөн. (Ефес 6:17) Бурханы Үггүйгээр бид зэвсэггүйгээр байлдаж буй цэрэгтэй адил. Зэвсэггүй бол ялагдах нь гарцаагүй. Бурханы Үг бол бидний сүнслэг зэвсэг. Зөнч Элиад Бурханы Үг ирэхэд тэр Баал, Ашерагийн 850 эш үзүүлэгчдийг ялсан. Нэг хүн 850 хүнийг ялж чадах уу? (1 Хаад 18:40) Элиа Бурханы Үгийг хүлээн авсан учраас л ялсан юм. Хэрэв бид Бурханы Үгийг өдөр бүр уншиж, ӨБХ тогтмол идвэл сүнслэг тулаанд диаволыг ялах болно. Бид ӨБХ – г сар бүр, эсвэл 7 хоног бүр биш, харин өдөр бүр идэх ёстой. Тэгснээр бид оюутан залуусыг Бурханы амттай Үгээр хооллон, босгож чадна. Та үүнд итгэж байна уу? Би Эбэ Матай хоньчны солонгос хэлийг үнэхээр биширсэн. Түүнийг анх солонгос хүн л гэж бодож байлаа. Гэтэл монгол хүн байдаг байгаа! Эбэ Матай хоньчин ч гэсэн солонгосоор ус цас мэт ярьдаг шигээ Бурханы Үгийг хүлээн авах үедээ үүнийг хүч чадалтайгаар дамжуулдаг библийн сайн багш болж чадна гэж та бүхэн бодож байна уу? Тийм ээ! Амэн!
ЮБФ гэж юу вэ? Бид “Оюутны хоол идэх цуглаан”, “Оюутны спортоор хичээллэх цуглаан”, эсвэл “Оюутны өвчин эдгээх цуглаан” биш ээ. Бидний нэр бол “Оюутны”, харин овог маань “Библи унших” юм. Бид Бурханы Үгээр аврагдсан. Еврей 4:12a -д “Учир нь Бурханы Үг бол амьд бөгөөд идэвхитэй” гэсэн байдаг.Үнэндээ Бурханы Үг бол амьд бөгөөд идэвхитэй, над шиг зөрүүд, амиа хичээсэн хүнийг өөрчлөх чадвартай билээ. Амэн! Дээр үед Док.Самуэл Лий хоньчин надад нэг удаа “Уул толгод, гол мөрөн өөрчлөгдөж болно. Харин Иаков Лий хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж хэлж байсан юм. Би санхүүч мэргэжилтэй. Тиймээс миний амьдралын уриа “Ашгийг нэмэгдүүлж, золиосыг багасгах” байсан. Би бол супер амиа хичээгч, өөрчлөгдөх боломжгүй хүн байсан билээ. Гэвч Самуэл хоньчны буруу байсан юм! Би Бурханы амьд Үгээр өөрчлөгдөөд зогсохгүй, Түүний сайнмэдээг тунхаглах илгээлтийн эзэн болсон. Би гэм нүглийн бузар хүсэлтэйгээр тэмцэлдэн, нүглийн гүнзгий намагт живсэн байх үед Бурханы амьд Үг зөгийн бал адил сүнсийг минь тэжээж байсан юм. Бурханы Үг намайг гэм нүглийн буруутгал, ичгүүр гутамшгаас татан гаргаж, хөлийг минь хадан суурин дээр тавьсан билээ. Түүний Үг нарны туяа адил харанхуй сүнсийг минь гэрэлтүүлж, би Бурханы хаанчлалд шинэ хүн болон мэндэлсэн. Тийнхүү би Америк руу илгээлтийн эзэнээр илгээгдсэн юм. Илгээлтийн эзэн болсон миний амьдралын уриа “Бурханы алдрын төлөө амьдаръя. Золиосыг ихэсгэж, ашгийг багасгая” болон өөрчлөгдсөн юм. Бурханы магтая! Амэн!
Бид яагаад Үгийг тунхагладаг вэ? Үг бидэнд мөнх амь өгдөг. Бид библи заахдаа 1:1 гэсэн харьцаанд суурилдаг. Бурханы Үг өөрчлөх хүчтэй. Бурхан тэнгэр газрыг Үгээрээ бүтээсэн. Эхлэл 1:3-д Бурхан “Гэрэл бий бол” гэхэд гэрэл бий болов гэсэн. Есүс хүчтэй шуурганд “Намд, тайван бол!” гэхэд шуурга намдсан. (Mark 4:39) Есүсийн Үг цаг агаарыг өөрчилсөн. Есүс өвчтэй нэгэнд “цэвэр бол” гэхэд уяман өвчтөн цэвэршсэн. 1Петр 1:23-т “Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ.” гэснээр биднийг Бурханы Үгээр дахин төрсөн болохыг баталдаг. Бид Бурханы Үгээр шинэ бүтээл болсон билээ.
1 Самуэл 3:1 says, “Тэр өдрүүдэд ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв” гэсэн. Үггүй байсан гэдэг нь алсын хараа байхгүй байсан гэсэн үг. Монгол улсыг Үгээрээ өөрчлөх гэсэн Бурханы алсын харааг бид олж харсан. Бид сүнсээр сэргэхийн тулд Библи буцаж очих ёстой. Бид анхны хайраа сэргээхийн тулд Библи буцаж очих ёстой. Тэгснээрээ бид нэг болж чадна. Амэн! Монгол ЮБФ чуулганы сэргэлт Библийн хичээлээс шалтгаална. ЮБФ чуулганы түүхэнд олон олон залуус Библиэр дамжуулан шинэчлэгдсэн. Тэд залуу насаа Бурханы ажилд, Есүсийн Үгийг тунхаглахад зориулдаг. Бурхан ЮБФ чуулганаар дамжуулан Үгээ тунхаглахаар дэлхийн 91 оронд 1800 гаруй илгээлтийн эздийг илгээсэн юм. Яагаад оюутнууд гэж? Яагаад гэвэл тэд ирээдүйн удирдагчид юм. Өнөө цагт хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет, завгүйдэл, итгэлгүй хойч үеийнхэн, амьдралын таашаалд үндэслэсэн соёл иргэншил зэргээс болоод залууст сайнмэдээ тараах хэцүү болжээ гэж ярьдаг. Тэд бол Лук 7:11-17-д гардаг Найн хотын бэлэвсэн эмэгтэй нас барсан хүүтэй яг л адилхан юм. Нэгэн бэлэвсэн эмэгтэйн хүү үхээд, хүмүүс түүнийг оршуулахаар авч явж байв. Есүс тэднийг зогсоон, үхсэн залууд “Залуу минь, би чамд хэлж байна, Бос!” гэж хэлэхэд залуу босоод ярьж эхэлсэн. Есүс үхсэнийг амилуулах хүч чадалтай. Өнөөдөр ч гэсэн Есүс сүнсээр үхсэн залууст хандан “Залуу минь, би чамд хэлж байна, Бос” хэмээн тушааж байна. Есүс Христийн Үгийг сонсоод эрэгтэй, эмэгтэй залуус босон, цагаа олсон ч, олоогүй ч Эзэний Үгийг тунхаглах болно. Тэд Бурханы хүн төрөлхтөнд хандсан алсын харааг харж, бүх үндэстнүүд рүү илгээгдэх болно. Есүсийн Үгийн хүч чадлаар монгол залуус босох болно. Бидэнд Бурханы Үг байхад бүх зүйл боломжтой. Бид Бурханы Үгээр дараа үеэ илгээглтийн эзэд болгон босгож чадна. 2-р эшлэлийг дахин хараарай. “Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай” Бид Үгийг хэрхэн тунхаглаж чадах вэ? 2с-г хараарай. “Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.” Бид оюутнууддаа гэм нүглийг нь зэмлэж, сэнхрүүлж гэмшихэд нь туслах хэрэгтэй. Гэхдээ үргэлж зэмлээд байж болохгүй. Тэднийг сонсоход бэлэн болсон үед нь бид хайраар зэмлэх хэрэгтэй. Залуу оюутнуудыг бүү зэмлэ. Хэрэв тэд гэмшвэл уучилж, хүлээн ав. Хэдэн удаа вэ? Хязгааргүй удаа. Мөн бид маш тэвчээртэй байж, сайн зааварчилгаа өгч урамшуулан дэмжих хэрэгтэй. Зэмлэснийхээ дараа ахлах хоньчид нь гадагш дагуулж гараад хоол авч өгч болно шүү дээ. Сэтгэгдэл бичих нь бидэнд засаж, зэмлэх боломж олгодог хамгийн сайн арга юм. Сэтгэгдэл бичсэнээр бид Бурханы Үгээр өсөж, Есүсийн тушаал зааврыг дагаж чаддаг. 3-4-р эшлэлийг хараарай. “Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд 4 чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.” Паул Үгийг олон жил тунхагласан. Тэр залуу Тимотыг муу нөлөөнөөс хамгаалдаг байсан. Гэвч тэр удахгүй Тимотыг болон чуулганыг орхин одох болно. Хэдийгээр олон хүмүүс сайнмэдээг хүлээн авсан ч, хүмүүсийн нүгэлт чанар зөвхөн сайхан, тааламжтай зүйлсэд дурлах болно гэдгийг тэр мэдсэн. Тэд загалмай, зовлон бэрхшээл, сэтгэгдэл бичих, үйлчлэл гэх мэт үгнүүдэд дургүй болно. Буруу сургаалиас хамгаалах гол зэвсэг нь Үгийг тунхаглах юм гэдгийг Паул бидэнд анхааруулж байна. Өнөө үед олон хуурамч эш үзүүлэгч нар хүмүүсийг төөрөлдүүлж, буруу замаар хөтөлж байна. Тиймээс Есүс дагалдагч нартаа Матай 24:4-5 -д “Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 5 Учир нь олноороо “Христ бол би байгаа юм” хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөлдүүлнэ.” Гэж анхааруулсан. Хуурамч эш үзүүлэгч нарын зэвсэг нь хүмүүсийг хуурах. Зөвхөн бидний Мессия болох Есүс дээр хараагаа төвлөрүүлснээр бид хуурамч эш үзүүлэгчдийг ялгаж чадна. Бид Бурханы Үгнээс залбиралтайгаар, чанга зуурснаар тэдний хорон муу уруу татлагаас өөрсдийгөө хамгаалж чадна.
5-р эшлэлд Паул “Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.” Гэсэн байна. Бид Үгийг тунхаглах үедээ олон бэрхшээлүүдтэй тулгарч, ганцаардах болно. Бидэнд, ялангуяа санхүүгийн дэмжлэггүй илгээглтийн эздэд ажил, гэр бүл, сургууль, их дээд сургуулиар явах, магтаал, хүндэтгэл удирдах гээд олон олон загалмай байдаг. Хэрэв бид төгс цагийг хүлээвэл Бурханы Үгийг хэзээ ч тунхаглаж чадахгүй. Үгийг тунхаглахгүй байх олон шалтгааныг олж чадна. Төгс цаг гэж хэзээ ч байдаггүй. Бид Библийн багш болохын тулд олон бэрхшээлийг тэвчих ёстой болдог. Бурхан биднийг өөрчилж төлөвшүүлэхийн тулд, Өөртэйгөө ойртуулахын тулд зовлон бэрхшээлүүдийг өгдөг. Иосефыг ах нар нь зарж, Потифарын эхнэрийн гүтгэлгээр шоронд хүртэл орсон. Потифарын эхнэр цаг үргэлж залуу Иосефыг харж, нүдээ ирмэж байсан тул нүдний хагалгаанд хүртэл оржээ. Яагаад? Учир нь тэр Иосеф руу нүдээ хэт олон ирмэсэн учир. Хожим нь хааны сөнч Иосефын тусыг мартсан. Гэвч Иосеф бууж өгөөгүй, итгэл найдварыг тээсээр байсан. Тэр зовлон зүдгүүр дундаа итгэлээ хэзээ ч хаяагүй. Тэрээр хожим нь “Бурхан зовлон зүдгүүрийн газарт намайг үр жимстэй болгосон” гэж хэлсэн юм. Хэрэв бид зовлонг тэвчих юм бол Бурхан олон ерөөлүүд хүлээж байдаг. Хэрэв бид зовлон бэрхшээлийг Бурханы нүдээр харах юм бол тэдгээр нь биднийг сүнсээр өсгөдөг .
ХЭСЭГ II. БИ УРАЛДААНАА ДУУСГАСАН (6-8)
Паул Тимотод гол захиасаа хэлээд, дараа нь өөрийн амьдралын гэрчлэлийг хуваалцаж байна.
Look at verses 6-7. “Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. 7 Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан.” Ромын хүйтэн шоронд суугаа Паул өөрийн амьдралыг энэ дэлхий рүү Бурханы алдрын төлөө асгагдсан ундаан өргөл гэж харсан. Тэр өөрийн үхлийг тэнгэрийн улсад орох үүд хаалга гэж харсан. Энэ дэлхий дээрх юу ч мөнх бус. Эхлэлтэй бүхэн дуусах болно. Энэ дэлхийн бүх алдар нь зуны нэгэн шөнийн мөрөөдөлтэй адилхан. Тэр амьдралаа эргэж харахдаа маш сэтгэл хангалуун байна. Олон хүмүүс амьдралаа эргэж хараад харамсдаг.“Ингэсэн ч болоосой!”Би тэгсэн бол өөр байх байлаа” “Би мөрөөдлөө биелүүлж чадсангүй” гэдэг. Гэвч Паул өөр байсан! Паул итгэгч хүний амьдралыг боксчин, уралдаанд гүйж байгаа тамирчин, цэрэгтэй зүйрлэсэн. Тэрээр, “Би сайн тэмцлээр тэмцсэн.”гэж байна. Тэр сүнслэг тэмцлийг илэрхийлсэн. Энэ тэмцэл бол сайн тэмцэл. Учир нь Бурханы хаанчлалын төлөө бузар муутай байлддаг Бурханы тэмцэл юм. Тэр агаарт дэмий сарвалзаагүй, байгаа зорилготойгоор онилж, яг онож цохисон юм. Тэр хамтран зүтгэгч нартайгаа биш, харин хүмүүсийг аврахын тул диаволтой тэмцэлдсэн. Би илгээлтийн эзнээр явах гээж бэлтгэгдэж байхдаа боксын дамжаанд явж байсан юм. Миний өрсөлдөгч Паул Хонг хоньчин байлаа. Нэг эмэгтэй хоньчдын өмнө бид бокс тоглосон. Бид тэдэнд таалагдахын тулд хамаг хүчээрээ хичээж, жинхэнээсээ ширүүн тулалдаж байв. Би хөнгөн шингэж учир яг л эрвээхий шиг Паул Хонг хоньчныг дараалуулан цохиж байлаа. Харин Паул хоньчин яг л баавгай мэт байсан. Хэн нь хурдан бэ? Мэдээж эрвээхий. Шүүгч бид хоёрт хоёуланд нь ялалт өгсөн. Яг л бокстой адил бид сүнсээр үхсэн оюутан залуусыг аврахын тулд сайн тэмцлээр тэмцэх хэрэгтэй. Есүсийн дотор бид ялалтыг авах үед Бурхан биднийг агуу ихээр шагнах болно.
Паул өөрийгөө уралдаанаа дуусгаж, итгэлээ сахисан гэж байна. Уралдаан эхлэлтэй, бариатай байдаг. Марафон уралдаан 4 жил тутамд нэг болдог. Олон хүн эхлүүлдэг боловч дуусгаж чаддаг нь цөөн. Тэд ядарч туйлдан, ам нь цангаж, хамаг бие нь өвдөж байсан ч тэвчээр заан гүйх ёстой байдаг. Бие махбод нь тэдэнд “Одоо болъё, ядарч байна, амармаар байна, зогсоё” гэж хэлдэг ч, тэд үүнийг үгүйсгэх хэрэгтэй байдаг. Тэд тэвчээртэйгээр гүйж, барианд орсны дараа “Би замаасаа больмоор байсан. Гэвч би өөрийгөө үгүйсгэн уралдаанаа дуусгалаа“ гэж хэлдэг юм. Заримдаа бидэнд итгэлийн амьдрал хэцүү байдаг. Паулд ч ялгаагүй. Загалмай үүрэхэд дэндүү хүнд байна гэдэг. Бид уйлж, заримдаа гомдоллодог. Энэхүү багц эшлэлд Дэм, Александр нар хэрхэн дэлхийг хайрлаж, итгэлээ орхиосн тухай гардаг. (4:10, 14) Тэд уралдаанаа орхисон, замаасаа гарсан. Тиймээс тэд шагнал авч чадаагүй. Бид загалмайн замаар явахдаа заримдаа амар хялбар замыг хайдаг. Паул өөрийг нь найрсгаар хүлээж авсан, таатай сайхан газруудаар л үйлчилж болох байсан. Гэвч тэр нөхцөл байдлаас үл хамааран Бурханы Үгийг тунхаглах боломжийг үргэлж эрэлхийлдэг байсан. Харин одоо тэр эргэж хараад бахархалтайгаар “Би уралдаанаа дуусгасан” хэмээж байна. Үйлчлэлээ сайн дуусгах нь эхлүүлэхээсээ илүү чухал байдаг. Иохан 19:30б –д Есүс “Гүйцэлдлээ” гээд толгойгоо бөхөөлгөн нас барсан тухай гардаг. Есүс загалмай дээр нас барснаараа үйлчлэлээ дуусгасан. Загалмай хэцүү зовлонг тэвчээртэйгээр үүрч, эцэст нь тэрээр “Би үйлчлэлээ дуусгалаа” гэсэн. Тийнхүү Есүсийн загалмай Түүнд итгэсэн хүн бүрд хүч чадал болдог юм. Миний амьдралын уриа бол “Давхар загалмай бол давхар ивээл”. Энэхүү уриатайгаар би АНУ – н Вашингтон ЮБФ – д зовлон бэрхшээлийг даван туулж, 40 жил үйлчилсэн үйлчлэлээ тэвчээртэйгээр дуусган, өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан билээ. Есүстэй адил бидний эцсийн үг “Гүйцэлдлээ” байхын төлөө гуйж байна.
Паул “Би итгэлээ сахисан” гэсэн. Бүх юм буруугаар эргэх үед итгэлээ сахих хэцүү. Паул үйлчлэх явцдаа өлсгөлөн зовлон, усан онгоцны сүйрэл, алуулах зэрэг амь тэмцсэн олон аюултай тулгарч байсан. Мөн гүтгэлэг, доромжлолтой тулгарахдаа Есүс Христ доторх итгэлээ эцсийг хүртэл сахисан. Тэр итгэлээсээ хэзээ ч няцаагүй. Илчлэл 2:10б -д “ Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө.” Хэмээсэн. Итгэлээ эцэс хүртэл сахисан хүмүүст амийн титэм өгөгдөх болно. Еврей 11-д олон итгэлийн баатрууд гардаг. Бурхан тэднийг алдрын титмээр шагнан, тэнгэрийн улсад мөнхөд хажуудаа байлгахаар хүндэтгэлийн суудалд суулгасан гэдэгт итгэлтэй байна. Тэд өөр өөр хүмүүс ч, итгэл гэдэг нэг л зүйлээрээ ижил байсан юм. Бурхан тэдний итгэлийг Абел, Ноа нартай адил шагнасан. Итгэлээ эцэс хүртэл сахидаг хүмүүсийг Бурхан хэрэглэдэг. Бид ямар ч хэцүү үед итгэлээ сахих ёстой. Ийм нэгэн үг байдаг: “Нэг л илгээлтийн эзэн болсон бол бүх насаараа илгээлтийн эзэн”, “Нэг л библийн багш болсон бол бүх насаараа библийн багш”. Бурхан яагаад ………, …….. хоньчдыг Монгол руу илгээсэн бэ? Сайхан амьдруулж, гоё ажил хийлгэж, тансаг байшинд амьдруулах гэж үү? Үгүй ээ. Тэд Солонгост ч тэгж амьдарч болох байсан. Бурхан тэднийг Өөрийн Үгээ тунхаглуулахын тулд Монголд илгээсэн юм. Номлолдоо ……… хоньчин “Миний банкны данс 0 үлдэгдэлтэй” хэмээн дурьдсан. Тэр мөнгөөр баян биш ч, харин Бурхан дотор баян билээ. Тэд Монголд Магнай, Сүүгий гэх мэт сүнсний олон удирдагчдыг босгосон. ……… хоньчин Бурхан доторх итгэлээ сахиж, энэ газар нутагт 27 жил үйлчилжээ. Одоо Бурхан Өөрийн алдрын төлөө олон сүнслэг удирдагчдыг өсгөж байна. Бид бүгдээрээ элч Паул шиг итгэлээ эцсийг хүртэл сахихын төлөө залбирч байна. Амэн!
8-р эшлэлийг уншаарай. “ Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” Паул итгэлээ сахиж, сүнслэг баатар болсон. Ялангуяа тэр зөвт байдлын титмийг хүлээн авах итгэл найдварыг өвөрлөн хараагаа Есүс дээр төвлөрүүлсэн. Паулыг Есүсийн өмнө очиход зөвт байдлын титмээр шагнан“Сайн байна, итгэмжит боол Паул минь. Одоо Эзэнийхээ баяр хөөрөөс хуваалц!” гэх болно. Энэ бол Паулын өнөөг хүртэл хадгалж ирсэн агуу хүсэл найдвар. Тэр Бурханыг Үгийг тунхаглах сайн тулаанд оролцсоныхоо төлөө ийм шагналыг Бурханаас хүлээн авсан. Энэ зөвхөн Паулын найдвар байсан уу? Үгүй ээ, энэ бол бидний ч итгэл найдвар байх учиртай! Паул “…зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно” гэж байна. Бид юуг хүсэж байна вэ? Бид ямар шагналыг авахыг хүсэж байна вэ? Их сургуулийн диплом уу? Илүү сайн ажил уу? Өндөр албан тушаал, магтаал сайшаал, анхаарал халамж, сайхан хоол, хайр уу? Зөвт байдлын титмийг Есүсээс хүлээн авахын хажууд энэ бүхэн бол юу ч биш юм. Есүсээс алдрын титмийг хүлээн авч байна гээд бодоод үзээрэй. Есүс дахин суу алдартайгаар энэ дэлхийд морилон ирэхдээ хайрын үйлчлэлийг минь сайшаан, алдрын титэм өгөхийг хүсэн гуйж байна. Бид 2019 онд цагаа олсон ч, олоогүй ч Бурханы Үгийг тууштайгаар тунхаглах болтугай! Эзэн та бүхнийг Түүний Үгээр амьдардаг амьдралаар ерөөх болтугай!